АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийснийхээ дараа түүнийг “дарангуйлагч” гэсэн бодлоо өөрчлөөгүй гэж мэдэгджээ.
Байден тус яриа хэлэлцээний дараа бодлоо өөрчилсөн эсэхийг сэтгүүлчид асуухад "Сонсдоо, тэрбээр тийм. Тэр бол засаглал нь манайхаас тэс өөр, коммунист улс орныг удирдаж байгаа залуу гэдэг утгаараа дарангуйлагч" гэж хэлжээ.
Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Сан Францискод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцээ хийлээ.
Тэдний уулзалт хоёр цаш орчим үргэлжилсэн бөгөөд цэргийн харилцааг сэргээж, мансууруулах бодисын эсрэг хамтран ажиллахаар тохиролцсон нь сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн анхны нүүр тулсан хэлэлцээний хоёр томоохон үр дүн байлаа.