Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дүрслэх урлаг

“Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна”

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо Лхам галерейн “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” Монголын 8 уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 14-өөс 26-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн болон албаны төлөөлөл, уран бүтээлчид оролцлоо.
2023-10-19

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэнг тольдоорой

Соёлын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо  “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж байна.
2023-10-12

"Монгол орон бидний дуранд" үзэсгэлэнд 20 гаруй гэрэл зурагчны бүтээл багтжээ

Монголын шилдэг гэрэл зурагчид Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг нийгэмлэгийн 20 гаруй гэрэл зурагчдын жилийн дөрвөн улиралд эх орныхоо өнцөг булан бүрт авсан Монголын өвөрмөц ахуй соёл, говь хангай талын нуугдмал үзэсгэлэнг шингээсэн 37 бүтээл тавигдлаа.
2023-10-10

"Монгол орон бидний дуранд" үзэсгэлэнд Монголын шилдэг гэрэл зурагчид оролцоно

Монголын аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор "Монгол Орон Бидний Дуранд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 9-ний өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-10-03

Эмч, шүхэрчин, хилчин, сургагч, улстөрчийн амьдралын түүхийг гэрэл зургаар “өгүүллээ” 

Гэрэл зурагчин С.Бадамханд шүхрээр хөөрөгч Болормаа тун “шидтэй” бүсгүй болох талаар өгүүлэв. Харин Л.Номингэрэл болохоор хилчин, мэргэн буудагч ахлах ахлагч Д.Даваанямын ажил, үүргийн онцлогийн талаар фото түүх бичсэн байна. Ш.Отгонжаргал мэдэж, сурч, хөгжихийн төлөө тэмүүлэгч өрх толгойлсон эмэгтэй Я.Ариунтөгсийн зоримог, зүтгэсэндээ хүрдэг чанарын талаар мэдээлжээ. УИХ-ын Тамгын газарт гэрэл зурагчнаар ажилладаг Г.Эрдэнэтуяа улстөрч эмэгтэйчүүд бусдын адил ээж, эгч, олон талт амьдралын эгэл нэгэн баатар, дүр гэдгийг харуулахаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ажил, хөдөлмөрийн нэгэн жилийн түүхээс гэрэл зургаар товчлон дээжилсэн аж. 
2023-09-19

“Галерей аялж байна” хөтөлбөрийг Хөвсгөлд хэрэгжүүлэхээр болов

Тухайлбал, “Хөгжимтэй уран зураг”, “Агуу уран зураг” сэдэвт урлагийн боловсрол олгох хөтөлбөртэй. Үүний хүрээнд Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг таниулан сурталчлахаар төлөвлөжээ. Мөн урлагийн сэтгэл заслын талаар таниулан сурталчлах “Хандлагаар анагаахуй” арга хэмжээтэй юм байна. “Галерей аялж байна” хөтөлбөрийг өмнө нь Төв, Дархан-Уул, Орхон аймагт зохион байгуулж байв. Энэ удаад Хөвсгөлийг сонгосон нь жуулчдад хүрч ажиллах зорилго тавьсных гэнэ. 
2023-07-20

Б.Шаравын “Үрс гарч байгаа нь” бүтээлийг эх хувилбараар нь үзүүлж байна

Монголчуудын ахуй, аж байдлын тухай дүрсэлсэн, тухайлбал, гүү барих, унага тамгалах, зэл орчимд буй хүмүүсийн хоорондын харилцаа гээд монгол хүмүүсийн өдөр тутмын амьдралын агшнуудыг харуулсан уг бүтээлийг анимейшн буюу хөдөлгөөнд оруулсан хэлбэрээр үзэгчдэд хүргэж буйгаараа онцлогтой. Тус музейн зүгээс хэрэгжүүлсэн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд зургийн хэсгүүдийг хөдөлгөөнд оруулсан ажээ. Уг зургийг 1995 онд Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэжээ. 
2023-07-19

Солонгосын уран бүтээлч И Ү Сэний бие даасан үзэсгэлэнгээ Монголд дэлгэлээ

Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Солонгосын уран бүтээлч И Ү Сэний бие даасан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэжээ.
2023-07-19

Үзэл бодлын өөрчлөлтийг зурагт хуудсаар илэрхийллээ

Театрын музейд “Шилжилтийн үеийн зурагт хуудас” үзэсгэлэн нээлээ. 1990 оны ардчилсан хувьсгалын үйл явцыг сурвалжилж, гадаадын орнуудад Монголын нөхцөл байдлын талаар мэдээлж байсан финланд сэтгүүлч, гэрэл зурагчин Ирья Халаш, МоАХ, “Зориг” сан, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, зураач Д.Баатарсүрэн нарын цуглуулгаас түүвэрлэсэн 70 гаруй зурагт хуудсыг үзэсгэлэнд дэлгэжээ. Малчдын төлөөлөл эрэгтэй, тариачдын нэрийн өмнөөс бас нэгэн эрэгтэй, харин сэхээтнүүдийг дээл өмсөж, үсээ цэгцтэй гэгч нь самнаж, гартаа ном барьсан бүсгүйгээр төлөөлүүлэхдээ бүгд баруун гараа өндөрт өргөн, нэгэн зүгт харсан байдлаар зурагт хуудсанд дүрсэлжээ.
2023-07-05

“Өнгөрсөн, одоо, ирээдүй” фото зургийн уралдааны хугацааг сунгалаа 

Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Гамма” агентлаг болон “Батзориг” сангийн хамтын санаачилгаар “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэрэл зургийн уралдаан зарласан билээ. Бүтээлийг хүлээн авах сүүлийн хугацаа тавдугаар сарын 30-нд байсныг энэ сарын 16 хүртэл сунгажээ. Уг уралдааны зорилго нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсад хийсэн бүтээн байгуулалтын ажлыг гэрэл зургаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх зорилготой залуу уран бүтээлчдийг оролцуулах юм. Тэмцээнд 18-34 насныхан оролцох боломжтой бөгөөд сонгон шалгаруулалт нь хоёр үе шаттайгаар явагдах аж. Түүнчлэн шалгарсан гэрэл зургуудыг үзэсгэлэн болгон наймдугаар сарын 1-5-ны хооронд Чингис хааны музейд байршуулах юм. 
2023-06-14

Гоо сайхны цаадах хүчийг мэдэр

Сонирхолтой бичиж. “Зураач бусдыг өөртөө татахын тулд ”хашхирах”-ын оронд “өөрийгөө илаарьшуулах” чимээгүй аргачлал болох зурахыг сонгосон. Энэ нь түүнд тохирч байгаа. Үр дүнтэй ч аргачлал. Би тус үзэсгэлэнгийн хувьд түүний дуу хоолой нь болж байгаадаа баяртай байна” гэсэн байлаа. 
2023-06-09

Дэлхийн хүн ноён хутагт 

Эдүгээ Засгийн газраас тогтоол гаргахыг хаана, хаанаа хүлээж байгаа ажээ. Жилийн хагас, улирлын сайхан өнгөрөх гээд байдаг. Гэтэл тогтоол, төсвийн сураг одоогоор алга. Юутай ч энэ ойд эртнээс бэлтгэсэн байгууллага, хүмүүс ядаж л ноён хутагтын бүтээлээс сэдэвлэж бий болгосон, ҮУИТ-ын “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжгийг Дорноговийн Хамарын хийд болон бусад зохистой газруудад тоглуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. 
2023-06-07

Г.ҮЖИНМАРАЛ: Хүүхэлдэйн кино бүтээх мөрөөдөлтэй 

“Дэлхийн энхийн их наадам” байгууллагаас уламжлал болгосон “Энх ирээдүй” гар зургийн VIII уралдааны энэ оны ялагчдын нэг ШУТИС-ийн дэргэдэх ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Үжинмаралтай ярилцлаа. 
2023-06-07

10 галерей, 3 Дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн зураач хамтарч үзэсгэлэн дэлгэв

Монгол Улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй  “ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна.
2023-05-30

Туркийн газар хөдлөлтийг харуулсан гэрэл зургуудыг дэлгэлээ

Нийслэлийн төв талбайд гэрэл зургийн “Нуранги” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Үүнийг itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг Онцгой байдлын ерөнхий газар, “Оюутолгой” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Бэлэн бай” аяны хүрээнд гаргаж буй аж. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард газар хөдлөлтийн гамшигт өртсөн БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн манай улсын Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд явсан уран бүтээлч юм. Тухайн үед газар хөдлөлтөд нэрвэгдсэн хот, суурины байдлыг гэрэл зурагт хэрхэн буулгаснаа тэрбээр монголчуудтайгаа ийнхүү хуваалцаж байгаа аж.
2023-05-24

Гар урлаачид бүтээлүүдээ олны хүртээл болгох нь 

Гар урлаач эмэгтэйчүүдийн “Бүсгүй цэцэг-2” нэгдсэн үзэсгэлэнг “Монгол арт” галерейд өнөөдрөөс эхлэн гурав хоног зохион байгуулна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гар урлалын үйлдвэрлэл эрхлэгч 120 орчим уран бүтээлч оролцох нь. Тэд зүймэл даавуун урлал, уран зангилаа, нэхмэл, хатгамал, гоёл чимэглэл зэрэг төрлийн, цор ганц бүтээлээрээ нэгдэн оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцохоор Орхон, Хөвсгөл, Төв, Дундговь зэрэг аймгийн гар урлаачид зорьж иржээ.
2023-05-19

Монголын шилдэг уран зургууд орон нутгаар “аялна” 

Олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийнүйлчилгээг ороннутагт хүртээмжтэй хүргэх зорилгоор Монголынуранзургийнгалерейгаас Дархан-Уул аймагт анх удаа “Галерей аялж байна” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийнхүрээнд “Монголыншилдэг уранзургууд” тусгай үзэсгэлэнгээтус аймагт дэлгэх юм байна.
2023-05-16

Кофегоор туурвигч үзэсгэлэнгээ дэлгэлээ 

Зураач Г.Наранзаяа кофегоор зурсан бүтээлүүдийн үзэсгэлэнгээ өчигдөр нээлээ. Өөрөөр хэлбэл, кофе найруулж гаргаж авсан материалаараа бүтээлүүд төрүүлснээ дэлгэсэн байна. Түүний зарим бүтээлээс танилцуулъя. “Баян туулай”-гаа тэрбээр туулай жилийн бэлгэдэл болгож зурсан аж. “Үзэсгэлэн болгогч” хэмээх “гуншин”-тай учраас цэцэг, ургамлаар гоёжээ. Мөн хоол хүнс хангалуун байхыг илтгэж, туулайн дуртай лууванг оруулсан гэнэ. Өсөж дэвжихийн бэлгэдэл тариан түрүүг ч бүтээлдээ тусгажээ. Өөрчлөлт шинэчлэлийг илэрхийлж эрвээхэй нисгэсэн байна. “Шар шувууны хүч” хэмээх зурагт уг шувууг уультай зэрэгцүүлэн суулгажээ. “Шөнө унталгүй, бүхий л тийш харж, сонор сэрэмжтэй байдаг шар шувууг уультай нэг мөчир дээр суулгая гэж төлөвлөөгүй байтал аяндаа ийм санаа орж ирсэн” гэж зураач ярилаа. 
2023-05-10