
Ерөнхий сайд болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг дарга нар өнөөдөр тус дүүрэгт ажиллаж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд номын сан байдаггүй бөгөөд энгийн нэгэн тохижилт хийгээд орхилгүй, номын сантай болгох хүсэлт гаргаснаа танилцуулав. Тэрбээр үргэлжлүүлэн “12 дугаар хороог Д.Сүхбаатар жанжны нэрэмжит болгосон. Жанжны төрсөн гэрийн буйр энд байдаг юм. Энэ жил дүүргийн төсвөөс 500 сая төгрөг гаргаж, тохижилтын ажил хийхээр төлөвлөж байгаа” хэмээн мэдээллээ.