Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

2028 он гэхэд нүхэн жорлонг 50 хувиар бууруулахаар төлөвлөжээ 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар мэдээлэл танилцуулав. 
2026-05-06

АН-ынхан өнөөдөр маргаанаа эцэслэнэ

АН-ынхан ойрд дотроо бужигнаантай байна. Учир нь өнөөдөр болох тус намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар ерөнхий нарийн бичгийн даргаа томилж, дэд дарга нараа сонгох ёстой.
2026-05-06

Хоккейн шигшээ багийнхан хүрэл медаль хүртжээ 

Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан шайбтай хоккейн 18 хүртэлх насныхны “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхан Орхон аймгийн “Хангарьд” клубийн дасгалжуулагч Б.Зоригт, Гавьяат дасгалжуулагч, зөвлөх А.Мэргэний удирдлагад оролцлоо. Манайхан хэсгийн эхний тоглолтод өмнөд хөршийн Макаогийн шигшээг 18:0 хожиж, дараагийнхад Индонезын тамирчдыг 5:2- оор илүүрхсэн ч Узбекистаны тоглогчдод 7:2-оор ялагдав.
2026-05-06

М.Баяржавхлан “Бест баззер-2026” барилдаанд түрүү бөхөөр тодорлоо 

Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн хэв маягийг өөрчилсөн нэгэн шинэлэг хэлбэрийн тэмцээн болсон нь баззертай барилдаан байв. “Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаанд Монгол Улсын аварга, арслан, заан, харцага, начин цолтнууд зодоглосон.
2026-05-06

ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зорилгоор анхны ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2024 оны аравдугаар сард байгуулсан.
2026-05-06

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн этгээдийг бүх насаар хорих ял оноолоо

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулж, хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчээс 167 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар болов.
2026-05-06

Ирэх саруудад олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх нь

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Тухайлбал, VI сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, VII, VIII сард ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан байх нь. Хур тунадас VI сард баруун болон говиор, VII сард ихэнх нутгаар, VIII сард баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.
2026-05-06

Хархорум хотын эдэлбэр газарт нийт 11853.51 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2026.05.06)-ийн хуралдаанаар Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт болон Хархорум хотын эдэлбэр газарт нийт 11853.51 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.
2026-05-06

Манай оронд 340 орчим зүйлийн нүүдлийн шувуу бүртгэгдэв

Манай оронд нийт 500 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг. Тэгвэл үүний 340 орчим зүйл нь нүүдлийн шувуу болохыг Байгаль орчны судалгаа, шин­жилгээний төвөөс судалж тогтоожээ. Эдгээр шувуу нь хаврын улиралд буюу 2-6 дугаар сарын дунд үеэс дулаан орноос Монголд ирж, өндөглөн зусдаг байна. Улмаар намар 8-11 сард нутаг буцдаг ажээ.
2026-05-06

Он гарснаас хойш нийслэлд гал түймрийн 897 дуудлага бүртгэгджээ

Гал түймрийг шалтгаан, нөхцөлөөр нь ангилбал ил галаас үүдэлтэй гал түймэр дийлэнх хувийг эзэлж байгаа. Мөн  цахилгаан ашиглалт, яндангийн цоонолтоос шалтгаалсан тохиолдлууд бүртгэгдсэн. Гал түймрийн улмаас 9 хүн амь насаа алдсан байна.
2026-05-06

Эмэгтэйчүүдэд ээлтэй санхүүгийн тогтолцоог бүрдүүлнэ гэв

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгтэй (AFI) хамтран “Жендерт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын хурлыг өчигдөр эхлүүллээ. Үүгээр жендерийн мэдрэмжтэй хяналтын тогтолцоо, эрсдэлд суурилсан хяналт, хэрэглэгчийн гомдол барагдуулах механизм, санхүүгийн боловсрол, залилангаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, хиймэл оюуны хэрэглээ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм
2026-05-06

Морьт харвааны адуу хулгайлсан залуусыг дахиж шалгуулахаар боллоо

Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан Н.Ганзориг, Э.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэбат, Б.Уртнасан, Б.Пүрэвнанзад, М.Баасандорж нарын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхмандах удирдан явууллаа.
2026-05-06

Хот, хөдөөний сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.8 жилд хүрэв

Ерөнхий боловсролын сургуулиудын хот, хөдөөний сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жилд хүрээд буйг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Уг судалгааг хийхдээ 2022 оны PISA олон улсын шалгалтын үнэлгээнд үндэслэсэн бөгөөд үүгээр манай сурагчид математикийн мэдлэгээр дэлхийн хүүхдүүдээс 2-3, унших чадвараар таван жил хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон юм.
2026-05-06

Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчдын 13 хувь нь бүдэрчээ

Монгол хэл бичгийн шалгалтыг улсын хэмжээнд өнгөрсөн сарын 9, 10-нд зохион байгуулав. Боловсролын үнэлгээний төвийн өгсөн мэдээллээр монгол хэл бичгийн шалгалтад 10-12 дугаар ангийн 89 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 88 мянга орчим нь хамрагдсан байна. Үүнээс 13 хувь нь босго оноо буюу 400 оноог даваагүй бүдэрсэн аж.
2026-05-06

“Бодит амьдралаас сэдэвлэв” цуврал

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-05-06

“Ирэх өвөл 150 МВт-ын чадлын дутагдал үүснэ”

Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарынхаа асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Манай улсын хэмжээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1936 МВт байгаа бөгөөд үүний 82 хувийг нүүрсний цахилгаан станцаас үйлдвэрлэж байна. Цахилгааны хэрэглээ жил бүр 7-8 хувиар өсөж ирсэн ч шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулж чадахгүй байгаагийн улмаас ирэх өвөл гэхэд 150 орчим МВт цахилгаан сох дутах аж.
2026-05-06

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2026-05-06

“UB post” сониныхондоо 30 жилийн ойн мэнд хүргэе

Монголын хэвлэл мэдээллийн салбарт англи хэлээрх, чөлөөт сэтгүүлзүйн орон зайг анхлан нээж, дотоодод болж буй үйл явдлыг дэлхий нийтэд таниулах эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлж ирсэн “UB post” сонины 30 жилийн ойн өдөр тохиож байна. 
2026-05-06