Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бизнес

Австрали даяар орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжиж байна

2023 онд “Rio Tinto” компани Австрали улсын нийлүүлэгчид болон бизнесүүдтэй хийх худалдаагаа нэмэгдүүлж, 10.5 тэрбум ам.доллар буюу 16.1 тэрбум австрали доллар хүргэснээ мэдэгдлээ.
2024-04-15

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх төсөлд төрөөс баталгаа гаргахыг хүслээ

МҮХАҮТ, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2024-04-15

Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 15.3 хувиар өсжээ

Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ. Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс  (2015=100)  2024 оны нэгдүгээр улиралд 167.5 болж, өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар нэмэгдлээ.
2024-04-12

ЖДҮ, байгаль орчны төсөлд 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжихээр боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол улсад хэрэгжүүлж буй Жайкагийн хоёр үе шаттай төслийн багийнхантай хуралдаж, дээрх шийдвэрийг гаргажээ.
2024-04-09

Сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг зээлээр дэмжинэ

Хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шингэн, улмаар хүний биед орж хуримтлагдсаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болдог.Хортой, хоргүй хавдар, ургийн гажиг, үргүйдэл, мэдрэлийн саажилт, хүүхдийн тархины хөгжил саатах, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурах, үений үрэвсэл, арьсны өвчлөл зэрэг өвчин үүсгэдэг химийн бодисууд найрлагад нь ордог учир дэлхийн улс орнууд татгалзаж байгаа ч манай улсад хэрэглээ өндөр хэвээр байна.
2024-04-05

ТАНИЛЦ: НӨАТ-аас чөлөөлсөн бараа, үйлчилгээний жагсаалт

Татварын Ерөнхий Газраас Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг танилцууллаа. НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн тодорхойлдог аж.
2024-04-02

Ховд-Шинжааны эдийн засаг, тээвэр логистикийн харилцааг идэвхжүүлнэ

Тус форумд Монголын баруун бүсийн 60 орчим бизнес эрхлэгч, Шинжааны 100 гаруй ААН оролцож ХАА, мал аж ахуй, аялал жуулчлал, арьс шир хувцас боловсруулах үйлдвэр, барилга, барилгын материал, тээвэр логистик зэрэг салбарын асуудлаар харилцан туршлага солилцов. Форумын үеэр сүүлийн 15 жил зогсонги байсан Монголын баруун бүс, Шинжааны эдийн засаг, тээвэр логистикийн  харилцааг сэргээх, идэвхжүүлэх ажлын эхлэл тавигдсан хэмээн онцоллоо. 
2024-04-02

Монголд анх удаа цутгамал ул үйлдвэрлэв

“Best shoes” компанийнхан Монголд анх удаа цутгамал ул хийх технологи нэвтрүүллээ. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн гутал үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн технологио өргөжүүлсэн тул эдгээр гутлаа гадаадын улс орнуудад нийлүүлэх боломж бүрджээ. Цутгамал гутлын ул нь эх биед резинийг шууд цутгадаг, оёдолгүй гэдгээрээ давуу талтай аж. Тус компанийнхан монгол малын арьсыг үйлдвэрлэлдээ ашигладгаараа онцлогтой.
2024-04-01

Бизнес эрхлэх явцад хүний эрх зөрчигдсөөр байна

Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар, Европын Холбоотой хамтран “Бизнес ба хүний эрх: Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө ба төслийн үр нөлөө” сэдэвт олон талт уулзалтыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уулзалтад бизнес эрхлэгчид, бизнесийн холбоо, худалдааны танхим, хөгжлийн түнш, иргэний нийгэм болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, бизнес ба хүний эрх сэдвээр сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлэв.
2024-04-01

Аккумляторыг дахин боловсруулж, жилд 1.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ

Монгол Улсад жил бүр багаар бодоход 6250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батерей байгальд хаягддаг байна.  Үүнээс 1200 орчим тонн буюу 30 мянган ширхэгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолдог аж.
2024-03-28

Жуулчдын 23 хувь нь “Говь” ХК-иар үйлчлүүлжээ

Манай улсад өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон буюу 651 мянга гаруй жуулчин ирсэн. Тэгвэл үүний 153 мянга буюу 23 хувь нь “Говь” ХК-ийн дэлгүүрт зочилж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авчээ. Тус компанид орлого оруулсан гадаад үйлчлүүлэгчдийн 75 хувь нь солонгос, 10 нь хятад, дөрөв нь япон, оросууд байжээ. 
2024-03-26

Бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэхийг хүслээ

МҮХАҮТ төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Үзэсгэлэн яармагаар дамжуулан уул уурхайн бус экспортын боломжийг нэмэгдүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэг цахим болон танхим хосолсон хэлбэрээр болсон бөгөөд бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж оролцсон. Манай улсын экспортын дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж ирсэн. Үүнд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт зэрэг түүхий эд багтдаг. Тэгвэл МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Уул уурхайн бус гэгдэх түүхий эд, бусад бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх талаар төр засгаас ярьдаг ч дорвитой бодлого хэрэгжүүлэх нь ховор
2024-03-13

Бизнес эрхлэгчдийн саналыг ХҮН намынханд уламжлав

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн боловсруулжээ. Тэд уг саналаа бизнес орчны 2023 оны судалгааны тайлангийн хамт улс төрийн намуудын удирдлагад гардуулж эхэлсэн аж. Улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар хяналт хийлгүүлэх учиртай. Тиймээс үүнээс нь өмнө бизнес эрхлэгчдийн саналыг дайж, хөтөлбөртөө тусгаасай гэж тэд хүсэж буй юм байна
2024-03-12

468.2 мянган ам.долларын 829 949 ширхэг цэцэг импортолжээ

Манай улс энэ оны эхний хоёр сарын байдлаар 468.2 мян.ам.долларын 829 949 ширхэг амьд цэцэг импортолсон байна. Үүнээс 213.7 мян.ам.долларын 376 840 ширхэг сарнай авчээ.
2024-03-07

Он гарсаар 3639 литр үнэртэй ус импортолжээ

Манай улс 2024 оны эхний хоёр сарын байдлаар 718.7 мян.ам.долларын 3639.0 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолсон байна.
2024-03-07

БНХАУ-ын Олон Улсын худалдааг дэмжих хорооны гишүүдийг хүлээн авлаа

БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны Хармөрөн мужийн зөвлөлийн дэд тэргүүн, Хармөрөн аймгийн олон улсын үзэсгэлэн экспо хөгжлийг дэмжих төвийн захирал Тан Байчэнг тэргүүтэй, Хармөрөн мужийн Засгийн Газрын Эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнийг өнгөрсөн долоо хоногт  Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндорж хүлээн авч уулзлаа.
2024-03-04

БНСУ-д "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа болж байна

БНСУ-ЫН СӨҮЛ ХОТНОО МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА.
2024-03-03

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцжээ

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болж байна. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш жилийн хугацаанд ямар нөлөө үзүүлж, цаашид юуг өөрчилж сайжруулах талаар Бизнес эрхлэгчид санаа бодлоо илэрхийлж, шийдвэр гаргагчдад нэгдсэн саналаа хүргэх юм.
2024-02-27