Жендерийн үндэсний хорооноос Жендерийн салбар хорооны хүйсийн тэнцвэрт байдлын тайланг танилцуулав. Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуульд эрэгтэй, эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал эрхлэх тэгш эрх бодитой хэрэгжих боломж, нөхцөлөөр хангахын тулд дараах бодлогыг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Тус хуулийн 10.1.1-т “томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15, дүүрэгт 20, сумд 25, хороонд 30 хувиас доошгүй байх, 10.1.2-т “төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын 15, бусад төв байгууллагын удирдлагын 20, яамдын газар, хэлтсийн даргын 30, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй байх” гэж заасан юм. Түүнчлэн 10.3-т “Төрийн ба төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх бөгөөд энэ хуулийн 6.5.6-д заасан тохиолдолд энэ заалт үл хамаарна” гэж тусгасан байдаг. Тэгвэл хуулийн хэрэгжилт ямар байгааг дараах тоонуудаас харъя.
Ч.Болор