
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд үдээс өмнө гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр "Токио-2020" зуны олимпийн болон параолимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдад нэг удаа 10 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон талаар мэдээлэв. Мөн ирэх зургаадугаар сарын 1-нээс есдүгээр 30 хүртэл шигшээ багийн тамирчдын цалинг сарын 1.5 сая төгрөг болгож, цаашид 1.2 сая төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Харин дасгалжуулагчийн цалинг тогтмол 1.5 сая төгрөг байхаар шийджээ. Дээрх урамшуулал болон цалингийн эх үүсвэрийг Биеийн тамир, спортын хорооны төсвөөс шийдэх боломжтой гэж үзсэн байна.