Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

АНУ-д нисэхийн чиглэлээр 16 мэргэжилтэн бэлтгэнэ

Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Ричард Буангантай уулзалт хийж, тус улс руу үйлдэх шууд нислэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр санал солилцлоо.
2023-12-21

Тяньжин боомтод 3350 чингэлэг хүлээгдэж байна

Арванхоёрдугаар сарын 1-20-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 53 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.
2023-12-21

Зам, тээврийн салбарын 94 үйлчилгээг цахимжуулжээ

Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг өнөөдөр нээж байна. Тус салбарынхаа 94 үйлчилгээг цахимжуулсан гэдгээ мэдээллээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна.
2023-12-21

Шатахуун хомсодсоноос аялал жуулчлалын үйл ажиллагаа саатсан байна

Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд “Нээлттэй Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус аймгийн “Гайхамшигт говь” холбооноос орон нутаг дахь шатахууны нөөц, хангамжийн мэдээллийг тур оператор компаниудад тогтмол хүргэж, хамтран ажиллаж эхэлжээ. Энэ нь говь руу аялахаар төлөвлөж буй хүмүүс, жуулчин тээвэрлэдэг компаниудад эрсдэлээс сэргийлэх чухал мэдээлэл, сайн жишиг болж байгааг иргэд онцлов. 
2023-12-21

Нүүрсний сонсгол: Б.Гарамгайбаатар, Н.Ганибал, Б.Ундармаа нар төмөр замын төсөлд хамаарлын компаниа шургуулжээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газар, нийт Зэвсэгт хүчний найман анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан.
2023-12-21

“Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн хүрээнд нотлох баримт шинжлэнэ

Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
2023-12-21

Орос, Хятадын ШТС-уудыг оруулж ирье

Монголд шатахууны эзэнгүй хомсдол нүүрлээд байна. Ер нь байнга ингэдэг. Гэхдээ дүн өвлийн тэр дундаа энэ жилийн онцгой хүйтэнд олон хоног, сараар үргэлжилсэн шатахууны хомсдол монголчуудад хатуу тусаж байна. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий шатахууны ханган нийлүүлэлтэд гурван талын оролцоо бий. Шулуухан хэлэхэд, нийлүүлэгч нь Орос, Хятад улс. Зуучлагч нь Монгол Улсын Засгийн газар, ченж нь шатахуун импортлогч компаниуд байдаг. Учир нь манайх бензин, дизель түлшээ гаднаас 100 хувь худалдаж авдаг. Үүний 94-97 орчим хувь Оросоос, үлдсэн хувь нь Хятад болон бусад улсаас орж ирдэг. Яг өнөөдрийн нөхцөлд Оросын тал “Нийлүүлэлтийг хэвийн байхад анхаарч, хичээж байна” гэж байна. Манай улсын Засгийн газар “Шатахууны нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсээгүй байна. Иргэд өөрсдөө л дугаарлаад байгаа шатахууныг нь дуусгачихаад байгаа юм” гэж буй. Харин шатахуун импортлогчдын зүгээс ямар нэг тайлбар хэлээгүй л байна.
2023-12-20

Эрчим хүчийг бодит өртгөөс 2 дахин хямд үнээр худалдан авч байна

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгааг ашиглаж дүн шинжилгээг хийхэд 2022 оны байдлаар өрхийн дундаж орлогын 2.2 хувийг цахилгааны төлбөр эзэлж байгаа бол олон улсын дундаж 5 хувьтай харьцуулахад 2 дахин бага байна гэсэн дүн гарчээ.
2023-12-20

 Эрчим хүчний оргил ачаалал түүхэн дээд түвшнээ шинэчиллээ

 Монгол Улсын эрчим хүчний системийн ачаалал энэ сарын 11-17-нд буюу өмнөх долоо хоногийн хугацаанд хамгийн ихдээ 14-ний 19.00 цагт 1589 МВт-д хүрчээ. Тэгвэл импорт хамгийн ихдээ өнгөрсөн ням гарагт 307 МВт-д хүрсэн тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос өчигдөр мэдээллээ. Эргэн сануулахад, манай улсын эрчим хүчний оргил ачаалал 2022 оны нэгдүгээр сарын 24-нд өмнөх жилийнхээ мөн үеийнхээс 138 МВт-аар өсөж, 1474-т хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байв. Тэгвэл 2023 онд эл түвшин шинэчлэгдсээр байгаа юм. Тодруулбал, энэ сарын 10-нд оргил ачаалал 1521, маргааш нь 1531, 13-нд 1547 МВт-д хүрсэн үзүүлэлт бий. Эрчим хүчний оргил ачаалал дээр дурдсанчлан 1589 МВт-д хүрснээр түүхэн дээд түвшнээ шинэчиллээ. 
2023-12-19

Төлөвлөлт, тооцоо дутуу төмөр замын төсөл

УИХ-аас 13 жилийн өмнө Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан түүхтэй. Үүний дагуу төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ бий болгох зорилгоор шинээр 7900 орчим км замыг гурван үе шаттай барихаар төлөвлөсөн юм. Эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд 1100 км зам барихаар тооцсон байна. Дараагийн хоёр шатанд тус бүр 3000 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөв. Энэ бүхний үр дүнд экспортын хэмжээ жилд дунджаар 50 сая орчим тоннд хүрэх, төмөр замаар холбогдсон аймгуудын дэд бүтэц хөгжин ажлын байр нэмэгдэх, хилийн боомт шинээр нээх, ачаа тээвэрлэх чадвар өсөх зэргээр олон сайхан үр дүн гарна хэмээн төсөөлжээ. Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна вэ. 
2023-12-18

 БНХАУ-аас импортолсон АИ-92 шатахууныг литрийг нь 2940 төгрөгөөр борлуулж байгаа гэв 

Өдгөө АИ-92 шатахууныг литрийг нь 2390, АИ-95-ыг 3910, дизелийн түлшийг 3890 төгрөгөөр борлуулж буй. Тэгвэл “Евро-5” стандартын дизелийн түлш, АИ-92-ыг дээрхээс илүү үнээр зарж байгаа нь энэ. Мөн бензин хомсодсоноос шалтгаалж энэ сарын 9-нөөс эхлэн ШТС-уудын гадаа урт дараалал үүссэн нь өдгөө ч хэвээр байна. Энэ талаар нэгэн жолооч “Авто замын түгжрэл маш их байна. Түгжирсээр ШТС-д очиход ер бензин зарахгүй юм. Зарж байгаа хэд нь дараалал ихтэй, АИ-92 алга, АИ-95 л бий гэж байна. АИ-95 нь чанар муутай юм шиг санагдсан. Сая 13.30 цагт (өчигдөр) Гурвалжингийн гүүрний урд байрлах “Шунхлай” ШТС-д очиход “92, 95 дууссан” гэсэн бичиг хадчихсан байсан” гэв.
2023-12-18

“УБТЗ” ХНН-ийн ажилчдад 200 хувийн цалингийн урамшуулал олгоно

"Улаанбаатар төмөр зам" ХНН нь 16 000 орчим ажилтантай. Эдгээр бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор болсон мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Цаашид жил бүр инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлэх юм байна.
2023-12-12

 ШТС-уудын гадаа урт дараалал үүсэж, зарим нь зарах шатахуунгүй болов 

Энэ талаар нэгэн жолооч өчигдөр “Магнай трейд”- ийн ШТС-уудад АИ-92 дууссан гээд зөвхөн талонтой хүнд АИ-95 шатахуун өгч байна лээ. Нарны зам дагуух “Тэс петролиум”-ын ШТС-аас бензин авах гэсэн жолооч нар замын нэгдүгээр эгнээнд урт дараалал үүсгэсэн байсан” хэмээн ярилаа. Тэгвэл өөр нэгэн жолооч “Өнгөрсөн пүрэв гаргийн 20.20 цагт XIII хороолол дахь “Магнай трейд”-ийн ШТС-д АИ-92 шатахуунгүй байсан тул АИ-95 авсан юм. 30 мянган төгрөгт 12.5 литр АИ-92 авдаг байсан бол долоон литр АИ-95 авсан. Өчигдөр (уржигдар) гэрийнхээ ойролцоох буюу Баянзүрх дүүргийн V хороон дахь “Сод Монгол”-ын ШТС-д 22.30 цагийн үед очиход ажилчин нь “АИ-92 зарж буй ч дараалал ихтэй байгаа тул удахгүй дуусчих болов уу. Маргааш 10.00 цагт хэвийн борлуулна” гэж хэлсэн. Тухайн ШТС-аар дамжин орон сууцын хороолол руу ордог. Урт, замбараагүй дараалал үүссэнээс болж хүмүүс гэр лүүгээ орж чадахгүй, үл ойлголцол үүссэн харагдсан. Бас дарааллаас болж зарим жолооч бүр зодолдсон.
2023-12-12

 Хотын төсвийн 228 тэрбум төгрөг цаасан дээрээ л үлдэх вий 

 Бидний төлсөн татварын мөнгөнөөс ирэх онд 228 тэрбум төгрөгийг “цаас болгон” замхруулах гэж байна. Тодруулбал, ийм хэмжээний мөнгийг зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, сургалт зэрэг 47 ажилд зарцуулахаар Улаанбаатар хотын төсөвт тусгажээ. Дээрх ажлуудын 14 нь тэрбумаас давсан төсөвт өртөгтэй. 31-ийнх нь ирэх онд санхүүжүүлэх дүн 100 сая төгрөг давсан байгаа юм. Нийт мөнгөн дүн нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 20 орчим хувь буюу бараг тав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээ. Бодит байдалд манай хот иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмсний үндсэн дээр хөрөнгө “босгож”, улмаар түүнийгээ салхинд хийсгэнэ гэсэн үг. Учир нь хотын төсөв бараг л бидний төлсөн татвараас бүрддэг гэхэд болно. 
2023-12-11

Тяньжин боомт дахь чингэлгүүдийн татан авалтыг нэмэгдүүлнэ

Арваннэгдүгээр сарын 1-30ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4000 орчим чингэлгийн үлдэгдэл бий.
2023-12-11

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр нэмэлт орлого олох боломж нээнэ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн мөнгөн урамшуулал олгодог зохицуулалт олон улсад байдаг. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүч хэрэглэн өрхийн болон байгууллагын эрчим хүчээ хангах, зохих нүүрсхүчлийн хийн хэмжээнээс багыг хэрэглэсэн тохиолдолд түүнийгээ арилжаалан, тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломжтой юм. Ийм байдлаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон Улаанбаатар хотод ч мөн хэрэгтэй шийдэл.
2023-12-08

 Инфляцын түвшин 8.6 хувьд хүрэв 

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ гурав (35.1 хувь), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааных 4.2 нэгж хувиар (48.8) нөлөөлжээ. Инфляцын түвшин улсын хэмжээнд 8.6 хувь гарсны 3.6 (42 хувь) нэгж нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж. Эл дүн ийнхүү 8.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3, хувцас, бөс бараа, гутлынх 7.4, тавилга, гэр ахуйн барааны бүлгийнх 6.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 6.9, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 16.4, боловсролын үйлчилгээнийх 16.8 хувиар дээшилсэн нь голлон нөлөөлсөн гэнэ. Тэгвэл инфляц 8.6 хувьд хүрэхэд 3.1 (36 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
2023-12-08

Зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэр 50МВт-аар нэмэгдэнэ

“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралтын гүйцэтгэл 92 хувьтай байна. Тус өргөтгөл ашиглалтад орсноор 100 орчим байнгын ажлын байр нэмэгдэнэ.
2023-12-07