Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн зах зээл

Дотоодын санхүүгийн зах зээлд 2021 онд нэвтрэн технологид суурилсан шинэ  бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж байна

Сэндбоксын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ турших, туршилтын хугацааг сунгах болон сэндбоксын орчноос гарах зэрэг нийт таван асуудал хэлэлцлээ. Сэндбоксын зөвлөлийн гишүүнээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин томилогдсоноор шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан юм.
2024-01-19

Үнэт цаасны зах зээлийн, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлтэй холбох зорилгоор энэ онд ч бүс нутгийн санхүүгийн төв болсон томоохон улс орнуудад өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна. Мөн хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаа тэлэх, дэвшилт технологид суурилсан, ногоон санхүүжилтийг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрлийг баяжуулах, үнэт цаасны зах зээлийн хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарах аж. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг дээрх хорооноос мэдээлэв.
2024-01-19

Хамтын биржээр арилжаалдаг хөрөнгө оруулалтын сангийн журам батлагджээ

Хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалтын сангийн багц журмуудыг өнгөрсөн онуудад шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн холбогдох журамд зохих өөрчлөлтийг оруулах, биржээр арилжаалдаг хөрөнгө оруулалтын сан буюу олон улсын хөрөнгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн хэрэгсэл болох Exchange traded fund-ийн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлага үүссэн байна.
2024-01-10

Хонконгийн зах зээлд 2 их наяд ам.долларын хөрөнгө эргэлдэж байна

Хонконгт 2 их наяд орчим ам.долларын хөрөнгө эргэлдэж буйг Хонконгийн тал онцолж, тус бүс нутгийн санхүүгийн төв статусыг ашиглан Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бүрэн боломжтойг онцлон тэмдэглэжээ.
2024-01-09

МХБ-д 24 төрлийн бондын бүтээгдэхүүн бүртгэлтэй байна

Монголын Хөрөнгийн бирж 2023 онд нийт 134.3 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийжээ.  Компанийн бондын арилжаа өмнөх оноос 0.2 хувиар өссөн бол өнгөрөгч арванхоёрдугаар сард анхдагч болон хоёрдогч захаар нийт 18.5 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийсэн нь өмнөх сараас 4.6 дахин өссөн үзүүлэлт боллоо.
2024-01-08

“Монголын ипотекийн корпорац ОССК” ам.долларын бондоо шинээр солих санал тавилаа

Гуравдугаарт, эзэмшиж буй бондыг ирэх сарын 7 хүртэл үргэлжлүүлэн “барих” буюу бонд солих саналаас татгалзах гэдгийг дурджээ. Эл бондын санал авах хугацаа энэ сарын 10-нд Монголынхоор 00.00 цагт дуусах аж. Мөн шинээр солих бондын дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 8-нд зарлах гэнэ. 212 сая ам.долларын бондын багаар бодоход 75 хувиас дээш дүнтэйг нь эзэмшигчид өрийн бичиг солих саналын аль нэгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг бондыг солих юм байна. “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн зүгээс уг саналыг өөрийн хүсэлтээр цуцлах боломжтой аж. 
2024-01-05

 МХБ-ийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрэв 

 “Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ХК-ийн Топ-20 индекс өнгөрсөн сарын 26-нд 40 000 нэгж давсныг бид мэдээлсэн. Тэгвэл өмнөх жилийн арилжааны сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 28-нд дээрх индекс 1.66 хувиар дээшилж, 41 437 нэгжид хүрчээ. Энэ нь 2023 оны хамгийн дээд үзүүлэлт болов. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшнээ шинэчлэн 11 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 20.8 хувьтай тэнцжээ. Үүнээс гадна МХБ-ийн 2023 оны нийт арилжааны дүн түүхэн дээд түвшин буюу 8.3 их наяд төгрөгт хүрлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өнгөрсөн онд 2.4 тэрбум ам.долларт хүрсэн дүн гарсан аж. Сонирхуулахад, МХБ-ээр өнгөрсөн сарын 21-ний байдлаар 12.8 сая тонн нүүрс худалдсан нь нийт борлуулалтын 20 хувь болсныг УУХҮЯ-наас мэдээллээ. 
2024-01-03

Нүүрсний борлуулалтын 20 хувийг биржээр арилжжээ

Монголын хөрөнгийн биржээр 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 12.8 сая тонн нүүрс арилжаалжээ.
2023-12-28

“Rio Tinto” компанийн хувьцааны ханш өсөлтөө хадгалсаар байна

“Rio Tinto” компанийн хувьцааны ханш өсөлтөө хадгалж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрснийг Блүүмберг мэдээллээ.
2023-12-28

 Топ-20 индекс 40 000 нэгж давлаа

Ташрамд дурдахад, МХБ-ийн Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журмын дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтээр үнэлж, Топ-20 индексийн багцыг бүрдүүлдэг бөгөөд жил бүр шинэчилдэг билээ. Одоогоор уг индексийн багцад АПУ, “Голомт банк”, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”, “Говь” зэрэг 20 компани багтаж буй. Сонирхуулахад, 2021 оны есдүгээр сарын 10-нд дээрх индекс 49 252 нэгжид хүрсэн нь түүхэн дээд түвшин юм. 
2023-12-27

ТOП-20 индекс 0.28 хувиар өсжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 611 125 196 төгрөгийн үнийн дүн бүхий 1 428 965 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
2023-12-26

Хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны шимтгэлийг бууруулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Арилжааны журам”-д шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай нэмэлт өөрчлөлт оруулан, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулаад байна. 
2023-12-25

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болж байна

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр 10:00-15:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулж байна.
2023-12-22

Санхүүгийн хүртээмжийг дижитал хөрөнгөөр дэмжих асуудлаар хуралдлаа

лон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны дэргэдэх Санхүүгийн тогтвортой байдлын хүрээлэн (FSI) болон Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (АФИ)-ээс хамтран зохион байгуулсан “Санхүүгийн хүртээмжийг дижитал хөрөнгөөр дэмжих нь” сэдэвт хурал Швейцар Улсын Базель хотноо боллоо. Хуралд 43 орны 78 байгууллагыг төлөөлөн нийт 150 гаруй албан хаагч оролцож, виртуал хөрөнгө, стэйблкойн, төв банкны дижитал валютын олон улсын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үзүүлэх үр нөлөө, үүсэж болзошгүй эрсдэлүүдийн талаар хэлэлцжээ.
2023-12-21

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна.
2023-12-18

МХБ-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлтэй уулзах нь 

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөл өнгөрсөн зургаадугаар сарын 30-наас хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн санал хүсэлттэй танилцаж, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж гарган МХБ-ийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн ажиллаж буй юм байна. Дээрх зөвлөлийнхөн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлтэй энэ сарын 15-нд уулзахаар болсон бөгөөд эхэнд бүртгүүлсэн 20 хүнд утсаар холбогдон мэдэгдэнэ гэлээ. Үүнд оролцохдоо МХБ-ийн хувьцаа эзэмшигч гэдгээ нотлон, үнэт цаасны дансаа шалгуулж нэвтрэх аж. Эл уулзалтын үеэр Хяналтын зөвлөлийн чиг үүрэг, 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс санал хүсэлт хүлээн авах нь. 
2023-12-13

 Гадаад өр 4.5 хувиар өсөж 34 тэрбум ам.долларт хүрэв

Засгийн газрын өр өнгөрсөн 1-9 дүгээр сард 30.8 их наяд төгрөг болж, 2022 оны мөн үеийнхээс 711.1 (2.4 хувь) тэрбумаар нэмэгдэн, өмнөх улирлынхаасаа 262.3 (0.8) тэрбумаар буурчээ. Эл өрийн 29.3 их наяд төгрөгийг нь гадаад, 534.1 тэрбумыг нь дотоод, 743.5 тэрбумыг нь Засгийн газрын өрийн баталгаа, 292.5 тэрбумыг нь барих-шилжүүлэх төрлийн концесс эзэллээ. Засгийн газрын нийт өрөөс дээрх хугацаанд үндсэн төлбөрт 3.8 их наяд, хүүгийн төлбөрт 918.5 тэрбум төгрөг зарцуулсан аж. Үндсэн төлбөрт зарцуулсан хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 3.1 (5.6 дахин) их наяд, хүүгийн төлбөр 337 (58 хувь) тэрбумаар дээшилснийг мөн дурдав. 
2023-12-13

Топ-20 индекс гурван хувиар өсжээ

2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 515 404 935 төгрөгийн үнийн дүн бүхий 675 902 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-12-11