Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсөв

Нэг хүнд ногдох ДНБ 1991 оноос хойш 3 дахин өсжээ

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Санхүү, эдийн засаг, засаглал хариуцсан захирал Лалита Моорти, Санхүүгийн салбар хариуцсан менежер Зафер Мустафаогли, Суурин төлөөлөгч Таехюн Ли болон албаны бусад төлөөлөгчдийн уулзалт боллоо.
2023-12-14

Даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар санал солилцлоо

Даатгалын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, тулгамдсан асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн асуудлаар Монголын Даатгалын Холбооны гишүүн компаниудтай санал солилцлоо.
2023-12-08

Нийслэлийн төсөвт гэр хорооллыг орон сууцжуулах мөнгийг түлхүү тусгасан

Нийслэлийн 2024 оны төсвийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
2023-12-06

ДНБ 6.9 хувиар өсжээ

2023 оны эхний гурван улиралд бодит ДНБ 6.9 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар гол нөлөө үзүүлсэн.
2023-12-04

 “Yutong bus” компани 165.6 тэрбум төгрөгөөр 600 автобус нийлүүлнэ 

Тус компани 165.6 орчим тэрбум төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал ирүүлсэн юм байна. Ингэснээр нэг автобусны үнэ 275.9 сая төгрөг болох нь. Тендертэй холбоотойгоор ямар нэгэн гомдол, маргаан гарахгүй бол энэ онд багтаан эхний ээлжийн 300 автобусыг авах боломжтойг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлсэн. Нийслэлийн ЗДТГ-аас нийлүүлэгч талд 2023 онд үйлдвэрлэсэн, “Евро-5” стандартын хөдөлгүүртэй, -40 градусын хүйтэнд хөлдөхгүй, хана, тааз нь галд тэсвэртэй материалаар хучигдсан байх зэрэг 28 багц шаардлага тавьжээ. 
2023-12-04

Монголын эдийн засаг 2024 онд “хос алдагдал”-тай нүүр тулна

Уул уурхайн салбарын экспортоор хөтлөгдсөн эдийн засгийн тэгш бус өсөлт 2023 онд улс төрчдөд “Төсвийн тэнцэл ашигтай гарсан” гэх үгээр оноо авах боломжийг олгосон. Бодит байдал дээр төлбөрийн тэнцэл эерэг дүнтэй гарсан хэдий ч энэ нь нийт эдийн засагтай харьцуулахад өрөөсгөл, “доголон” өсөлт гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайн салбарын нөлөөгөөр эдийн засгийн үзүүлэлтүүд өсөлттэй гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
2023-11-28

Эрэлтийн гаралтай инфляц байсаар байна

“Импортын барааны үнэ буурч байгаа ч эрэлтийн гаралтай үнийн дарамт хуримтлагдаж, инфляц өндөр түвшинд хэвээр байна” гэж Дэлхийн банкнаас үзэж байна.
2023-11-28

Нийслэлийн төсвийн орлогыг 2.5 их наяд төгрөг байхаар тооцжээ 

Харин төсвийн нийт зарлага 2.3 их наяд төгрөг байх нь. Үүний 46.3 хувь буюу 1.1 их наядыг нь урсгал зардалд зарцуулах гэнэ. Харин 230.3 тэрбум төгрөгийг нийслэлээс улсын төсөвт татан төвлөрүүлэхээр тооцсон байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг хуваарилжээ. Үлдсэн 900 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд зарцуулах бололтой. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, нийслэлтэй холбоотой хуулиудыг хэрэгжүүлэхэд зарцуулахыг хотын дарга онцлов. 
2023-11-24

Аймгийн 2024 оны төсвийн төслийг хүлээн авлаа

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;” гэж заасны дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ш.Мөнхбаярт аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн 2024 оны төсвийн төслийг гардуулж өглөө. Төсвийн төслийг гардуулж өгөхөд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Батсүх, аймгийн ерөнхий эдийн засагч Б.Батсүх, санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг нар оролцлоо.
2023-11-21

Төрийн байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааг цахимжуулна

Төрийн байгууллагуудын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдад зориулсан сургалтыг Сангийн яамнаас зохион байгууллаа. Ингэхдээ Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран ажиллажээ. 
2023-11-20

Экспортын орлого 2.4 тэрбум ам.доллараар өсжээ

Экспорт 2023 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2.0 тэрбум ам.доллар, газрын тос 136.9 сая, жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая, адууны мах 96.1 сая ам. доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
2023-11-17

2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав

Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2023-11-09

Нийслэлийн алслагдсан 3 дүүргийн төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгоно

2024 оны төсвийн төсөлд Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэхээр тусгажээ. Тодруулбал, Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар, нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар  нэмэгдүүлэхээр тооцож, 217 мянган хүн хамруулахаар төлөвлөсөн байна.
2023-11-01

2024 оны сонгуулийн зардалд 72.2 тэрбум төгрөг зарцуулна

2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгажээ.
2023-10-31

Орон нутгаас санхүүжүүлэх боломжтой төслийг улсын хөрөнгөөр хийх нь ашиггүй гэв 

Шилжих төслийн 90 гаруй хувь нь барилга байгууламж барих төсөл бол төсвийн ерөнхийлөн захирагчдаас хамгийн ихийг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд зарцуулах аж. Дараагаар нь Зам, тээврийн хөгжлийн, Соёлын, Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгө өндөр байгаа бол шинээр эхлүүлэх төслүүдийн нийт зардлын хамгийн их нь Хэнтий аймагт ногджээ. Түүнчлэн төсөвт хатуу хучилттай авто зам, цэцэрлэг, сургууль, соёлын төв, спорт цогцолбор хамгийн олныг барихаар төлөвлөсөн байна. Харин үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ ховор байгааг дээрх хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.
2023-10-25

Дотуур байр, хүнсний бүтээгдэхүүний үнэ инфляцид голлон нөлөөлжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2023 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувь, өмнөх оны эцсээс 6.5 хувиар өсжээ.
2023-10-17

Тэтгэвэр авагчдын тоо 500 000 руу дөхжээ

Өндөр настны тэтгэврийг 384 043, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 66 628, цэргийн тэтгэврийг 21 237, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 20 431 хүн авч байгаа мэдээллийг ҮСХ-ноос өглөө. 
2023-10-17

Татварын орлогоос 15.8 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.7 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь 5.1 их наяд төгрөгөөр буюу 40.7 хувиар өссөнийг харуулж байна.
2023-10-17