Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Азийн наадамд өрсөлдөх чөлөөт бөхийн тамирчдыг тодруулав

Японы Аичи мужийн Нагоя хотод “Аичи Нагоя-2026” Азийн 20 дахь удаагийн наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд болно. Тус улс Токиод 1958, Хирошимад 1994 онд Азийн наадам зохион байгуулсан түүхтэй.
2026-05-12

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2026-05-12

Дэлхийн зах зээлд нэг тэрбум баррель газрын тосны хомсдол үүсээд байна 

АНУ, Израил болон Ираны хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд нэг тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэнийг Саудын Арабын “Saudi aramco” компаниас мэдээллээ.
2026-05-12

1940 оноос хойших 38 дахь хур тунадас муутай сар тохиолоо

Цаг уур, орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сард тохиосон уур амьсгалын өөрчлөлтийн тоймыг өчигдөр танилцууллаа. Хаврын улиралд цаг агаар тогтворгүй байдагтай холбоотойгоор агаарын температур хэлбэлздэг.
2026-05-12

Тивийн шилдэг шатарчид Улаанбаатарт өрсөлдөх нь 

Шатрын спортын 21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 28-наас зургаадугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Тивийн шилдгүүд авьяас, ур чадвар, туршлагаараа өрсөлддөг тул тоглолт өндөр зэрэглэлд тооцогддог.
2026-05-12

Г.Жаргалсайханыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томиллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өчигдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцуулав.
2026-05-12

"УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл худал гэв

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр “УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгсэн. Үүнийг УИХ-ын Тамгын газраас "Ор үндэсгүй, худал мэдээлэл" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
2026-05-12

Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох нь 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2026 онд орон нутгийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр болсон.
2026-05-12

Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг танилцуулжээ

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
2026-05-12

Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хамжигч биш гэж дүгнэв

16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-ын амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогчийн Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн энэ оны нэгдүгээр сарын 23-ны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм
2026-05-12

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
2026-05-12

ИНЕГ-т авлигын эрсдэл өндөртэйг мэдээгүй л байна уу, Б.Дэлгэрсайхан сайд аа

Зам, тээврийн яам (ЗТЯ), түүний харьяа агентлагууд хэзээнээсээ л төсвийн, татвар төлөгчдийн хөрөнгийг үрэлгэн зарцуулдаг, хээл хахуулиар ажил шийдэж ирсэн “туршлагатай”. Үгэнд ороогүйгээ зодож хөнөөсөн гашуун түүх ч энэ салбарт бий.
2026-05-12

БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын арбитрчаар монгол хүн ажиллана

БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын арбитрчаар Монголын хуульчдын холбооны гишүүн, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын арбитрын арбитрч С.Уянгааг томилжээ.
2026-05-12

Иогийн фестиваль энэ сарын 16-17-нд болно

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч, иог сонирхогчдын хүсэн хүлээдэг “Монголын иогийн фестиваль-2026” арга хэмжээг “Блю скай” зочид буудалд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах нь.
2026-05-12

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлтэй холбогдуулан МСНЭ-ээс мэдэгдэл гаргав 

Эрүүгийн хуулийн 13.14 буюу “худал мэдээлэл тараах” зүйлтэй холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс өчигдөр мэдэгдэл гаргажээ.
2026-05-12

“Агро сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хүрээнд “Агро сити” эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ.
2026-05-12

ТАНИЛЦ: Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна. 
2026-05-12

Спорт, урлаг заалыг амралтын өдрөөр сурагчдад үнэгүй ашиглуулах санал гаргалаа 

Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын спорт болон урлаг заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг нийслэлийн ИТХын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа Зөвлөлийн хуралдаанд өргөн барьж, танилцууллаа.
2026-05-12