
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр тус дүүрэгт ажиллаж буй. Энэ үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Нарантуул болон Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшин болгон өргөжүүлж байж замын ачааллыг бууруулна хэмээж, холбогдох албаныханд танилцууллаа. Тэрбээр "Нарантуул зах нь хүнсний ложистикийн сүлжээний төв, орон нутгийн бүх тээврийн хэрэгслийн төвлөрсөн цэг учраас авто замын ачаалал ихтэй байдаг. Дээрх захаас өдөрт 300 гаруй автомашин орон нутгийг зорьж, үүнийг даган иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, 10 мянга гаруй автомашин тус замаар зорчдог гэх судалгаа бий. Иймээс баруун болон зүүн бүс рүү шилжүүлэх менежмент хийх шаардлагатай байгаа. талаар албаныханд танилцуулсан юм. Улаанбаатарын 13 мянган хүнсний дэлгүүрийн гол түгээлтийн цэг нь энд байдаг учраас хотын хамгийн өндөр ачаалалтай бүс юм. Хэвтээ болон босоо чиглэлийн зам хийгдсэнээр ачаалал 33 хувиар буурна. Мөн нийтийн тээвэр хөгжүүлэх боломж бүрдэнэ. Манай авто замын сүлжээ 320 мянган автомашины даацтай. Харин одоо 130 мянгаар хэтэрчихээд байгаа” хэмээн танилцууллаа.