Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

Хэн хэн хаана өрсөлдөх вэ

Сар шинийн баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хэн хэн хаана өрсөлдөх тухай мэдээллийг улс төртэй холбоотой эрхмүүдийн цахим хуудаснаас таамаглаж болохоор байв. УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх магадлалтай хүмүүс цахим хуудсаараа дамжуулан дүрст болон зурагт мэндчилгээ илгээв. Тэдний олонх нь нэрээ дэвшүүлэх аймаг, тойргоосоо өнөөх бичлэгээ хийсэн байгаа юм. Горилогчдын зарим нь эртнээс тойргоо сонгоод, эргэж тойрч байсан бол бүсчилж хуваасны дараа “ажилдаа” орсон нь ч бий. Мөн цөөнгүй улс төрч дуулж, хуурдсан бичлэгээ цацлаа. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө “далд” байдлаар өөрсдийгөө таниулах ажил ялангуяа цахим орчинд ид өрнөж байгаа нь нууц биш.
2024-02-15

Цэцийг цэгцлэх амлалт гурван парламент дамжих нь

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг 1992, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг 1997 онд баталсан. Үүнээс хойш аль аль хуульд нь 10 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг эс тооцвол Цэцийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин 30 жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй байна. Уг нь эдгээрээс хамгийн томоохон бөгөөд дорвитой нь 2016 оны эхээр баталсан, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилсан” хэмээх тодотголтой нэмэлт, өөрчлөлт боловч Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэц заримыг нь хүчингүй болгочихсон
2024-02-14

Иргэдийн оролцоо, мэдэх эрхийг хязгаарласныг илчилсэн индекс

“Трансперенси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр тухайн улсын төр засаг авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, өөгшүүлэхгүй, шударга ёсыг тогтоосон уу, ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцож чаддаг уу, авлигын талаар мэдээлэгчдийг хамгаалж байна уу, ер нь төрийн үйл ажиллагаа нь хэр нээлттэй вэ гэдгийг хэмждэг. Мөн энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг өөр бусад эрсдэлийн үнэлгээ, цаашлаад тухайн орны бизнес, хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлох үндсэн эх сурвалж, хэмжүүр болдог
2024-02-01

Хэмжээг нь өсгөж, “халхавч”-аар үлдээсэн хандив

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн зардал нь хандив болон өөрийн хөрөнгөөс бүрдэж буй. Гэхдээ өнгөрсөн сонгуулиудын тайлангаас харвал тэдний хөрөнгө босгох гол суваг нь хандив юм. Жишээ нь, 2020 оны ээлжит сонгуулиар нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр тогтоож байв. МАН тус сонгуульд 5.5 тэрбум төгрөг зарцуулж, дээд хэмжээнд тун дөхүүлснийг тайлангаас нь харж болно. Үүнээс таван тэрбум 467.6 саяыг нь хандиваар, тэр дундаа иргэдээс бүрдүүлсэн байдаг. Харин хуулийн этгээдээс 60.7 сая төгрөг хандивласан байгаа юм. Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 100.2 сая төгрөгийг сонгуулийн дансандаа төвлөрүүлснээс 80 сая нь иргэдийн хандив болохыг тайлагнажээ
2024-01-30

Газрын тосны төслийг тушсан улстөрчдийн амбиц

Газрын тос гэдэг дэлхийн геополитикийн том сэдэв. Монгол Улсад эл сэдэвт хамааралтай байх боломж бүрэн дүүрэн бий. Харамсалтай нь манайх дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж чадсан ч хурган дарга, улстөрчдийн жижиг амбиц гацаасаар байна. Тодруулбал, 80 жилийн түүхтэй газрын тосны салбар импортын шатахууны хамааралд ортлоо унасан. Бүр газрын тос гаргах мэргэжилтэнгүй болтлоо мухарджээ.
2024-01-27

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл Монгол Улсын тусгаар тогтнолд халтай юу

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэд эсэргүүцэж, нэгдүгээр сарын 13-ны өдрөөс төв талбайд жагссан. Тус хуулийг улс орны тусгаар тогтнол руу халдсан заалттай хэмээн үзэж ийн байр сууриа илэрхийлэв. Харин Засгийн газраас гурван жилийн хугацаанд судалж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад гол нөлөө үзүүлэх хууль хэмээн тайлбарласан. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлаар Ардчилсан намын гишүүд завсарлага авсан. Мөн УИХ-ын Тамгын газарт тус хуулийн төслийг хойшлуулах 156 албан бичиг ирсэн учраас хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулсан юм. 
2024-01-19

Дэлхий “түлшээ” сольсон ч Монгол Улс нүүрсэндээ найдсаар

Монгол Улс 2023 онд рекорд тогтоосон нь 70 орчим сая тонн нүүрс экспортолсон явдал юм. Харин цаашид дээрх хэмжээний нүүрс экспортолсоор байх уу гэдэг асуулт анхаарал татна. Учир нь, уул уурхайн салбарын чиг хандлага өөрчлөгдөж, дэлхий “түлшээ” солих үйл ажиллагаа эрчимжсэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний уламжлалт эх үүсвэр болох газрын тос, нүүрс, байгалийн хийн хэрэглээ ирээдүйд хумигдана. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр бол үндсэндээ уул уурхайн салбарт шинэ жимийг гаргах луужин. Олон улс хүлэмжийн хий ялгаруулдаг уламжлалт эрчим хүчний эх үүсвэрээс татгалзаж, сэргээгдэхээр орлуулах зорилт тодорхойлж эхэлсэн нь үүний баталгаа. Манай улсын нүүрсний гол экспортлогч БНХАУ ч нүүрснээс татгалзах замдаа орсон.
2024-01-18

 Ардын намд “эзлүүлсэн” МЭХ-г татан буулгая 

Уг нь МЭХ 1924 онд байгуулагдсан, Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага аж.Ирэх онд тус холбооны 100 жилийн ой болно. Эмэгтэйчүүдийн сурч боловсрох, улс төрийн сонгох, сонгогдох, хөдөлмөр эрхлэх боломжийг хангахын төлөө анхны удирдагч, гишүүд нь тууштай ажилласан нь мэдээж. Үүний үр дүнд 1924 оны Үндсэн хуульд эдгээр суурь эрхийг тусгуулж чадсан байдаг. Тэгвэл үүнээс хойш, ялангуяа ардчилсан хувьсгалаас хойших 30 гаруй жилд МЭХ юу хийсэн бэ. Яагаад 100 жилээ тэмдэглэх гэж буй уг байгууллагын талаар нийгэмд тодорхой ойлголт ч үгүй, “сураггүй” байна вэ. Ингэж гайхаж буйгаа олон хүн нийгмийн сүлжээнд илэрхийлжээ. 
2023-12-04

Дэд сайдын сонгуулийн синдром эхэлжээ

Сонгууль дөхөхөөр хөнддөг сэдэв, “мөлждөг яс” гэж бий. Хамгийн гол нь асуудлыг шийдвэрлэхгүй, сэвээд иргэдийн тархийг угаах механизм ажилладаг. Тухайн сэдвээр улс төрчид оноо авах гэж хүслийн жагсаалт гаргаж, иргэдийн тархийг угаадаг гэсэн үг. “Оюутолгойн гэрээ”, метро, аж үйлдвэр, цалин тэтгэврийн нэмэгдэл, ипотек, татварын шинэчлэл зэрэг сэдвүүд хөвөрнө.
2023-11-24

Төлөөлөгч байж болох ч дарга хийлгэж чадахгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Ээлжит сонгууль болохоос жилийн өмнө уг хуульд өөрчлөлт оруулахыг хориглох тухай 82.1 дэх заалтыг “зургаан сараас өмнө” болгохоор гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар төсөл санаачлан энэ сарын 11-нд өргөн барьсан юм. Сонгуулийн зардлыг бууруулах, саналын хуудсыг гараар давхар тоолох зэргээр хуульд нарийвчилсан зохицуулалт оруулах хэрэгтэй хэмээн тэд үзжээ. Ингэхдээ жендерийн тэгш оролцоог хангах буюу эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квотын тухай тэд хөндсөнгүй. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуультай дээрх хуулийг нийцүүлэх шаардлага бий. 
2023-10-27

Татвар төлөгчдийн мөнгийг уушийн газарт “урсгасаар” байх уу 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн төлбөр болгон зургаан сая гаруй төгрөгийг өнгөрсөн долоодугаар сард “Грандхаан айриш паб” руу шилжүүлжээ. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус уушийн газарт хийж, 25-30 хүн хамруулахад ийм хэмжээний зардал гаргасан гэсэн үг. Тэд оролцогчдоо өдрийн хоолоор дайлсан юм билээ. 
2023-10-13

МАН-ын хэрэгжүүлээгүй мөрийн хөтөлбөр буюу хүнд үйлдвэр

2020 сонгуулиар МАН ялалт байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, өөрийн Засгийн газраа бүрдүүлсэн байдаг. Тэрбээр Ерөнхий сайд болоод 2 жил найман сарын хугацаа өнгөрчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж, намын мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж байгааг авч үзье.
2023-10-11

Бизнес цэцэглэсэн Шаньдүний хөгжлийн ноу хау

Хятадын зүүн хэсгийн далай дагуу оршдог, 100 сая гаруй хүн амтай, эдийн засгийн үзүүлэлтээрээ гуравдугаарт эрэмбэлэгддэг Шаньдүн мужийн талаарх тэмдэглэлээ сийрүүлье. Тус муж нь Хятадын аж үйлдвэрийн бааз болж, хойд бүсийн эдийн засгийн хөгжлийн стратегийн тулгуур төв болтлоо хөгжсөн. Энэхүү хөгжлийн нууцад Хятад хэв загварын орчин үеийн шинэчлэл, шинэ эриний хүчирхэг мужийн бүтээн байгуулалтыг цогцлоох томоохон амбиц нь хөтөлжээ.
2023-10-04

Гишүүдийнхээ томилгоог хаалттай үлдээхээр Цэц улайрч байна 

Үндсэн хуулийн цэцийн товлосон дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. АТГ-ын удирдлагууд болон Цэцийн гишүүдийг томилохдоо УИХ нээлттэй сонсгол явуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй, эсэхийг үүгээр шийдвэрлэх юм. Нээлттэй сонсголыг хааж, томоохон томилгоонуудыг тохироогоор хийж, хөшигний ард наймаалцах гэсэн нэхэл хатуу оролдлого дахин амиллаа. Дор дурдах хуулийн заалтууд Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж иргэн үзсэн учраас Цэц “Тийм, түүний зөв” гээд шийдчихвэл нэр дэвшигчийн сонсгол явуулах эрх зүйн орчин үгүй болно гэсэн үг. 
2023-09-27

Улсын төсвөөр хийсэн ажлыг улстөрчид өмчлөх ёсгүй

Б.Бейсен гишүүн “би”-гээ дарж чадалгүй хөшөөнд сийлсэндээ баалуулж буйгаас бус, төсвийн бүх хөрөнгө оруулалтыг гишүүд тал тал тийш нь татаж, тойргийнхондоо таалагдах гэж саймширдаг нь нууц биш. 
2023-09-20

Хархорум хотын хуумгай төлөвлөлт

Зарим нь “Хот төлөвлөлтийг хурууны үзүүрээр хийдэг болж. Гэвч монголчуудад хот байгуулсан туршлага юу сан билээ” хэмээн ам асуужээ
2023-08-18

Монголч эрдэмтэн, судлаачдаа гадуурхдаг Монгол сэтгэлгээ

Наймдугаар сарын 10-ны өдөр профессор Крифтофер П.Этвүүд “Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунаас болж оролцох боломжгүй болсон” хэмээх мэдэгдэлээ ил захидлаар илэрхийлсэн. Тус захидалд “Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нь бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэж, хүний хэвлүүлсэн бүтээлийг өөрийнх мэтээр мэдээлсэн зэрэг хэрэгт холбогдоод байгаа” гэдгийг дурджээ.
2023-08-17

Эцсийн хүчээ шавхаж буй эрчим хүчний салбар

Үргэлж алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний салбарт шинэчлэл хийхгүй бол Улаанбаатар хөлдүү хот болоход ойрхон байна. Ямар ч нөөцгүйгээр бүх хүчээ шавхан ажиллаж, өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах асуудал шийдлээ олоогүй ээ.
2023-08-03