Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсөв

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн тухай мэдэх ёстой 9 зүйл

Хууль батлагдсанаар төрийн бүх шатанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих болон улсын салбарт хамаарах аливаа хуулийн этгээдийн зарим үйл ажиллагаанд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэхэд болно. Хуулийн үйлчлэлд төрийн бүх албан хаагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд тэдгээрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, мөн бүх шатлалын төсөв, тусгай сангууд, төсөвт авсан зээл, тусламжийн эх үүсвэр хамаардаг.
2024-04-08

Гурван сарын хугацаанд 557.1 сая ам.долларын нефть импортолжээ

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж,  эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 469.9 сая ам.долларт хүрэв. 557.1 сая ам.долларын үнэ бүхий нефть худалдан авчээ. 
2024-04-08

“Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл”-ийг олон нийтээр хэлэлцүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл”-ийн төсөл боловсруулж буйтай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна.
2024-03-25

“Дэлхийн мөнгөний долоо хоног аян”-аар санхүүгийн боловсрол олгоно

Монголбанк, ЦЕГ, Хадгаламжийн даатгалын корпорац, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сан, арилжааны банкнууд хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” нэгдсэн аяны нээлтийн үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгууллаа. 
2024-03-25

Олон улсад үр дүнд суурилсан төсөвлөлтийг эрчимтэй нэвтрүүлж байна

“Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан нэг өдрийн сургалт, өдөрлөгийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 30 гаруй сэтгүүлч, мэргэжилтэн өөрсдийн ойлголтыг сайжруулж, улмаар улсын төсөвтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, олон нийтэд оновчтой байдлаар мэдээлэх чиглэлээр практик ур чадвараа нэмэгдүүллээ. 
2024-03-25

Төсвийн орлого 78, зарлага 36 хувиар өсөв

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын  урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрчээ.
2024-03-22

Татварын орлого 4.9 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөг буюу 78.4, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3  их наяд төгрөг буюу 83.1 хувиар тус тус өссөн байна.
2024-03-17

Инфляцад эзлэх импортын барааны нөлөө буурчээ

Инфляцад эзлэх импортын барааны хувь хэмжээ буурч буйг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаарх статистикаар импортын барааны үнэ инфляцад 31.4 хувиар нөлөөлжээ.
2024-03-15

Мөнгөний бодлогын хүү 12 хувь боллоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо улирал тутам хуралддаг. Тус хороо 2023 оны арванхоёрдугар сард хуралдаж, бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
2024-03-15

Экспорт 0.4 хувиар буурчээ

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс экспорт 2.2, импорт 1.6 тэрбум ам.доллар   болж, гадаад худалдааны тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 388.4 (11.3%) сая ам.доллар, импорт 397.2  (33.1%) сая ам.доллароор тус тус өсөж, экспорт 8.9 (0.4%) сая ам.доллар, тэнцэл 406.1 (38.7%) сая ам.доллароор тус тус буурчээ.
2024-03-14

Монгол Улсын төлбөрийн тэнцэл 86 сая ам.долларын алдагдалтай гарчээ

Нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 86 сая ам.долларын алдагдалтай гарсныг Монголбанкны статистикаас харж болохоор байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 146 сая ам.доллароор нэмэгдсэн дүн юм. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад урсгал дансны тэнцэл 309.65 сая ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлжээ.
2024-03-12

Хятадын инфляц 0.7 хувиар өсжээ

БНХАУ-ын инфляц хоёрдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өссөнийг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлжээ. Харин БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс тус сард 2.7 хувиар буурснаар 2016 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн уналт боллоо.
2024-03-11

Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахаар 15 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгууллаа

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн азийн газрын захирал Мухаммед Эсан Ханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр АХБ болон Монгол Улс хоорондын 2024 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
2024-03-07

Гадаад валютын нөөц 2019 оноос хойшхи дээд түвшинд хүрчээ

Гадаад валютын албан нөөц хоёрдугаар сарын байдлаар 4.97 тэрбум ам.доллар хүрч, жилийн өмнөхөөс 46.4 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөнийг Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь 2019 оноос хойш гадаад валютын нөөц дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм.
2024-03-06

Нийгмийн даатгалын сангийн орлого 44 хувиар нэмэгджээ

Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны нэгдүгээр сард 405.1 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 123.7 (44 хувь) тэрбум, нийт зарлага 368.6 тэрбум төгрөгт хүрч,  76.8 (26.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
2024-02-29

Европын Холбооноос нийт 38.5 сая еврогийн санхүүжилт авчээ

Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийн хөтөлбөрийг 2020 оноос хойш хамтран хэрэгжүүлж байна.
2024-02-29

Кавказ, Төв Азийн макро эдийн засгийн асуудлаар туршлага солилцож байна

ОУВС-ийн Казахстан дахь бүсийн техник туслалцааны төвөөс 2024 оны хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан Улсын Алматы хотод “Макро-Төсөв” сэдэвт туршлага солилцох семинар болж байна. Тус семинарт Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон ЭЗХЯ, СЯ-ны холбогдох албан хаагчид оролцож буй.
2024-02-27

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад шинэ арга нэвтрүүлжээ

Дэлхийн банкнаас гаргасан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад заавал байх 8 элементийг нэвтрүүлж ажиллах арга хэмжээг Сангийн яам 2018 оноос эхлүүлсэн. 2023 онд уг 8 элементийг нэвтрүүлсэн улс орны тоонд багтаад байна.
2024-02-27