Агаарын тээврээр зорчигчийн тоо 34.3 хувиар өсжээ
Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард 38.9, дөрөвдүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9-25.7 хувиар өссөн үзүүлэлт болсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Харин нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгслээр давхардсан тоогоор 48.9 сая хүн зорчсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 6.6 хувиар өсжээ. Үүний 27 хувь буюу 14.2 сая нь өнгөрсөн сард зорчсон байна. Дөрөвдүгээр сард авто тээврээр зорчигчдын тоо 2023 оныхоос 6.7 хувиар өсөж 13.9 сая, агаарынх 34.3 хувиар нэмэгдэн 138.7 мянгад хүрэв. Авто замын боомтоор ачаатай 11 222 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өнгөрөгч жилийнхээс 31.1, 61 976 машин гарсан нь 5.6 хувиар өссөн дүн гэнэ.
2024-05-10
АН: МҮОНРТ захиалгат нэвтрүүлэг цацаж байна
АН-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүлж буйгаа “4:11”-ээрээ мэдээлэв. УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулах хар технологи ашиглаж эхэлсэн хэмээн тэд мэдэгдлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэн зэрэг захиалгат нэвтрүүлэг цацаж буйг сөрөг хүчнийхэн буруутгав. Ийм татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохыг шаардан албан бичиг хүргүүлж буй аж. Хариуг нь хоёр хоногийн дотор ирүүлэхийг шаардлаа.
2024-05-10
“УОК ташаа мэдээлэл тараасан”
Хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрсэн осол Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд гарсан билээ. Уг дэлбэрэлтийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон 207 дугаар байрны оршин суугчид өчигдөр мэдээлэл хийв. Тус байрны оршин суугчид “БХБЯ-наас манай байрны дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 1-нд гарна гэсэн. Гэтэл дүгнэлтийг бидэнд танилцуулалгүйгээр УОК өнгөрсөн сарын 4-нд хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлсэн.
2024-05-10
Сувилагчид дайжиж байна
“Ковид-19” цар тахлын дараагаас хүү минь уушгины хатгалгаа ойр ойрхон тусаж, эмнэлэгт хэдэн удаа хэвтсэн юм. Цагийн тариа хүү, бид хоёрын зүрхэнд орсон доо. Уян зүү тавих гэж хүүгийн минь судсыг олохгүй маш олон удаа хатгаж уйлуулсан . Арай гэж олсон судас нь хөхрөөд хагарчихна. Умгар өрөөгөөр дүүрэн хүүхдүүдийн уйлаан майлаан. Энэ дунд амсхийх завгүй, хөлс нь бурзайсан сувилагч. Ажилдаа гаршаагүй сувилагчид бухимдавч 30-40 хүүхдэд ганцаараа үйлчилж байгааг нь хараад хэлээ хазаад өнгөрсөн. Улсын аль ч эмнэлэгт ийм нийтлэг төрх ажиглагдана. Урдах ажилдаа түүртсэн сувилагч алдаа гаргахаас эхлээд шантарч, мэргэжлээ солиход ч хүрэх болсон.
2024-05-10
Инфляц 6.4 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх жилийн мөн үеийнхээс 6.4, оны эцсийнхээс 3.3, өнгөрөгч сарынхаас 0.8 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 12.3, барааных 8.4, баруун бүсэд үйлчилгээнийх 7.2 хувир өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ хугацаанд хүнсний барааны бүлгийн үнэ улсын хэмжээнд 8.6, хүнсний бусынх 5.5, барааны бүлгийн үнэ 6.4, үйлчилгээнийх 6.6 хувиар өссөн байна.
2024-05-10
Гаалийн татварыг үндэслэлгүйгээр багасгасан байцаагчдыг хуульчид хамгаалж байна гэв үү
Өмнөд хилийн Замын-Үүд боомтод ажилладаг гаалийн байцаагчид улсын төсөвт төвлөрүүлэх ёстой татварын орлогыг хууль зөрчин багасгаж, бусдад давуу байдал олгож байж болзошгүй хэд хэдэн хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНХАУ-ын талаас хүнд даацын автомашинаар оруулж ирсэн, гаальд мэдүүлэхдээ “Барилгын материал” хэмээсэн ч дотор нь өөр бараа байсан чингэлгийг гаалийн зөрчил хариуцсан байцаагч нар саатуулаад буй аж.
2024-05-10
Ялгарах болон будилуулах тактик
УИХ-ын сонгууль сар гаруйхны дараа болох гэж байна. Холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгох учраас хаана хаанаа “толгой эргэх” маягтай. Уг сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор батламжаа авсан. Үүн дээр бие даагч 70 гаруй хүн нэмэгдэх юм. Сонгогчдод энэ удаа хоёр ширхэг саналын хуудас тарааж өгнө. Нэг хуудсанд тойрогт өрсөлдөх хүмүүсийг нэрээр нь жагсаасан байх бол нөгөөд нь зөвхөн 23 нам, хоёр эвслийн нэр л байна
2024-05-10
Цус ойртолтоос сэргийлэх зорилгоор хүүхдийг зөвхөн эцгийн нэрээр овоглох асуудлыг хөндлөө
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Жаргалмаа нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа.
2024-05-10
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг байна
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-10