Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсөв

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх хугацааг хойшлууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өчигдөр боллоо. Уг хурлаар нийслэлийн энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байв. Гэтэл уг асуудал хуралдаан эхэлсэн цагаас маргаан дагуулав. Тодруулбал, төлөөлөгч Д.Гантулга “Төсвийг баталснаас хойш хоёр сар орчмын дараа өөрчлөх талаар ярьж байна. Ингэхдээ тодотголын хоёр төслийг бидэнд тараалаа. Хоёр дахийг нь өнөөдөр (өчигдөр) хүлээн авсан. Нэгдүгээрт, бид алийг нь хэлэлцэх юм бэ. Хоёрдугаарт, нийслэлд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхтэй холбоотойгоор 1.4 тэрбум төгрөгийн зардал гарах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ гэж байна
2024-02-20

ДНБ долоон хувиар өссөн гэв

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 68.9 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 15 (27.9 хувь) их наядаар өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Тэгвэл 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наядад хүрч, өнгөрсөн оныхоосоо хоёр (долоон хувь) их наядаар тэлсэн дүн гарчээ. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 4.6 хувиар буурч, 2021, 2022 онд 1.6, таван хувиар өсөж байв
2024-02-20

Мөнгөний нийлүүлэлт 7.8 их наяд төгрөгөөр өсжээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8 (26.1 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд төгрөгийн харилцах 2.0 (33.5 хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.3 (33.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
2024-02-20

Татварын тайлант хугацааг хоёрдугаар сарын 16-ыг хүртэл сунгажээ

Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайланг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Жилийн эцсийн татварын тайлан хүлээн авах хугацааг 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийг дуустал сунгасныг ТЕГ-аас мэдээлж байна.
2024-02-13

Татварын орлого 21.5 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 24.3 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оныхоос 5.8 (31.3 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 23.2 их наяд төгрөгт хүрч, 6.1 (35.6 хувь) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.
2024-02-02

ЖАЙКА-тай хамтран хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл” хэрэгжүүлэх баримт бичигт өчигдөр гарын үсэг зурав. Энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх эл төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэнэ
2024-01-31

Аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт 45 хувиар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.5 их наяд төгрөг буюу (45.2%)-аар өслөө.
2024-01-17

Зээлийн өрийн үлдэгдэл 27.4 их наяд төгрөгт хүрчээ

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 12 дугаар сарын эцэст 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.1 (23.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 (32.4%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.3 (13.0%) их наяд төгрөгөөр өссөн байна. 
2024-01-17

Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөгт хүрчээ

Mөнгөний нийлүүлэлт 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 (26.8%) их наяд төгрөгөөр өслөө. Энэхүү өсөлтөд төгрөгийн харилцах 2.6 (40.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
2024-01-17

Татварын орлого 21.5 их наяд төгрөгт хүрчээ

Татварын нийт орлого 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.0   (38.8%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.0   (51.6%) их наяд төгрөг,    ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 (2.0 дахин) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 904.6   (29.8%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 827.2 (21.0%) тэрбум  төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 57.8 (6.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.
2024-01-17

Гадаад худалдааны бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
2024-01-16

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахын тулд ХХОАТ-ын тайлан гаргах шаардлагатай

Татварын шинэчилсэн хуулиар Сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдлэх боломжтой. Тодруулбла, оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ. Ингэхдээ татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргана.
2024-01-11

Монгол Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөө боловсруулах ажил эхэллээ

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг боловсруулах хүрээнд “Үр дүнд суурилсан арга зүйгээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд яам болон төрийн захиргааны 48 байгууллагын 300 гаруй албан хаагчийг хамруулан зохион байгуулж байна.
2024-01-04

Дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээл төлжээ

"Самурай" бондын 200 сая ам.долларыг Монгол Улс өөрийн эх үүсвэрээр бүрэн төлсөн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдэл хийж, гадаад өрийн нөхцөл байдлын талаарх Сангийн сайд Б.Жавхлан өгсөн. Түүний мэдээлэлд “Монгол Улсын нийт өр 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 34 тэрбум ам.доллар байгаа тухай дурьдсан.
2023-12-25

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

Төсвийн байнгын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
2023-12-24

Төсвийн орлого 40.2 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 10 сарын байдлаар 19,775.4 тэрбум төгрөг болжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд 5,671.7 тэрбум төгрөг буюу 40.2 хувиар өссөн байна.
2023-12-22

Замын-Үүд -Эрээн боомтоор 10 секунтэд нэг зорчигч нэвтэрч байна

2023 онд Замын-Үүд - Эрээн боомтоор нэг өдөрт дунджаар 8870 иргэн зорчиж буйг Xinhua агентлаг мэдээлжээ. Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунт тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрснийг онцолсон байна.
2023-12-18

 Улсын нэгдсэн төсвийн орлого 21.6 их наяд төгрөгт хүрчээ 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны эхний 11 сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Өнгөрсөн сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 35.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үед дээрх тоо 27.3 их наяд байснаас өссөн үзүүлэлт юм. Дээрх хугацаанд нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 26.9 их наядад хүрсэн нь өмнөх сарынхаасаа 516 тэрбум, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 их наядаар илүү гэсэн үг. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.4, чанаргүй зээл 2.2 их наядыг нь эзэлсэн байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 23.3 их наяд төгрөг болсон бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 86.7 хувийг эзэлжээ. Төгрөгийн хадгаламж арваннэгдүгээр сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаасаа 524.8 тэрбум, 2022 оны мөн үеийнхээс 3.6 их наядаар өссөн аж. Ийм хадгаламжийн 13.6 их наяд нь иргэдийн, 2.3 их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх гэнэ.
2023-12-18