Дөрвөн нам, нэг эвслээс бүрдэх “солонгорсон” парламент
УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж өндөрлөв. Урьдчилсан дүнгээр МАН 68, АН 42, ХҮН найм, Иргэний зориг ногоон нам болон Үндэсний эвсэл тус бүр дөрвөн төлөөлөлтэй болоод буй. Уг сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог болж, түүхэнд бичигдэн үлдэж байна. Юуны өмнө парламентад бид анх удаа 126 гишүүн сонголоо. Ингэхдээ хоёр дахь удаагаа сонгуулийн холимог тогтолцоо хэрэглэж, тойргоос 78, хувь тэнцүүлсэн хувилбараар 48 гишүүнийг тодруулав. Мөн анх удаа 3-4 аймгийг нийлүүлж, бүсчилсэн, том тойргоор сонгуулийг зохион байгууллаа
2024-07-01
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, 2-4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-07-01
Г.Занданшатар: Баярлалаа та бүхэндээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дуусч, урьдчилсан дүн гарсан. Нэгдүгээр тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт өрсөлдсөн УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдож чадаагүй.
2024-06-29
Долдугаар сард ихэнх нутгаар хална
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, маргааш буюу энэ сарын 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-29