Валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх арга хэмжээ авна
Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байгаа талаар 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлөх аж. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засгийн өсөлт 6.5 хувь орчимд байх гэнэ.
2024-05-01
Мал аж ахуйн салбарт 800 мянган еврогийн төсөл хэрэгжүүлнэ
Францын Европ, Гадаад хэргийн яамнаас Монгол дахь Элчин сайдын яамаараа дамжуулан санхүүжүүлэх 800 мянган еврогийн буцалтгүй тусламжаар “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” ашгийн бус байгууллагаас хэрэгжүүлэх WIFI төслийг албан ёсоор эхлүүллээ. Уг төсөл нь Монгол Улсад тогтвортой, чанартай, ашигтай махны үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хотыг тал нутагтай холбох нийлүүлэлтийн сүлжээ бөгөөд орон нутагт чанарын өндөр шаардлага хангасан махны нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх шинэлэг төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.
2024-05-01
МХБ-ээр 3000 тонн зэсийн баяжмал арилжжээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.
2024-04-30
ББС-гийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгов
Хуралдаанаар нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэхийн зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, хоёр компанийн арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг төвлөрсөн хадгаламжийн бүртгэлээс хасахаар, нэг компанийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй давуу эрхийн хувьцааг бүртгэхээр тус тус зөвшөөрлөө.
2024-04-29
Монголбанкны “хар жагсаалт”-аар иргэдээ тушихаа больё
Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд муу зээлчдэгчдийн датаг зээлийн мэдээллийн сангаас арилгаж, тохируулга хийх болсноо Төв банкнаас мэдэгдлээ. Хөгжингүй орнуудад тухайн иргэн, байгууллагын зээлийн мэдээллийн түүхэнд огт гар хүрдэггүй аж. Сайн, муу тал талын мэдээлэл нь архивлагдаж, тухайн хүнийг тодорхойлох түүх болж иржээ. Гэтэл манай улсад зээлээ тухай бүрт нь төлсөн сайн мэдээллийг бус зээл төлөөгүй, хугацаа алдсан мэдээллийг бүрдүүлж, улмаар үүнийгээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд хадгалдаг нь бүрэн бус, өрөөсгөл арга юм. Тиймээс энэ нь Манжийн үеийн “өрийн дэвтэр” шиг ял мэтээр олон нийтийн дунд тархжээ.
2024-04-29
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс шилжүүлнэ
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал, улирлаар иргэдийн дансанд ордог болсон. Тэгвэл 2024 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтод дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл бүртгүүлсэн баримт хамаарна.
2024-04-29
ЖДҮХС-гаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн зээл өгнө
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг шалгаруулжээ. Эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэй уг зээлд хамрагдахаар иргэн, аж ахуйн нэгжүүд 46 тэрбум төгрөгийн 247 төслийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд нийт 9.5 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан 46 аж ахуйн нэгж төслөө танилцуулсан байна
2024-04-29
800 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
2024-04-26
Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ
2024 оны нэгдүгээр улирлын эцсийн байдлаар Хятадын зүүн хэсгийн Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ. Улмаар тус статистик 30.7 хувиар өссөн талаар Шанхайн гаалийн газраас мэдээлэв.
2024-04-25