Тамгатай боол
АНУ, ОХУ, Өмнөд Солонгос, Турк, Чех, Казахстан гээд монголчуудын олноороо очдог, ажилладаг, харлаж үлддэг, амьдардаг улсын иргэд одоо биднийг хялайж ч харахаа байж, тэнд монгол хүний нэр хүнд навс уначихлаа. Одоо дахиад 5154 монгол харьд очиж тамаа цайхын тулд адуу шиг шүдээ татуулж, хонь мэт тарган туранхайгаа шинжүүлэхээр эрүүл мэндийн үзлэгт орох өдрөө хүлээж сууна.
Уржигдар 13 цаг 00 мин
Трамп Ираны дайн дууссаныг мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа дууссан хэмээн мэдэгдэв гэж Fox News телевизийн сэтгүүлч түүнтэй хийсэн ярилцлагынхаа дараа мэдээлэв.
Уржигдар 12 цаг 35 мин
Зорчих талбайгүй скүүтер, мопед хөлөглөгчид явган хүний зам булаацалдсан хэвээр
Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)”- ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулах тухай А/87 дугаар захирамжийн дагуу суррон, мопед, скүүтерийг энэ сарын 10-наас авто замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Ингэхдээ мопед, скүүтерийг 16, сурроныг 18 насанд хүрсэн хүн унах юм.
Уржигдар 11 цаг 30 мин
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр болж, шийдвэрээ танилцууллаа.
Уржигдар 11 цаг 05 мин
Өнчрүүлж хаях юм бол өхөөрдөж авах хэрэггүй
Хүмүүс бидэнд дөрвөн хөлт найзууд маань амьдралын нэгээхэн хэсэг, магадгүй түр зуурын зугаа мэт санагдаж болох ч тэдний хувьд эзэд нь бүхий л амьдрал нь юм. Алганд багтах гөлөг байхаасаа л анхны дулаан мэдрэмжийг эзнээсээ авсан бяцхан амьтан ажлаасаа ирэхийг тань хаалганы цаана хэдэн ч цагаар хамаагүй тэвчээртэй хүлээдэг.
Уржигдар 11 цаг 00 мин
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын хуралдаан 8 цагаас эхэлсэн. Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг нийт 20 асуудлаар хуралдаж байна.
Уржигдар 10 цаг 31 мин
ЭМДС-г өрнөөс нь салгаад удаагүй байхад эмнэлгүүдэд дахиад л “барьцаалагджээ”
Манай улс эрүүл мэндийн салбарын үйлчилгээгээ 2022 оноос гүйцэтгэлийн санхүү жилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Гэвч салбарын санхүүжилтэд ийм систем нэвтрүүлсэн 2022-2025 онд даатгалын сангийн орлого, зарлага тэнцэхээ больж, өчнөөн өр төлбөрт унасаар ирсэн билээ. Үүнээс болж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан эмнэлгүүдээс “ху далдан авсан” тусламж, үйлчилгээнийхээ төлбөрийг дийлэхээ байж, сангийн өр бугшсаар өнгөрсөн онд 316.8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг.
Уржигдар 10 цаг 00 мин
Д.Тогтохсүрэнгийн хэргүүдийг шалгаж дууслаа
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнд холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шал гах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ.
Уржигдар 09 цаг 30 мин
“Нэмэгдэлтэй овьёос, үр тариа хоол бус, хор болох эрсдэлтэй”
Өглөөний цайнд талх, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь буруу, сөрөг гэж хэн нэгний ухуулсан нь монголчууд гэлтгүй олон орны хүмүүст ихээхэн нөлөөлсөн. Үүний зэрэгцээ ихэвчлэн Америк, Барууны кинонд гардагчлан овьёос, өглөөний хоолны бэлдэц хамгийн тохиромжтойн дээр шарах, чанах зэргээр элдэв ажиллагаагүй төвөг багатай нь ийм сонголт хийхэд хүргэдэг. Эмч, мэргэжилтнүүд ч орц найрлагадаа овьёостой бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж ирсэн.
2026-04-14
Боксын дэвжээнд хэнтэй ч тулалдсан найдвар алддаггүй М.Намуун
Монголын боксын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Азийн хүрэл медальт, “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн (АШТ)-ий хошой аварга, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Намуун энэ спортоор хүүхэд байхаасаа хичээллэсэн. Түүнд амжилт авчирч, урам зориг төрүүлсэн жил 2015 он байв.
2026-04-14
“Зав алга, уулзах шаардлага ч байхгүй гэж би хүүдээ хэлдэг”
Хонконгийн тэрбумтан 78 настай Чарльз Хён хөвгүүдийнхээ хэнд нь ч хөрөнгөө өвлүүлэхгүй хэмээн энэ оны хоёрдугаар сард мэдэгдэв. Тэрбээр олон жил Хонконгийн кино үйлдвэрлэлийг бараг бүхэлд нь хянаж байсан болохоор хөрөнгө нь тийм ч бага биш аж. Олны ярих нь хөрөнгийн өөр ч эх үүсвэр бас бий бололтой. Чарльзын эцэг нь олон улсыг, тэр дундаа Оросыг зэвсэглэж байсан дээрэмчдийн хүчирхэг бүлгийг толгойлж байжээ.
2026-04-14
ХҮН нам: “Туулын хурдны зам” төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг ХҮН намын зөвлөл дэмжиж буйгаа илэрхийлэв. Парламентын гишүүд ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татдаг байх зохицуулалт шаардлагатай гэв. Гэхдээ өргөн барьсан хуульд Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эгүүлэн татдаг зохицуулалтыг нарийвчлах нь агуулгаасаа хальсан. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжихгүй хэмээн тус зөвлөлөөс тодотголоо.
2026-04-14