Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Рок поп, хип хоп

Rokit Bay тоглолтоо хийнэ

Реппер Rokit Bay нэрээрээ танил болсон О.Баярсайхан ирэх есдүгээр сарын 14-нд “Пуужин аяраа” тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзана. Тэрбээр “Жингүйдсэн пуужин” нэрт дуугаа уржигдар олны хүртээл болгосон юм. Түүнчлэн реппер Rokit Bay тун удахгүй “Odyssey” гэх тав дахь цомгоо гаргах гэж буйгаа зарлажээ
2024-03-15

Дэлхийн хэмжээний охидын хамтлагт нэгдэх боломж нээгдлээ

32 улсад хэрэгжүүлэх “Click the star” төсөлд оролцогчдын бүртгэл эхэллээ. Уг төслөөр дэлхийн 32 улсаас дуулах, бүжиглэх авьяастай, 13-18 насны охидын хамтлаг бүрдүүлэх аж. Үүгээрээ улс орон бүрд “Bling оne” нэртэй, долоон гишүүнтэй 32 хамтлаг байгуулах юм байна. Одоогоор Перу улсаас охидын хамтлагт оролцох шилдгүүдийг шалгаруулжээ. Ингээд төсөл хэрэгжүүлэх хоёр дахь улсаар Монголыг нэрлэж, бэлтгэл ажлыг хангасан гэнэ
2024-03-04

Тэйлор Свифтийн Австрали дахь тоглолт рекорд тогтоолоо

Америкийн алдартай оддын нэг, дуучин Тэйлор Свифт Австрали улсын Мельбурн хотод гурван өдөр тоглолтоо хийсэн. Энэхүү гурван өдрийн тоглолтод нийт 288  мянган үзэгчид цугларч,  рекорд тогтоожээ. Түүний “The Eras” аялан тоглолт орлогоороо дэлхийн дээд амжилт тогтоож, 2023 онд Гиннесийн номд бичигдсэн аж.
2024-02-20

БНСУ-ын дуучин MC Снайпер, Ким Хё Жун, Блү нар Монголд ирлээ

Улмаар маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох тоглолтод оролцох бөгөөд гэгээн хайрын баяр Валентиний хамгийн том наадам гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулж буй ажээ. “Чиний валентин” нэртэй уг тоглолтын тасалбарын 90 хувь нь борлуулж дууссаныг “Эвандис” энтертайментаас онцоллоо.
2024-02-16

“Voice kids” шоу нэвтрүүлгийг ирэх ням гарагт эхлүүлэх нь

Дэлхийн алдартай “Voice” нэвтрүүлгийг Нидерландын продюсер Жонде Мол 2010 онд санаачлан анх олны хүртээл болгожээ. Түүнээс хойш олон орон албан ёсоор эрх аван, өөрийн улсад зохион байгуулсан. Үүний дунд Монгол Улс багтсан юм. Тодруулбал, “Монгол HD” телевиз 2018 оноос “Voice of Mongolia”-г олонд хүргэсэн билээ.
2024-02-16

“Netflix”-ийн цувралд монгол уран бүтээлчийн дууг 30 секунд эгшиглүүлжээ

“Netflix” платформын “Outer Banks” цувралын хоёрдугаар хэсгийн тавдугаар ангид монгол уран бүтээлч Magnolian буюу Б.Дөлгөөний “The Bride & The Bachelor” хэмээх дууг албан ёсны эрхтэйгээр 30 секунд эгшиглүүлжээ. Монгол уран бүтээлчийн дууг бүтээлдээ оруулахын тулд “Netflix” компаниас Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн аж. “Outer Banks” нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээсэн, Америкийн өсвөр насныхны адал явдлын талаар өгүүлдэг, нууцлаг, драм төрлийн бүтээл юм
2024-01-31

БНСУ-ын Кпоп одод Монголд тоглолтоо хийнэ

"Boys over flowers" киногоороо бидний танил болсон БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Ким Хён жүүн (Kim hyun joong) болон алдарт репперүүд болох MC Sniper, Bloo нар Монголд тоглолтоо хийх юм байна.
2024-01-26

THE Hu хамтлаг Америкийн "Алтан Дуун" шагнал хүртлээ

THE Hu хамтлаг Америкийн "Алтан Дуун" шагнал хүртлээ. Энэ нь 2023 оны хамгийн их сонсогчтой хамгийн их борлуулалттай дуунд олгож буй шагнал гэнэ. Өөрөөр хэлбэл, 2023 онд THE Hu хамтлагийн Чонон сүлд дуу юм.
2023-12-29

“Инээмсэглэл” хамтлагийнхан“зодог тайлах” нь 

Тэд уг тоглолтоо “зодог тайлах” хэмээн тодотгосон. Тус хамтлагийнхан өнгөрсөн зун “Playtime”-д тоглох урилгатай байжээ. Гэсэн ч үерийн уршгаар уг наадмын сүүлийн өдрийн тоглолтыг цуцалсан учраас фэнүүдтэйгээ уулзаж чадаагүй юм билээ.
2023-09-13

Хятад дууг хамгийн сайн дуулсан ХҮСЛЭН 10 сая төгрөг гардав

Шилдгийн шилдэг оролцогчоор Г. Хүслэн шалгарч 10 сая төгрөг, өргөмжлөл, цомийн эзэн болсон бол, хоёрдугаар байранд Н. Сумъяасүрэн Ц.Чүнчигноров, гуравдугаар байранд Б.Сарнай Н. Наранцацрал Г.Туяа, Тусгай байранд Э.Дүүриймаа У.Цэнгүүн М.Булган Б.Нямдэлгэр нар тус тус шалгарчээ.
2023-09-04

“Япон фестиваль Монголд” арга хэмжээг цуцлав

Япон орны соёл, орчин цагийн хөгжлийг сурталчлах зорилгоор Үндэсний соёл, амралтын хүрээлэнд жил бүрийн наймдугаар сард зохион байгуулж ирсэн “Япон фестиваль Монголд” арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулснаа “Нарны наадам” НҮТББ-аас мэдэгдлээ. Энэ сарын эхээр нийслэлд бороо элбэг орсноос парк усанд автаж, наадмын үндсэн талбай болох “White rock center”-ийн хэсэг сүйдсэн тул ийм шийдвэр гаргажээ. Мөн бохирдсон газруудыг гүйцэд ариутгаж, цэвэрлээгүй байхад нийтийг хамруулсан үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй гэж үзсэн байна.
2023-07-21

Уран бүтээлчдийн бүтээлийг арилжааны зорилгоор ашиглах бүрт орлогожих боломжийг нээнэ

Аливаа дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч тухайн соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашигласан тохиолдол бүрээс уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно.
2023-07-20

The Wasabies Япон Улсад тоглоно

Францын “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхийн дагуу дэлхийн 44 оронд амжилттай хийгдсэн “Оддын академи” реалити шоу Монголд болсон удаатай. "Оддын академи" шоунаас төрсөн “THE WASABIES” хамтлаг Япон улсад тоглолтоо хийхээр болжээ.
2023-07-17

“Playtime” наадмыг цуцаллаа

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан 2023.07.08-ны хөтөлбөрийг албан ёсоор цуцалж буйг мэдэгдэж байна. Та бүхнээс хүлцэл өчье” хэмээжээ.
2023-07-08

Playtime МЭДЭГДЭЛ гаргалаа

PLAYTIME олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулагчид мэдэгдэл гаргажээ. Улмаар "Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан PLAYTIME олон улсын хөгжмийн наадам Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллан хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэж байна" хэмээжээ.
2023-07-06

Playtime: Бид тоглолтоо хойшлуулахгүй

Дайны хажуугаар дажин гэгчээр үер усны аюултай зэрэгцэн “Playtime-2023” хөгжмийн наадам өнөөдөр болно
2023-07-06

"Хурд" хамтлаг наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглоно

Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд энэ оны долоодугаар сарын 11-нд 21.00-24.00 цагт зохион байгуулагдах "Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглохоор
2023-07-04

Б.Чинбат АНУ-д болох “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарчээ

Хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч, "Никитон" хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат АНУ-д зохион байгуулагдах “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсан баяртай мэдээлэл хуваалцъя.
2023-06-20