Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн зах зээл

“Иргэдийн худалдан авах чадвар 50 хувиар буурсан” 

Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, дэд дарга Ц.Жадамбаа, Ч.Өнөрбаяр нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. “Өрийн дарамтгүй Монгол” аяныг тус намаас хэрэгжүүлж, орон даяар иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзан, санал, бодлыг нь сонсож буй. Энэ талаар тус намын дэд дарга Ц.Жадамбаа “Улсын гадаад өрийн хэмжээ 33.8 тэрбум ам.доллар буюу 116 их наядад хүрчээ. Үүнийг иргэдэд хувааж үзвэл нэг хүнд 33 сая төгрөгийн өр ногдож байна. Би Баянзүрх дүүрэгт 20-85 насны 500 гаруй хүнийг хамруулсан судалгаа хийж үзлээ. Оролцогчдын 50 хувиас илүү нь өртэй байна. Тэд цалин нэмээч, боломж олдвол гадагш явж ажилламаар байна гэсэн санал хэллээ.
2023-11-03

Цахим зээлдэгчийн тоо гурав дахин өссөн ч зээлийн хүү 30-40 хувь хэвээр 

Манай улсад банк бус санхүүгийн болон даатгалын байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гээд банкнаас бусад санхүүгийн салбар эрчимтэй хөгжин, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь зах зээл тэлж буй. Өссөн гэхийн учир нь тухайн байгууллагын санхүүгийн тайлангаас харагдана. Тодруулбал, одоогоос таван жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар ББСБ-аас онлайн зээл авсан хүний тоо 360 000 байсан бол энэ жилийн хоёрдугаар улиралд дээрх тоо гурав дахин өсөн, нэг саяыг давжээ.
2023-11-03

МХБ-ийн арилжаагаар 13 компанийн ханш буурчээ

МХБ-ийн өнөөдрийн энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 81 742 031 төгрөгийн үнийн дүн бүхий 231 774 ширхэг хувьцаа арилжаалагджээ. 16 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-11-02

“НӨАТ-ыг таван хувь болгоё” 

Уг нь далд эдийн засгийг ил болгох, татварын эрх тэгш орчин бүрдүүлэх зорилгоор НӨАТ-ын буцаалтыг олгож эхэлсэн. Гэтэл зарим аж ахуйн нэгж татвараас зайлс хийсэн, НӨАТ төлөхгүй, и-баримт өгөхгүй хэвээр байна. Буцаан олголтын хэмжээг өсгөснөөр далд эдийн засгийг хянана хэмээн таамаглаж буй ч НӨАТ-аа бууруулбал татвар төлөгч олширч, татварын орлого өсөх боломжтой” гэв. Мөн НӨАТ-ын асуудалд Татварын болон Гаалийн ерөнхий газар байр сууриа илэрхийлж, татвар ногдуулалт, гаалийн бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгөх ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлэх гэнэ. 
2023-11-02

МХБ-ээр 185 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа, найман удаагийн нүүрс, найман удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулжээ.
2023-10-30

МХБ-ээр 21 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ

Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 107,471,854 төгрөгийн үнийн дүн бүхий 626,051 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-10-24

Мөнгөний нийлүүлэлт 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 22.1 хувиар өсөж
2023-10-21

Фунтийн ханш 4300 төгрөгтэй тэнцэв 

Валют арилжааны “Найман шарга” захын ченжүүд өчигдөр фунт стерлингийг 4230 төгрөгөөр худалдан авч, 4300-гаар зарж байлаа. Энэ нь өнгөрсөн ням гаргийнхтай харьцуулахад авах, худалдах ханш нь тус бүр 30 төгрөгөөр чангарсан гэсэн үг. Эргэн сануулахад, дээрх захад энэ оны эхэнд ченжүүд фунтийг 4130 төгрөгөөр аваад, 4230-аар борлуулж байсантай харьцуулахад өдгөө 2.4, 1.7 хувиар өсөөд буй нь энэ. Тус захад өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Британийн мөнгөн тэмдэгтийг 4400 төгрөгөөр авч, 4430-аар худалдаж байсан билээ. 
2023-10-19

МХБ дээрх 12 компанийн ханш буурчээ

Өнөөдрийн энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,572,011 төгрөгийн үнийн дүн бүхий 721,517 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 21 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-10-10

Уул уурхайн биржээр 2024 оноос зэс арилжаална

Өнөөдрийн байдлаар уул уурхайн биржээр 7.5 сая тонн нүүрс, 100 мянган тонн төмрийн хүдрийг аралжаалаад байна. Эрдэс баялгийг биржээр худалдаалах эрх зүйн орчин өнгөрөгч долдугаар сарын 1-нээс бүрдсэн. Цаашид нүүрс, төмрийн хүдэр бус жонш, зэсийг 2024 оноос арилжаалахаар төлөвлөж байна.
2023-10-10

Тонн зэсийн үнэ 7886 ам.долларт хүрэв

Өнгөрсөн сард үйлдвэрлэлийн идэвх нь сүүлийн хагас жилд анх удаа өссөнийг “Reuters” уламжиллаа. Түүнчлэн зэс хайлуулах үйлдвэрүүд дэх нөөц нь багасаад буй гэнэ
2023-10-09

Биржээр арилжсан төмрийн баяжмалыг нийлүүлж эхлэв

ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6800 тонн төмрийн баяжмал худалдаж, санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар
2023-10-09

МХБ дээр 19 компанийн хувьцааны ханш буурчээ

Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 150,498,553 төгрөгийн үнийн дүн бүхий 959,457 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа.
2023-10-04

"Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны есдүгээр сарын 1-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын есдүгээр сарын 1-ний өдрийн А/160 тоот тушаалаар  “Улаанбаатар бонд” өрийн бичгийг бүртгэн авсан.
2023-10-02

“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ

Санхүүгийн зохицуулах хорооны есдүгээр сарын 1-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын есдүгээр сарын 1-ний өдрийн А/160 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын гаргаж буй дараах нөхцөлтэй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.    
2023-09-28

МХБ-ийн арилжааны дүн гурван их наяд төгрөгт хүрчээ 

МХБ-ийн арилжааны дүн 2015 онд 354.4 тэрбум төгрөгт хүрсэн нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн 25 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Тэгвэл 2021 онд 1.4 их наяд төгрөгийн үнэ бүхий үнэт цаас борлуулж, түүхэн үзүүлэлтээ шинэчилж байжээ. Энэ талаар МХБ-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албанаас “Биржийн арилжааны дүн гурван их наяд төгрөгөөс давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Үүнд энэ жил томоохон таван банкны хувьцаа болон 13 шинэ бүтээгдэхүүн арилжиж эхэлсэн нь нөлөөлсөн. Түүнчлэн гурван их наяд төгрөгийн хоёр их наяд буюу 60 гаруй хувийг нь уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтаас олсон” гэлээ. 
2023-09-21

Монголын хөрөнгийн бирж арилжааны системийн дэд бүтцийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүллээ

МХБ нь үнэт цаасны арилжааг ил тод, алдаагүй явуулах үүрэгтэй байгууллагын хувьд арилжааны систем, дэд бүтцийн шинэчлэлийг тогтмол хийж явуулах төлөвлөгөөтэй
2023-09-20

МХБ-ээр 42 хувьцаат компанийн 485.9 ширхэг хувьцаа арилжаалжээ

МХБ-ийн өнөөдрийн арилжаагаар  42 хувьцаат компанийн 137,296,254 төгрөгийн үнийн дүн бүхий 485,975 ширхэг хувьцаа арилжаалагдсан.
2023-09-14