Ноолуурын дээд ханш 207 мянган төгрөг боллоо
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур кг тутам нь 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод аймагт ноолуур 207 мянган төгрөг хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Харин Дорноговь аймагт хамгийн бага буюу 165-170 мянган төгрөгийн үнэтэй байна.
2026-04-10
Үл хайхарч болох далд аюул харанга дэлдэж байна
Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хүнсний хэрэглээгээр төлөөлүүлэн тухайн улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлдэг билээ. Учир нь бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд өртөж болзошгүй эрсдэлт бүлэгт хамаардаг юм. Манай улсын хүн ам “далд өлсгөлөн” буюу шим тэжээлийн дутагдалд өртөж ирснийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)- өөс таван жилд нэг удаа гаргадаг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгаанд байнга дурддаг.
2026-04-10
“Монголын эдийн засаг энэ онд таван хувиар өснө”
Дэлхийн банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайланг өчигдөр танилцууллаа. Тус тайланд 2026 онд Монгол Улсын ДНБ таван хувиар өсөхийг дурджээ. Энэ нь өнгөрсөн жилийн 6.8 хувийн өсөлтөөс буурах үзүүлэлт боловч эдийн засаг харьцангуй тогтвортой байх гэнэ.
2026-04-10
Улаанбаатарт тивийн АШТ-ийг зохион байгуулах нь
Улаанбаатар хотод олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх сарын 1925-нд болно. Тус тэмцээнд тивийн 45 орны шилдэг тамирчид пүмсэ, тулаан, пара таеквондо төрөлд өрсөлдөх юм. Энэ удаа зөвхөн медальтнуудыг тодруулах бус, Японы Аичи муж, Нагоя хотод есдүгээр сарын 19нөөс аравдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх Азийн зуны спортын XX наадамд оролцох эрх олгохоороо онцлогтой.
2026-04-09
Түрүүлсэн тамирчдыг дэлхийн оюутны “Универсиад” наадамд оролцуулна
Монголын оюутны спортын VII их наадмыг өнгөрсөн гуравдугаар сарын 6-наас ирэх сарын 8-ныг хүртэл Улаанбаатар хотод спортын 14 төрөлд зохион байгуулж буй. Хоёр жил тутамд болдог уг наадмын тэмцээнд тү рүүлж, медаль хүртсэн тамирчдыг ирэх жил болох дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад”-д оролцуулах аж. Их, дээд 31 сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдсөнөөс гүйлтийн цана, ширээний теннис, таеквондогийн спортын медальтнууд тодорчээ.
2026-04-09
“АПУ, Скайтел”, “Хамаг Монгол” багийнхан шигшээд шалгараад байна
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом” тэмцээний VII тойргийн сүүлийн хагасын барилдаанд “АПУ, Скайтел” багийнхан “Од” группийн бөх чүүдийг 14:11-ээр илүүрхэж, ээлжит ялалтаа авлаа. Ингэснээр шигшээ дөрвөн багийн нэгээр шалгарав. Тэднээс улсын арслан Б.Орхонбаяр тав, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан Э.Баасанжав нар тус бүр хоёр, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гурав, нийт 14 даваа авав. Тус багийнхан улсын харцага, Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад бэлтгэлээ базаадаг.
2026-04-09
Монголын баг Европын АШТ-ээс иж бүрэн медаль хүртэв
Туркийн Анталия хотод болсон Европын аварга шалгаруулах пүүл биллиардын тэмцээнд долоон орны тамирчид өрсөлдлөө.Монголын багаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Алтанхуяг ХБНГУ-ын тамирчныг хожиж мөнгө, Н.Насанбат Австри, М.Чингүүн, Э.Билгүүн нар Чехийн тоглогчийг ялж, хүрэл медаль гардав.
2026-04-09
Нөөцийн махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ
Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гаргасан юм. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар тус ААН-үүдийг хүлээн авч уулзлаа.
2026-04-09
Х.Билгүүнсайхан, Э.Номундарь нар нутгийнхаа дэвжээнд аварга болоход нэг алхам үлдлээ
Сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн “Улаанбаатар-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш (энэ сарын 10-нд) өндөрлөнө. 25 орны 230 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээний медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой өрнөж, олны анхаарлыг ихэд татав. “Аса арена”-д спортын тэмцээнүүд болдог ч үүн шиг халуухан уур амьсгалтай олон хоног үргэлжилсэн нь ховор.
2026-04-09
Үгүйлэгдсэн өөриймсөл
Нэг зүйлийг нэлээд хэдэн жил ажиглалаа. Өнгөрсөн зун бүр ч илүү мэдэгдлээ. Учир нь Монголын спортын түүхэнд урьд тохиож байгаагүй сайхан амжилтуудыг залуус толилуулав. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль охид хүртэв, ESL World cup тэмцээний CS:GO төрөлд хөвгүүд түрүүлэв. Хэзээ ч байгаагүй амжилт болж “бүртгэгдэв”. Сайхан юм!
2026-04-09
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна.
2026-04-09
Дайны төгсгөл харагдахаа байв
AНУ 15 заалт бүхий энхийн төлөвлөгөө Иранд санал болгож, хэлэлцээрийн эхний шатыг эхлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдлээ гэж өнгөрсөн сарын эцсээр Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байв. Гэтэл уг төлөвлөгөөг албан ёсоор иранчуудад өгөөгүй бололтой. Тэгтэл Израилын хэвлэлд 14 заалтын тухай материал нийтлэгдсэн аж.
2026-04-09
Найман сартай хүүхдээ хөнөөсөн эмэгтэй амиа егүүтгэхийг завджээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүр орчимд 23 настай С гэх эмэгтэй төрүүлсэн охин найман сартай Н-ийн нэг бус удаа хутгалж амийг нь егүүтгэсэн хэрэг гарчээ. Улмаар амиа хорлох оролдлого хийсэн талаар дүү нь цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн байна. Тухайн эмэгтэй хүүхдээ тэврэн түр оршин сууж байсан газраасаа мягмар гаргийн 23.00 цагийн үед гарсан аж
2026-04-09
АНУ, Ираны хооронд гал зогсоох гэрээ 24 цаг хүрэлгүй нурах аюулд оров
АНУ болон Ираны хооронд хоёр долоо хоног гал зогсоох талаар тохиролцсноос хойш 24 цаг хүрэлгүй Ираны тал Ормузын хоолойг эргээд хаав. Вашингтонтой байгуулсан гэрээнд Ливанд гал зогсоох тухай заасан ч Израилийн арми Хезболла бүлэглэлд цохилт өгсөөр байна гэж Тегеран мэдэгджээ.
2026-04-09
Ч.Лодойсамбуу: Ард иргэдээс төрийг нь булааж байгаа үйлдлийг батлах нь битгий хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үг хэллээ. Тэрбээр, "Энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж хэлж чадахгүй. Энэ хуулийн төслийг Монголын парламент, гишүүд хэлэлцэх эрхгүй гэж хэлнэ. Учир юу гэхээр 800 жилийн тэртээгээс улбаатай Их Чингис хааны Их хуралдайн зарчимд "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэдэг мэргэн ухаан дэлхий нийтээр хэрэгжиж байгаа.
2026-04-09
Нийслэлд он гарснаас хойш шар өвсний түймэр 11 дэхээ гараад байна
Улсын хэмжээнд он гарснаас хойш 25 удаа ой, хээрийн болон ахуйн түймэр гарсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 21 сумд гарсан гал түймрийг энэ сарын 6-ны байдлаар бүрэн унтраасан. Хамгийн сүүлд буюу уржигдар Хэнтийн аймгийн Мөрөн сумд дэгдсэн хээрийн түйрийг цурамд оруулсан байна. Түймэрт нийтдээ ойн 704, хээрийн 58.6 мянган га талбай өртжээ.
2026-04-09