Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

Зэсийн үнэ өсөж, тонн нь 9000 ам.долларыг давлаа

Сүүлийн дөрвөн сарын турш зэсийн үнэ тонн тутамдаа 8500-8600 ам.долларын орчимд хэлбэлзэж байсан. Харин гуравдугаар сараас эхлэн өсөж, дөрөвдүгээр сарын эхээр 9000 ам.долларыг давав.
2024-04-17

Нүүрс тонн нь 41-191 ам.доллараар экспортлогдоно

Төмрийн хүдэр тонн нь 79.85, төмрийн баяжмал 94.79 ам.доллар бол нүүрс төрлөөсөө хамаараад 41-191 ам.доллараар экспортлогдоно. 
2024-04-09

Нүүрсний салбарт Польшийн туршлагыг нэвтрүүлнэ

Монгол нүүрс ассоциац, Польшийн Уул уурхайн төв хүрээлэнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэн ажиллаж байна. Эхний ээлжид нүүрсний уурхайнуудын төлөөллийг онол ба практик сургалтад хамруулж, онлайн лекц, богино хугацааны танилцах аялал хийхээр төлөвлөжээ. Энэхүү ажлыг Польшийн Элчин сайдын яамтай хамтарч хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж.
2024-04-09

"Рио Тинто" группийн Арилжаа, бизнес хөгжлийн захирлаар Б.Болд томилогдлоо

“Рио Тинто”-гоос Б.Болдыг группийн арилжаа, бизнес хөгжлийн үйл ажиллагааг удирдуулахаар томиллоо. Энэхүү албанд тушаалд байсан Альф Барриос тэтгэвэртээ сууж, Б.Болд албан тушаалыг нь үргэлжлүүлэх юм.
2024-04-08

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Дорноговь аймагт ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Томилолтын баг эхний өдөр тус аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, аймгийн хэмжээнд тулгарч буй асуудлуудын талаар санал солилцжээ.
2024-04-08

“Эрдэнэ Ресурс” 2023 онд 522 мянган ам.долларын ашигтай ажиллажээ

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК /Эрдэнэ Ресурс/ 2023 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа Монгол хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.  Дээрх хугацаанд $522,043 цэвэр орлоготой ажилласан бол 2022 оны 12 сарын 31-ний өдрөөр $5,986,237 алдагдал үүрч байв. Капиталжуулсан зардал оролцуулсан хайгуул болон үнэлгээний ѳртѳг нь $847,010 байсан нь 2022 оны мөн үеийн капиталжуулсан зардал оролцуулсан $3,798,676-тай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
2024-04-04

1072 хувьцааны ногдол ашиг эхлээд үнэт цаасны компанид бүртгэлтэй иргэдийн данс руу орно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг хуваарилах гүйлгээ өнөөдрөөс эхлэн хийгдэнэ. 1072 ширхэг хувьцаатай иргэн 256 мянган төгрөгийн ногдол ашиг авах бол түүнээс бага хувьцаатай иргэн өөрийн хувьцаагаа  239 төгрөгөөр үржүүлэхэд таны ногдол ашгийн дүн гарах юм.
2024-04-04

Монголбанк 3.4 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2024 оны гуравдугаар сард 1116 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 3.4 тонн үнэт металл худалдан аваад байна.
2024-04-03

1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг маргаашнаас тараагдана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны үйл ажиллагаанд өнгөрөгч долоо хоногт Үндэсний Аудитын газраас анх удаа өргөн хүрээний хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтад үндэслэн одоо хэрэгжүүлж буй төслүүдээ дуусгах, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэх зөвлөмжийг өгсөн байна. Мөн тус компанийн үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийсний дараа ногдол ашиг тараах асуудал эцэслэн шийдвэрлэгдэж байна.
2024-04-02

“SouthGobi Resources” компани 75.9 сая ам.долларын ашигтай ажиллажээ

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани 2023 онд 75.9 сая ам.долларын ашигтай ажилласан. Энэ нь 2022 оны цэвэр ашиг болох 13.6 сая ам.доллароос даруй 457 орчим хувиар өссөн дүн аж.
2024-04-02

“Монголиан майнинг корпорэйшн”-ий орлого 89.5 хувиар өсжээ

Коксжих нүүрс экспортлогч “Монголиан майнинг корпорэйшн” 2023 онд 1.03 тэрбум ам.долларын орлоготой ажилласан тухай санхүү, үйл ажиллагааны тайландаа дурджээ.
2024-04-01

Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэнэ

Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлогын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын РУСАЛ компани болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны есдүгээр сард байгуулсан.
2024-03-29

ТӨХК-ууд Үндэсний баялгийн санд 34 хувиа хуримтлуулна

Засгийн газар Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зүтгүүлж байна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарчээ.
2024-03-29

“PetroChina” компани 2023 онд 22 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ

БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн олборлолтоор тэргүүлэгч “PetroChina” компанийн цэвэр ашиг түүхэн дээд түвшинд хүрлээ. Зах зээлд газрын тосны үнэ буурч байгаа ч байгалийн хийн эрэлт өндөр байсан нь тус компанийн ашиг өсөхөд томоохон түлхэц болсон байна.
2024-03-28

Газрын тосны мэргэжилтнүүд чуулна

“Газрын тос-2024” эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал тавдугаар сарын 17-нд ШУТИС-ын байранд болно. Тус хурлыг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбараас жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү хуралд газрын тос, хийн салбарын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлдэг аж.
2024-03-20

Мандал боомтоор борлуулах биржийн арилжаа эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаагаа гуравдугаар сарын 19-нд эхлүүллээ.
2024-03-20

БНХАУ-ын нүүрсний олборлолт 4.2 хувиар буурчээ

БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц сүүлийн жилүүдэд анх удаа буураад байна. Тодруулбал, 2024 оны эхний хоёр сард тус улсын нүүрсны олборлолт өмнөх оноос 4.2 хувиар буурч, 705 сая тонн боллоо. Энэ нь 2021 оны есдүгээр сараас хойш жилийн дүнгээр анх удаа буурсан үзүүлэлт юм.
2024-03-19

Бохайн тэнгисээс 104 сая тонн газрын тосны нөөцтэй орд илрүүлжээ

Хятадын үндэсний газрын тосны корпорац Тяньжин хотоос 200 км-ийн зайд орших Бохайн тэнгист 104 сая тонн газрын тосны батлагдсан нөөцтэй орд илрүүлснээ зарлалаа.
2024-03-19