Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

"Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын түүхэнд хамгийн алдартай эртний нийслэл хотоор нэрийдсэн, ер нь манайд зохион байгуулж буй 3 дахь олон улсын кино наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ кино наадам хүний эрхийн сэдвийг сонгосноороо онцлог байлаа. Анхдугаар “Хархорум” олон улсын кино наадамд нийт есөн орны 14 кино нэр дэвшсэн. Наадмын зохион байгуулагчид арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.
2023-12-13

"Утгын чимэг-2023" тэргүүн өгүүллэг: ТАМГА

"Утгын чимэг-2023" тэргүүн өгүүллэг: ТАМГА До.Цэнджав
2023-12-12

"Утгын чимэг-2023" наадамд "Тамга" өгүүллэг тэргүүллээ 

Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг 2023" наадам өргөн дэлгэр, үзэх сонсох сонин сайхантай болж өнгөрлөө. Үгийн яруу сайхан эл наадмыг өнөө жил Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа. 
2023-12-11

“Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ

Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл, Кино Гүүр Хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ. “Хархорум” Олон улсын кино наадам нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Хүний эрх 75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм. “Хархорум” Олон улсын кино наадам нь арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулах юм. Наадмын нээлтэд олон улсын уран бүтээлчид болоод кино найруулагчид, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.
2023-12-08

“Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ 

“Сүүдэр” агентлагийн дэргэдэх “Pixels” нэгдэл, “Гудам” фото клубээс хамтран “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээнэ. Энэ сарын 11-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэн нь залуу гэрэл зурагчдыг дэмжих зорилготой аж. Үүнд 27 оролцогчийн нийт найман сэдвээр авсан шинэ бүтээлүүдийг дэлгэх юм байна. Санаачлагчид гудамжны гэрэл зургийг алдаршуулж, үүгээр нийгмийн тусгалыг харуулахыг зорьжээ. Тус үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооныхон болон олон улсын хэвлэлийн гэрэл зурагчин Максим Мармур оролцож, залуу уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ. 
2023-12-06

Г.БАТСУУРЬ: Шүүгчид гэхээрээ тэнэг хүмүүс байх учиртай юм уу, үгүй л дээ

Уран зохиол шүүмжлэгч Г.БАТСУУРИЙН шүүмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-12-06

Зул сарын жинхэнэ сахилгагүй драм үзэхдээ бэлэн үү

“Гринч зул сарыг хулгайлсан нь” зохиолоос сэдэвлэн “ЗӨРҮҮД ГРИНЧ” хүүхдийн жүжиг бүтээжээ. Өмнө нь бид шинэ жилээр заавал үзэх киноны жагсаалтдаа “Гринч зул сарыг хулгайлсан нь” бүтээлийг оруулдаг байв. Тэгвэл энэ удаа “ЗӨРҮҮД ГРИНЧ”-ийн адал явдлыг Монголдоо, бүр дэргэдээс нь, драмын тайзнаас үзэх боломж тохиох нь.
2023-12-06

“Баавгайн хөндий”-г үзэгчдэд хүргэнэ 

Олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал авч, баримтат киноны төрөлд түүхэн дээд амжилт тогтоосон “Баавгайн хөндий”-г монгол үзэгчдэд хүргэх нь. Дэлхийн “уушги” болсон таван тивийн онгон байгаль, ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа байгаль хамгаалагчдын амьдралыг уг кинонд үзүүлжээ. Гол үзэл санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж, хүн төрөлхтөн, ялангуяа шийдвэр гаргагчид байгаль хамгаалалд анхаарлаа хандуулах ёстойг ойлгуулахад чиглэсэн аж. Францын ARTE телевизийн найруулагч Хамид Сардар ерөнхий найруулагчаар ажилласан уг киноны гол дүрийг Байгаль орчны гавьяат ажилтан, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх бүтээсэн юм. Эл бүтээлийг энэ сарын 8-нд “Шангри-Ла” дахь “Өргөө” кинотеатрт гаргах гэнэ. 
2023-12-05

​​​​​​​“Хархорум” олон улсын кино наадмын 2023 оны сэдэв нь ХҮНИЙ ЭРХ

"Кино Гүүр Хөгжлийн Холбоо"-ноос Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран жил бүр зохион байгуулах “ХАРХОРУМ” Олон улсын кино наадмыг зохион байгуулах гэж байна.
2023-12-04

“Алтан үзэг” наадамд давхардсан тоогоор 333 оюутан оролцов

13 дахь удаагийн “Алтан үзэг” улсын наадам уржигдар боллоо. Тус наадамд оролцох оюутнуудын бүтээлийг өнгөрсөн сарын 24 хүртэл хүлээн авсан аж. Энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өрсөлдсөн нь наадмын оролцогчдын хүрээ тэлж буйг харууллаа. Оролцогчид таван төрөлд өрсөлддөг билээ. Тэдгээрт давхардсан тоогоор 333 оюутан оролцсон байна. Мультмедиа нийтлэлийн төрөлд 26, радиогийнход 21, телевизийн нэвтрүүлгийн 24, нийтлэлийн 67, нийгмийн рекламын 35 бүтээл хүлээн авч, шилдгүүдээ шалгарууллаа. 
2023-12-04

 Түүхэн барилгад “дайсагнахгүй”, халдахгүй байх шалтгаан 

Урсгал засвар, хүчитгэл хийхгүй байсаар “Ашиглалтын шаардлага хангахгүй”, “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн актлаад нураачихдаг. Үгүй бол өргөтгөн шинэчилж, засаж сайжруулах нэрийдлээр суурин дээр нь өөр зориулалттай барилга, байгууламж босгочихно.
2023-12-04

“Утгын чимэг” наадмын анхны тэргүүн байрыг Л.Түдэв хүртэж байжээ

Монгол Улсын төрийн  гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, Орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, суут эрдэмтэн, нэрт орчуулагч Цэндийн Дамдинсүрэнгийн 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг- 2023" богино өгүүллэгийн наадам арванхоёрдугаар сарын 10-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болно.
2023-12-04

“Хархорум” олон улсын кино наадам болно

“Хархорум” олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 7-12-нд болно “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ-аас Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулдаг.
2023-11-30

"Утгын чимэг- 2023" наадам Дорнод аймагт болно

Монгол Улсын төрийн 3 удаагийн шагналт, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг- 2023" болно
2023-11-30

“Гамлет”-ыг өнөөдрөөс буйдан дээрээ тухланхан үзэх боломжтой

“Гамлет”-ыг өнөөдрөөс буйдан дээрээ тухланхан үзэх боломжтой
2023-11-28

“БОЛОР ЦОМ“ яруу найргийн наадмын шилдэг шүлгүүд

41 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ удаагийн наадамд яруу найрагч С.Начин тэргүүлж, “Болор цом”-ын эзнээр шалгарсан юм. Дэд байрыг яруу найрагч Д.Галсансүх, гуравдугаар байрыг Э.Гантулга нар эзэллээ. Тусгай байрт О.Элбэгтөгс, М.Дэвээжаргал нар шалгарав. Шилдгээр тодорсон яруу найрагчдын сүүлийн шатанд уншсан шүлгүүдийг уншигчдадаа хүргэе. 
2023-11-28

Морин хуурын чуулга Шанхай хотноо тоглов

Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав.
2023-11-28

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо

Монгол Улс соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож, дэлхийд өрсөлдөх чадварыг дэмжих бодлогоо тодорхойлох зорилго бүхий "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2023" өчигдөр зохион байгууллаа.
2023-11-28