Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ханш

Унци алтны ханш 1870 ам.доллар болж хямдрав

АНУ-ын бодлогын хүү урт хугацаанд өндөр байж магадгүй хэмээх хүлээлт үүссэн нь үүнд нөлөөлсөн аж.
2023-10-02

Талхны үнэ 15 жилийн хугацаанд 263 хувиар өсжээ

Атар талхны үнэ 2008 оны наймдугаар сард 660₮ буюу 0.57$-той тэнцэж байжээ. Харин өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сард 2,400₮ буюу 0.69$ болж нэмэгджээ.
2023-09-12

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Бүгд Найрамдах Армени улсад мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцжээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн есдүгээр сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Армени Улсад болсон “Арменийн үндэсний мөнгөн тэмдэгт драмын 30 жилийн ой: Өнгөрснийг эргэцүүлэх, Шинэ дижитал эринийг удирдан жолоодох нь” сэдэвт Олон улсын дээд хэмжээний чуулганд оролцлоо.
2023-09-08

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 159,221 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,736 тн буюу 22 хоногийн, АИ-92 автобензин 49,930 тн буюу 40 хоногийн, АИ-95 автобензин 3,388 тн буюу 25 хоногийн, ДТ 96,660 тн буюу 39 хоногийн, онгоцны түлшний 29 хоногийн нөөц бий.
2023-08-15

Монголбанк 1.7 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк өнгөрөгч зургадугаар сард 1,692.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.3 тонн үнэт металл худалдан аваад байна.
2023-07-05

Гараагаа сайн эхлүүлсэн зэсийн ханш буурч мэдэх нь

Манай улс 2023 онд 1.39 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөж буй билээ
2023-05-03

Үнэ нь өссөн барилгын материалын нэр, төрөл 800-д хүрсэн гэв

БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллага хамтран “Барилгын сэргэлт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Барилгын тендерийн баталгааг өнгөрсөн намар бууруулж нийт зардлын 0.5, гүйцэтгэлийн баталгааг гурван хувь болгосон аж. Гэсэн ч аж ахуйн нэгжүүд барилга барих нэг тэрбум төгрөг тутамд багагүй хөрөнгө төгрөг байршуулж буйг чуулганд оролцогчид шүүмжиллээ.
2023-04-05

Унци алтны ханш 1946 ам.доллартой тэнцэв

Хэрэв АНУ бодлогын хүүгээ нэмэхгүй бол шар металлын үнэд эергээр нөлөөлөхийг “Quantitative commodity research”-ийн шинжээч Петер Фертиг дурджээ.
2023-03-23

Инфляц 12.2 хувьд хүрлээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 12.2, энэ оны эхнээс 2.4 хувиар нэмэгджээ
2023-03-14

Баррель нефтийн ханш 82 ам.долларт хүрэв

АНУ-ын ажил эрхлэлтийн үзүүлэлт таамагласнаас сайн гарсныг танилцуулсны дараа газрын тосны ханш баасан гарагт дээшиллээ
2023-03-13

Нөөцийн махны үнийг өнгөрсөн жилийнхээс 850-1800 төгрөгөөр нэмлээ

Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан энэ жил 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн мах нөөцлөн, бэлтгээд буй билээ
2023-03-13

Ам.долларын ханш энэ оны эхнээс хойш 60 орчим төгрөгөөр өсөв

Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 3525 төгрөгөөр худалдан авч, 3532-оор борлуулж байв
2023-02-28

Тонн зэсийн ханш 8805 ам.доллар болж хямдрав

Зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-д эрэлт нь багассан, ам.долларын ханш чангарсантай холбоотойгоор баасан гарагт уг таваарын үнэ хямдарч, сүүлийн 49 хоногийнхоо доод түвшинд хүрлээ
2023-02-27

Ам.долларын ханш 14 хоног дараалан чангарав

АНУ-ын инфляцын үзүүлэлтийг энэ долоо хоногт танилцуулах бөгөөд таамагласнаас өндөр гарч магадгүй гэх хүлээлтээс үүдэн ам.долларын ханш баасан гарагт чангарчээ
2023-02-13

Улаан хальст саримс кг нь 90-120 мянган төгрөгийн үнэтэй байна

Завханы улаан хальст саримсны үнэ тэнгэрт хаджээ. Импортын буюу энгийн саримс кг нь 8000-12 000 мянган төгрөгийн ханштай байгаа бол тус төрлийнх үүнээс 11-12 дахин өндөр үнэд хүрчээ
2023-02-10

Инфляц 12.3 хувьд хүрчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 12.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14, согтууруулах ундаа, тамхины бүлгийнх 8.7, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 15.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж
2023-02-09

Кг гурилын үнэ 3500 төгрөгт хүрэв

Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад өнгөрсөн аравдугаар сард 25 кг-аар савласан нэгдүгээр зэргийн гурилыг 50 000-53 000 төгрөгөөр борлуулж байсан нь 2019 оны мөн үеийнхээс 2.5 дахин өссөн дүн болсон
2023-02-07

Хэвийн боовны үнэ жилд 1000 гаруй төгрөгөөр өсжээ

Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор зарим бүтээгдэхүүний үнийг сонирхлоо. “Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр хэвийн боовыг ширхгийг нь 4300-6500 төгрөгөөр борлуулж байв
2023-02-03