
Манай улс отрын малыг өвөлжүүлж, хаваржуулах тусгай хэрэгцээний аймаг дундын есөн бүс нутагтай. Үүнд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий, Булган, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймгийн нутагт орших 783.3 мянган га талбай багтдаг аж. Аймаг дундын отрын бүс нутгуудад жилдээ 13 аймгийн 83 сумын 400-700 мянган толгой мал өвөлждөг аж.
2020-2021 онд Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Хэнтий, Завхан, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Архангай, Ховд, Дорнод, Увс аймгийн 83 сум, Багануур дүүргийн 683 өрхийн, нийт 460 гаруй мянган мал өвөлжсөн байна. Өнөөдрийн байдлаар аймаг дундын отрын бүс нутгаас 478 өрхийн 431 мянга гаруй толгой мал буюу 65 хувийг чөлөөлүүлсэн хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, энэ сарын 24-ний байдлаар 205 өрхийн 232 мянган толгой малыг аймаг дундын отрын бүс нутгуудад үлдээсэн гэв.