
Өнөөдөр гадаа 15 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 148 дахь өдөр бөгөөд он дуусахад 217 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 17, Гар одтой, улаан хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрднийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар явах хүн зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2844.00, зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.20, зарах нь 39.80, юань авах нь 444.78, зарах нь 448.60 харин вон 2.54 зарах нь 2.60 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт ЭМЯ-аас мэдээлэл хийнэ.
- 12.00-18.00 цагт Баянгол дүүргийн засаг дарга XII-XV хорооны иргэдтэй цахимаар уулзаж, санал солилцоно. Утас: 1800-1222
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1998 онд Пакистан улс түүхэндээ анх удаа цөмийн туршилт хийж гүйцэтгэжээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг "Youm-e-Takbir" буюу "Агуу их өдөр" хэмээн тэмдэглэдэг болсон байна.
- Мөн Непал улсад Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа юм байна.
- 1999 онд Италийн Милан хотноо Леонардо да Винчигийн "Сүүлчийн зоог" уран бүтээлийг нөхөн сэргээснээр 22 жилийн дараа олонд танилцуулжээ.
- 2010 онд Энэтхэгт экспресс галт тэрэг осолдож, 148 зорчигч амь насаа алджээ.
- 1996 онд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоны бизнесийн хамтрагчид байсан Jim McDougal, Susan McDougal,, im Guy Tucker нар луйврын хэрэгт буруутгагджээ.
- 2002 онд сүүлчийн ган тээрмийн эзэн "Дэлхийн Худалдааны Төвийн талбай"-гаас хасагдлаа.