
Дорноговь аймгийн Сайншанд сумын IV багийн авто замын зорчих хэсэгт зогсож байсан автомашин дээрх ачаа шатаж байна гэх дуудлагыг өчигдөр 22.05 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 12 километр замыг туулан 22.14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын автомашины ачаа шатаж байсныг хоёр цаг 30 минут ажиллаж, унтраасан байна. Уг машинд 26 тн ачаа тээвэрлэсэн байжээ.