
Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн орон сууц”, “Буянт-Ухаа-2” хороололд түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулан, 2-3 өрөө орон сууцанд оруулна хэмээн иргэдийг залилсан хэрэг гарсан талаар нийслэлийн Орон сууцын корпорацаас сэрэмжлүүллээ. Тодруулбал, НОСК-аас зарласан төсөл, хөтөлбөрүүд болох дээрх орон сууцад бүртгэл, дараалалгүй оруулж өгнө хэмээн иргэдийг хуурч, зээлийн гэрээг нотариатаар батлуулан, итгэл төрүүлэх замаар, баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэнэ. Иймээс мэдээллийн эх сурвалжийг сайн нягталж, албан ёсны цахим хуудаснаас лавлахыг дээрх газраас анхаарууллаа.