Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

ЭЗХ-ийн дэд сайд Блүмберг медиа группийн удирдлагуудын хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 103-р тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулан тус хороог Соёлын сайд ахлан ажиллаж байна.
2023-08-10

Монголч эрдэмтдийн XII их хуралд 20 гаруй орны эрдэмтэд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо  зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ.
2023-08-10

Цогт их асар сүмийн туурин дээрх ил үзмэр сүйдэж эхлэв 

Мөнх хааны барьж байгуулсан хэмээн түүхнээ тэмдэглэсэн тус сүмийн барилгын үлдцийг хамгаалах, олон нийтэд нээлттэй болгох зорилгоор 2016 онд их танхимынх нь тавцанг ил үзмэр хэлбэрээр тохижуулсан юм. Ингэхдээ тавцангийн хана, түүн дээр гарах шатыг археологийн судалгаанд үндэслэн, ЮНЕСКО-гийн стандартын дагуу сэргээн барьсан байдаг. Энэхүү ажлыг Монгол, Германы Ерөнхийлөгчийн ивээл доор, хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Гадаад хэргийн яам, Археологийн хүрээлэн, “Герда Хенкель” сан, БСШУЯ (хуучнаар)-ны санхүүжилтээр гүйцэтгэсэн. 
2023-08-10

Олон Улсын Монголч Эрдэмтний XII их хуралд 307 эрдэмтэн илтгэл тавина

1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний их хурлыг 5 жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон. Нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог байна.
2023-08-09

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглогдож
2023-08-08

Өнгө зассан ч үйлчилгээ нь гологдсон музей 

...“Чингис хаан” музейг танилцуулсныхаа дараа “Музей үзэж байгаа хүмүүсийн 70 хувь нь солонгосчууд байна. Гэтэл солонгос хэлээр үзмэр тайлбарладаг хүн тэнд алга. Үзмэрүүдэд англи тайлбар ч байсангүй. Ганц гарчиг буюу тухай үзмэрийн нэрүүдийг нь л англиар бичжээ. QR кодтой, AR цэгүүдтэй боловч тэдгээр нь ажилладаггүй. Яагаад ийм хагас дутуу ажил хийдэг юм бэ...
2023-08-08

Баритон Э.Анхбаяр Италид “Кармен”-д дуулав

Дуурийн гоцлооч, баритон, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр Итали улсын “Teatro Romano”-д хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамилиогийн дүрд тогложээ. Энэ нь тус улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэгт байдаг задгай театр аж. Дуучинтай холбогдож тоглолтынх нь талаар тодруулахад “Анх удаа дуурийн эх оронд “Кармен”-д дууллаа. Цаашид илүү хичээх болно” гэв. Ташрамд дуулгахад, тэрбээр Япон Улсад зохион байгуулж байгаа олон улсын дуурийн дуулаачдын томоохон уралдааны төгсгөлийн, шийдвэрлэх шатанд өрсөлдөхөөр уригдаад буй бөгөөд ирэх аравдугаар сард арлын орныг зорих юм. 
2023-08-07

Алтан овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 

Сүхбаатар аймгийн ард түмний олон зууны турш шүтэж ирсэн Алтан овооны тэнгэрийг тайх ёслол энэ сарын 5-нд боллоо. Тус аймгийн Дарьганга сумын нутагт байрлах Алтан овоог анх Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бич өдрийн луу цагт тахиж байжээ. Овооны тахилгыг хийснээс хойш 110 жилийн ой энэ онд тохиосон юм. Алтан овооны тахилгын ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, сүсэгтэн олны төлөөлөл оролцлоо. 
2023-08-07

Хүрээ цамтай, даншиг парадтай наадам 

Наадмын эхний өдөр Гандантэгчэнлин хийдээс Хүй долоон худаг хүртэл даншиг парад зохион байгуулсан нь олны нүдэнд өртсөн нь лавтай. Уг арга хэмжээг энэ жилээс анх санаачилсан бөгөөд гол зорилго нь жуулчдын сонирхлыг татах, тэдэнд өв соёлоо танилцуулах юм билээ. Тиймээс бүх ажиллагааг англи хэлээр тайлбарлаж байлаа. 
2023-08-07

Даншиг наадмын зураглалыг “Google street view”-д оруулна

“Google street view"-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулахаас гадна хотын эргэн тойронд өрнөж буй соёлын арга хэмжээний зураглалыг авах юм.
2023-08-05

“Дөрөө” нэртэй цахилгаан морин хуур бүтээжээ 

дүнд “Duro” буюу “Дөрөө” нэртэй мoрин хуурыг бүтээсэн байна. Уг хөгжмийг морин хуурын үндсэн хэв загварыг хадгалан, орчин цагийн зах зээлд нийцүүлж, сонгодог маягаар урлажээ. “Морин хуур хөгжим дэлхийн сонгодог зэмсэг болон хөгжихөд нь нэг алхам ойртуулсан бүтээл болжээ” хэмээн тус салбарынхан “Дөрөө”-г сайшааж байна. Ташрамд дурдахад, анх “Ямаха” компани хөгжмийн үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл хийж, “SV-100” буюу цахилгаан хийлийг 1997 онд Америкт танилцуулсан түүхтэй. 
2023-08-04

“Улаанбаатар” наадамд таван орны хөгжимчид оролцоно 

Санаачлагч, зохион байгуулагчид уг фестивалийг Төв Азийн хамгийн том хөгжмийн наадам болгохын төлөө зүтгэхээ илэрхийлээд буй. Долоо хоногийн турш үргэлжлэх наадмын хүрээнд цөөхүүл болон симфони найрал хөгжмийн гэсэн хоёр томоохон тоглолт болно.  Улсын филармонид энэ сарын 19-ний үдэш болох цөөхүүл найрал хөгжимчдийн тоглолтоор Й.С.Бахын хоёр хийлд зориулсан концертыг БНХАУ, АНУ-ын хөгжимчид гоцлон хүргэх юм байна.
2023-08-04

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам энэ сарын 11, 12-нд болно

Дундговь аймаг 2 дахь удаагаа “УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” урлагийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. 
2023-08-04

Д.БАТСҮХ: Даншиг наадмын үеэр зохион байгуулах бүх арга хэмжээ үнэ төлбөргүй

Нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг энэ сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж буй. Энэ талаарх зарим зүйлийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс тодрууллаа.
2023-08-04

Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилга маргааш эхэлнэ

Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 4-6-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болно. Төрийн их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдахаар төлөвлөжээ
2023-08-03

Монгол Улсын мэргэн С.Сүрэнжавыг хоёр өрөө байраар шагналаа

Үндэсний их сурын харваанд 360 эрэгтэй харваач цэц мэргэнээ сорьж, эдгээр харваачдын тэргүүн магнай Говь-Алтай аймгаас тодорсон.
2023-08-03

Монголчуудын үнэт зүйлсийг дэлхийн хэвлэлүүд сурталчилна

Монголчууд бидний үнэт зүйл болсон он цагийн туршид уламжлагдан ирсэн соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нараа хүүхэд залуусдаа ойртуулах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилгын хүрээнд “Нүүдэлчин-2023”-ыг наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулна.
2023-08-03

Сяньбигийн түүхэнд байгаагүй томоохон олдворууд илрүүлжээ

С яньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлагаас түүхэнд урьд хожид байгаагүй томоохон олдворууд илрүүлжээ. Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн доктор, дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг уг малтлагыг хийсэн байна. Тэрбээр анх 2019 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Говил уулын баруун бэлд олон тооны оршуулгын дурсгал байгааг агаарын зургийн аргаар олж тогтоон, бүртгэн баримтжуулсан аж. Улмаар 2021 оноос тус аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр малтлага, судалгааны ажил хийж эхэлснээр Сяньбигийн үеийн дурсгал болохыг тогтоожээ. 
2023-08-02