Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банк санхүү

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө.
2024-03-18

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 9.4 хувиар буурчээ

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ. Mөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их  наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 (24.2%)  их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.6 (35.8%)  их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.0 (52.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөллөө.
2024-03-15

Банкны салбарын анхны Инновацын төв үүдээ нээлээ

Инновацын төвийн нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Сачин Наир: “Энэхүү Инновацын төв ашиглалтад орсноор Монгол Улсын банк, санхүүгийн технологийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй харилцагчдын хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй судлах боломж бүрдэж байна. Бид “Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх” эрхэм зорилготой ажилладаг. Тэгвэл энэ зорилгодоо нэг алхам ойртоход Инновацын төв чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо. 
2024-03-15

Зээлийн хүүг бууруулах стратеги хэрэгжихгүй байна

Банкны салбарын 2023 оны жилийн эцсийн үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал боллоо. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ. Эдийн засгийн салбаруудыг дэмжиж ирсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна. Ялангуяа, бизнесийн зээл 27 хувиар нэмэгдсэн бөгөөд зээлийн өсөлтийг дагаад салбарын хэмжээнд чанаргүй зээл 7.5 хувь болж буурсан зэрэг эерэг үзүүлэлт гарчээ.
2024-03-14

DiGi POS ямар боломж авчрах вэ?

Тодорхой жишээ дурдахад, иргэд явуулын болон жижиглэн худалдаа эрхлэгчдээс худалдан авалт хийхийн тулд бэлэн мөнгө ашиглах нь олонтоо. Энэ нь аюулгүй байдал, эрүүл ахуй талаасаа олон эрсдэл дагуулдаг. Нөгөөтээгүүр зарим бизнес улирлын чанартай байдаг тул хувиараа бизнес эрхлэгчид тэр бүр ПОС төхөөрөмж ашигладаггүй. Тэгвэл тухайн бизнес эрхлэгчид гар утас дахь цахим ПОС-оор дамжуулан төлбөр тооцоогоо хялбархан хүлээн авч болох нь.  
2024-03-14

ЯАГААД “НОГООН САНХҮҮЖИЛТ” ГЭЖ?

Олон улсын болон үндэсний ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд ХААН Банк уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор ногоон бизнесийг дэмжихэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж, ногоон санхүүжилтийн экосистемийг бий болгохоор манлайлан ажиллаж байна.
2024-03-13

Урт хугацаатай зээлийн хүүгийн үр дагаврыг хэлэлцлээ

Зүүн Өмнөд Азийн Төв Банкуудын Холбоо (ЗӨАТБХ)-ны 43 дугаар Удирдах зөвлөлийн ээлжит хурал болон тус холбооны гишүүн Төв банкуудын Ерөнхийлөгч нарын 59 дүгээр дээд түвшний хурал 2024 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мумбай хотноо боллоо. Тус хурлаар “Урт хугацаатай зээлийн хүүгийн өсөлтийн үр дагавар” сэдвээр хэлэлцэж дотоодын мөнгөний бодлого, санхүү, төсөв, бодит секторт дамжих эрсдэлээс гадна дэлхийн улс орнуудын хоорондын нэгдсэн  мөнгөний алдагдал илүү чухал болж гэдгийг онцолжээ.
2024-02-29

Компаниудын ногдол ашиг тараах хугацааг тогтоолоо

СЗХ-ны өчигдрийн ээлжит хуралдаанаар тус хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоолоо. Тодруулбал, ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө үүнийг хуваарилж дуусган, тайлангаа СЗХ-нд ирүүлж байх үүргийг ХК-иуд хүлээх нь. Энэ нь хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хугацаанд нь түргэн шуурхай авахын сацуу хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл, идэвхийг нэмэгдүүлж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой гэнэ. 
2024-02-28

Уул уурхайгаас бусад салбарт бизнесийн зээл өсжээ

Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өсжээ. Иргэдэд хэрэглээний зээл түлхүү олгогдсон бол уул уурхайн салбараас бусад салбарт бизнесийн зээл өсөлттэй, чанаргүй зээл буурч байна. Инфляцын түвшин тогтворжиж, төгрөгийн ханш чангарч буйн улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг давлаа.
2024-02-27

“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргав

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төвбанк, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоос үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Энэ нь бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд нэг унци буюу 31.3 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, “ultra high relief” технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос аж
2024-02-23

Банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгана

Банкны тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулж, “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасан. Уг шаардлагыг банкууд өнгөрсөн онд багтаан хангах ёстой гэсэн зохицуулалт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд бий. Үүний дагуу системдээ нөлөө бүхий банкууд 5-11.6, “Богд” банк 20 хувийн хувьцааг олон нийтэд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжээд буй
2024-02-22

39 хувьцаат компани ногдол ашиг хуваарилахаар болжээ

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан. Энэ дагуу өчигдрийн байдлаар 35 компани 480.24. тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.02.21/ нийт 39 хувьцаат компани болж нэмэгдэж, ногдол ашгийн дүн ч 535.1 тэрбум төгрөгөөр мөн нэмэгдээд байна. 
2024-02-21

Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ 480 тэрбум төгрөг болж өслөө

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж,  энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан. Энэхүү хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу өнөөдрийн байдлаар 61 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрийг ирүүллээ. Үүнээс нэр бүхий 35 хувьцаат компани нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилах болсон шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээллээд байна. 
2024-02-21

Банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээ 32.5 хувиар өсжээ

Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.5 хувиар өссөн байна. Харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.5 сая болж, үүний 94.1 хувийг финтекийн харилцагчид эзэлжээ. Тэгвэл хадгаламж зээлийн хоршоод 72 521 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж, нийт хөрөнгө нь өмнөх оноос 14.5 хувиар өсөж, 306.5 тэрбум төгрөгт хүрчээ.
2024-02-08

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B хэвээр үлдээв

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B түвшинд, төлөвийг тогтвортой хэвээр үлдээснээ цахим хуудсандаа мэдээллээ. Дунд хугацаан дахь эдийн засгийн өсөлтийн төлөв, нэг хүнд ногдох орлогын үзүүлэлт B түвшинд буй ч гадаад санхүүжилт, БНХАУ дахь түүхий эдийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай зэрэг нь дээрх шийдвэрт нөлөөлжээ. Мөн баялгийн үндсэрхэг үзэл, улс төрийн тогтворгүй байдал хойш татаж буйг дурдав
2024-02-06

Хэрэгцээ бүрд шийдэл- ердөө 3 минут

ХААН Банк онлайн зээлийн үйлчилгээг 2021 оны IV улиралд нэвтрүүлснээс хойш тасралтгүй шинэчлэл сайжруулалт хийсээр өдгөө зээл олгох процессыг 100 хувь бүрэн цахимжуулаад байна. Ингэснээр харилцагч банкны салбар тооцооны төвд хандах, зээлийн материал бүрдүүлэх, зээлийн судалгаа, шийдвэрийг хүлээх, гэрээ байгуулах зэрэгт үнэт цагаа зарцуулах шаардлагагүй ердөө 3-5 минутын дотор хүссэн зээлийн бүтээгдэхүүнээ хэзээ ч, хаанаас ч саадгүй авах боломж бүрдсэн билээ.
2024-02-05

650 гаруй төрлийн онцгой сэдэвт дурсгалын зоос үйлдвэрлүүлжээ

Монгол улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд “Дэлхийн мөнгөний яармаг” боллоо. Тус яармагт Монголбанк, Лихтенштейн улсын “Койн Инвест Траст” компанитай хамтран оролцжээ.
2024-02-05

Бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах асуудлаар хэлэлцлээ

Хонконг хотноо нэгдүгээр сарын 24-25 ны өдрүүдэд 17 дахь удаагийн Азийн санхүүгийн чуулга уулзалт боллоо. “Хамтын маргаашийн төлөөх олон талт түншлэл”  сэдэвт тус чуулганд 130 гаруй өндөр түвшний зочид, 3000 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахын тулд олон талт хамтын ажиллагааны үр дүнгээр хэрхэн сорилтуудыг даван туулах тухай хэлэлцжээ.  
2024-01-29