Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ханш

Өндөг ховордож, үнэ нь нэмэгджээ

Манай улсын хүнсний гол нэрийн хэрэгцээт бүтээгдэхүүнд өндөг багтдаг. Гэтэл томоохон зах, худалдааны төвүүдэд өндөг ховордож, эрэлт нь ихэсжээ. Мөн үнэ нь ч нэмэгдсэн байна. Үйлдвэрлэгч компаниудын нийлүүлж буй өндөг зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрснээс ийм байдал үүссэн гэнэ. Энэ талаар худалдаа эрхлэгчид “Өнгөрсөн долоо хоногоос өндөг ховордож эхэлсэн
2024-03-28

Нэг кг борц 60-70 мянган төгрөгийн үнэтэй байна

Малын махыг амт, чанарыг нь алдагдуулахгүйгээр удаан хадгалах арга нь борцлох юм. Монголчууд гол төлөв үхэр, ямаа, зарим нутагт тэмээний махыг борцолдог уламжлалтай. Хаврын урт өдрүүдэд ихэвчлэн хэрэглэдэг борцны үнэ ханш худалдааны төвүүдэд ямар байгааг тодрууллаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд захуудад нэг килограмм нь 60- 70 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Төрлөөс нь хамаараад үнэ нь бага зэргийн ялгаатай гэнэ. Махны үнэ өнгөрсөн жилийнхээс 2000-3000 төгрөгөөр нэмэгдээд буй. Харин борцных өнгөрсөн оныхоос төдийлөн өсөөгүй аж.
2024-03-27

Японы иен сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрчээ

Япон улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн уналт ам.долларын эсрэг сүүлийн 34 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч суларсан. Тиймээс энэхүү уналтыг сааруулах бодлогоо эрчимжүүлэх шаардлага үүсээд байна.
2024-03-27

Төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр өсжээ

Төгрөгийн хадгаламж 2024 оны  хоёрдугаар сарын эцэст 17.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 457.8 (2.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.6 (35.8%) их наяд төгрөгөөр өсжээ.
2024-03-15

Шинэ орон сууцын үнэ 11 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны хоёрдугаар сарын хэрэглээний бараа, үйлчилгээ, орон сууцын үнийн индексийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 2023 оны мөн үеийнхээс долоо, жилийн эцсийнхээс 1.5, өмнөх сарынхаасаа 0.7 хувиар өссөн байна. Хүнсний бараа, ундаа, усны үнэ 10.3, хувцас, бөс барааных 6.1, гэр ахуйн тавилга, хэрэгслийнх зургаа, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 7.6, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 14.6, боловсролын үйлчилгээнийх 16.8 хувиар тус тус нэмэгдсэн нь хэрэглээний үнийн индекс өмнөх жилийнхээс долоон хувиар өсөхөд гол нөлөө үзүүлжээ
2024-03-14

Тонн зэсийн ханш 8393 ам.доллар болж хямдрав

Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын аж үйлдвэрлэл таван сар дараалан багассанаас шалтгаалж эл таваарын үнэ хямдарсныг “Reuters” уламжиллаа. Тухайлбал, Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх шаргал металлын ханш 0.5 хувиар доошлон, тонн нь 8461 ам.доллартой тэнцсэн юм
2024-03-04

Унци алтны ханш 2049 ам.долларт хүрэв

Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын ханш анх удаа долоо хоног дараалан суларсан бол найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог алтны дээшлэв. Тодруулбал, шар металлын ханш өнгөрсөн долоо хоногт 1.4 хувиар өссөнийг “Reuters” уламжиллаа. Мөн эл таваарын фьючерс аасан гарагт 0.9 хувиар нэмэгдсэнээр унци нь 2049.4 ам.доллартой тэнцжээ
2024-02-26

Орон сууцын үнэ 9.3 хувиар өсөв

Улаанбаатар хотод өнгөрсөн сард орон сууцын үнэ 2023 оны мөн үеийнхээс 9.3, өмнөх сарынхаасаа 1.4 хувиар өссөн байна. Эл хугацаанд шинэ орон сууцын ам метр талбайн дундаж үнэ 3.91 сая төгрөг болжээ. Хан-Уул дүүрэгт дээрх дүн хамгийн өндөр буюу 4.2, Сонгинохайрханд хамгийн бага буюу 2.64 сая төгрөг байсан аж. Тэгвэл Сүхбаатарт ам метр нь дунджаар 4.15, Чингэлтэйд 3.67, Баянголд 3.61, Баянзүрхэд 3.41 сая байсан гэнэ
2024-02-16

Унци алтны ханш 2000 ам.доллароос доошилсонгүй

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээснээс гадна өнгөрсөн сарын ажил эрхлэлтийн үзүүлэлт нь сайн гарснаас үүдэн алтны ханш баасан гарагт буурлаа. Тус улсад нэгдүгээр сард таамагласнаас олон буюу 353 мянган ажлын байр бий болжээ. Энэ нь дээрх тоог 180 мянга байна хэмээн эдийн засагчдын төсөөлж байснаас өндөр дүн юм. Баасан гарагт шар металлын ханш 0.8 хувиар хямдарснаар унци нь 2034 ам.доллартой тэнцлээ
2024-02-05

Тонн зэсийн ханш 9500 ам.долларт хүрч магадгүй гэв

Энэ онд тонн зэсийн ханш 9500 ам.доллар болж өсөж магадгүй хэмээн таамаглаж буйгаа “Ivanhoe mines” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ дурдлаа. Дэлхийн зах зээлд эл таваарын хомсдол нүүрлэж, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулбал эрэлт нь нэмэгдэхэд нөлөөлнө хэмээн үзэж байгаагаа тэрбээр мөн хэлжээ
2024-01-25

Архангайн ааруул кг нь 30-40 мянган төгрөгийн үнэтэй байна

Худалдагчид “Цагаан идээний үнийг иргэд асуугаад л байна. Харин авах нь цөөн юм. Голдуу нэг кг-аар л авч байна даа. Тавгийн иж бүрдлийн үнийг асуусан хүн байхаас биш, авах нь тун цөөн” гэв. Үзэсгэлэн худалдааг Цагаансарынхаа бэлтгэлийг базаахаар ирсэн иргэд зорьж очсон байлаа. Цагаан идээ худалдах асар бүрд л 2-3 үйлчлүүлэгч байв. Худалдагч нь ч амрах завгүй аж. Хорхой ааруул болон жижиг ааруулаас л иргэд нэг кг-аар авах нь элбэг гэнэ. Эдгээрээс Чулуут сумынхны хийсэн шоколадтай чипсэн ааруул эрэлттэй байгаа аж. Үнийн хувьд кг нь 38 000 төгрөг. Үүнээс 250 граммыг авахад 9000 төгрөг болно
2024-01-23

Төгрөгийн ам.доллар, рубльтэй харьцах ханш чангарчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны арванхоёрдугаар сард 3421.21 төгрөг болж, ӨОМҮ-ээс 10.08 төгрөгөөр, өмнөх сараас 19.44 төгрөгөөр чангарсан байна.
2024-01-17

Цагаан идээний үнэ өсжээ

Сар шинийн баяр хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базааж эхлэхтэй зэрэгцэн цагаан идээний үнэ өсжээ. Тухайлбал, зах, худалдааны төвүүдэд ааруулын үнэ кг нь 65 000 төгрөгөөс дээш байгаа аж.
2024-01-16

Юанийн своп хэлцлийн 1.5 тэрбумыг хаажээ

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаажээ.
2023-12-27

Баярын ширээ засахад хэрэглэх зарим бүтээгдэхүүний үнэ 50.1 хувиар өсжээ 

Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг зарим бараа, бүтээгдэхүүний дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 2020 оны мөн үеийнхээс 50.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, хүснэгтэд харуулсан 15 бүтээгдэхүүнийг 2020 оны арваннэгдүгээр сард 99,555 төгрөгөөр худалдан авч байсан бол өмнөх сарын байдлаар 49,905-аар нэмэгдсэн нь энэ. 
2023-12-22

ҮСХ: Баярын ширээ засах бараа, бүтээгдэхүүний үнэ 50.1 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнэ 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2020 оны мөн үетэй харьцуулахад 50.1 хувиар өсжээ.
2023-12-21

Инфляцын өсөлтөд гурил, мах, хэрэглээний зээл гол нөлөө үзүүлж байна

Инфляцын нөлөөлөл, орлогын өсөлтийн нөлөөлөл нь өрхийн орлогын бодит өсөлт дээр харилцан адилгүй байдаг. Яагаад гэвэл, инфляцын түвшнийг авч үзвэл 9 хувийн инфляцын 30-40 хувь нь үндсэндээ хоёрхон бараанаас хамааралтай байна.
2023-12-07

Иргэдийн худалдан авах чадвар 9 хувиар суларчээ

2023 оны II улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.4 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар 9.4 хувиар суларсан гэсэн үг. Тэгвэл дээрх үзүүлэлт он гарсаар 10 сарын хугацаанд 9 хувьтай байна.
2023-11-15