Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдөр”-ийн сэдэв

Үнэгүйдсэн баялаг ба “задарсан” хэрэглээ

Хотын төвд барилга барьж буй “Хурд пропертийз” хэмээх компани сүүлийн хоёр жилийн хугацаанд 5.7 сая шоо метр хөрсний усыг зөвшөөрөлгүй шавхан урсгаж, байгалийн нөөцөд хохирол учруулсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан энэ сарын 5-нд олон нийтэд мэдээлсэн. Барилга, байгууламж, дэд бүтэц, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хөрсний усыг шавхахдаа холбогдох байгууллагуудаас заавал зөвшөөрөл авч, дүгнэлт гаргуулан, хууль, журмын дагуу төлбөр төлөх ёстой
2024-01-18

 Харилцаа, хандлагын доголдлоороо “онцгойрогчид” 

Дарга нар нь дуугарч ядан сэтгүүлчдийг үл тоодог, зохисгүй харилцдаг, удирдлагад нь буй хүмүүс “Бид мэдээлэл өгөх боломжгүй, даргаас асуу” хэмээн өөрсдөөсөө зайлуулдаг явдал хаа сайгүй боллоо. Өмнө дурдсан тохиолдлын хувьд гэхэд сэтгүүлч нийслэлийн төсөвтэй холбоотой мэдээллийг холбогдох албан тушаалтнаас тодруулсан.
2023-12-13

Түрээслүүлэгч хожиж, түрээслэгч хохирсоор байна 

Иргэн Г.Өсөхбаяр Баянгол дүүрэгт уушийн газар ажиллуулахаар 2019 оны наймдугаар сард түрээсийн гэрээ байгуулжээ. Шинээр ашиглалтад оруулсан барилгын нэгдүгээр давхрын 200 гаруй ам метр талбайг бүрэн тохижуулж, тавилга хэрэгсэлаван, тоног төхөөрөмж суурилуулж, зургаан сарын түрээсийн төлбөр урьдчилан өгөхөд 160 гаруй сая төгрөг зарцуулсан юм байна. Гэсэн ч удалгүй цар тахал дэгдэн, ажиллах боломжгүй болж, хэсэг хугацааны дараа эзэд нь барилгаа зарснаар Г.Өсөхбаяр “шатаад” үлдсэн гэнэ. Тэрбээр “Манайх “Голомт” хотхон дахь орон сууцаа барьцаалж ажлаа эхлүүлсэн. Зээлийн хүү гэхэд сард 2.5 хувь. Мөн уушийн газраа ажиллуулах аргагүй болсон учраас ямар ч орлогогүй болж, дампуурсан гэхэд болно.
2023-10-26

“Зөөвч овоо” төслийг урагшлуулах Ерөнхийлөгч нарын хэлэлцээр эхэллээ

Хэдийгээр үндсэн ордын олборлолт эхлээгүй ч “Бадрах Энержи” цөөнгүй хөрөнгө оруулалтыг Монголд оруулсан. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд нэг тэрбум, Дорноговь аймагт газар ашигласны төлбөрт 2019-2021 онд 3.5 тэрбум төгрөг төлсөн юм байна. 
2023-10-11

Гэрээслэл

Үхэл. Алс хол мэт санагдавч үнэндээ тэр үргэлж бидэнтэй зэрэгцэн оршдог. Өглөө хичээлдээ явахаар гарсан үрс гарцан дээр согтуу жолоочтой машинд мөргүүлэн амиа алдана. Байрныхаа гадаа тоглож байсан хүү сул унжсан цахилгааны утсанд цохиулан хорвоог орхино. Алхаж явахад, зам дээр машиндаа түгжирч ахуйд ч дээрээс гэнэт кран унаад дарж ална. Зүгээр гэртээ сууж байхад чинь хэн нэгэн орж ирээд зүрхэнд чинь хутга зоож ч мэднэ. Хэзээ ч, ямар ч тохиолдлоор үхэж болох эрсдэл дүүрэн, аюултай орчинд бид амьдардаг. Гаднын санаатай, санаагүй нөлөөтэйгөөр, эсвэл зүрх нь зогсож, цус харвах зэрэг эрүүл мэндийн шалтгаанаар хүмүүс энэ орчлонгоос хэдэн зуугаараа буцаж байна. Гэнэтийн үхэл. Хэн ч үүнийг хүсээгүй, мэдээж бас “төлөвлөөгүй”. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхээ монгол хүмүүс эдэлж чадахгүй байгаа. Ийм орчныг бүрдүүлэх ёстой хүмүүс нь ажлаа хийсэнгүй. 
2023-09-28

Үерт урсах зөвшөөрөл олгодог Засаг дарга нарт хариуцлага тооцох уу

  Нийслэлийн хэмжээнд өдгөө 3000 орчим айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж байна. Үүнээс 500 айл нь зөвшөөрөлгүй буюу дур мэдэн буужээ. Харин бусад нь зөвшөөрөлтэй, газрын гэрчилгээтэй бололтой. Гэхдээ тэдгээр айлыг зөвшөөрөлтэй, зөв­шөөрөлгүй гэж ялгах нь учир дутагдалтай. Ямар ч тохиолдолд үерийн эрсдэлтэй бүсэд айл өрх суурьшуулах нь хүний эрхэд халдсан ноцтой зөрчил.
2023-08-09

Хүүхдээ хамгаалж чаддаггүй Монгол

Хүүхдийг зүй бус хандлага, дарамт, мөлжлөг, үл хайхрах , ялгаварлан гадуурхал, дээрэлхэлт хүчир хийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгод нийцүүлэх,
2023-06-28

Шилний цаанаас чихэр долоолгосон Хүүхдийн төлөө сан

“Хүүхдийн төл өө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан томоохон ажлууд яагаад хийхгүй, хав дараад байна вэ” гэсэн асуулт илүүтэй анхаарал татаж байна
2023-05-26

Дүүжин тээврийн үлгэр дахин “амилав”

Дүүжин тээврийн эхний шугамын ажлыг энэ хавраас эхлүүлж, ирэх онд багтаан ашиглалтад оруулах сураг чимээ дуулдаж эхлэхтэй зэрэгцээд төслийн пиар,
2023-05-12

Хоосон “даллаад” ч хомсдолыг шийдэхгүй

Манай улсад өдгөө 13 947 сувилагч ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын таван ажилтан тутмын нэг нь сувилагч.
2023-05-12

Б.ГҮНСЭЛ: Г.Ганхөлөг, Б.Билгүүн нарын зорчих бүсийг өөрчлөх, эсэх асуудлыг прокурор хянаж байна 

“No double standart”, “No war” хөдөлгөөнийнхөнд шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оноож, цахим гав зүүсэнтэй холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд их гарах болов. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэлээс тодрууллаа. 
2023-05-01

 Эрх мэдэлтнүүд цөлмөдөг тусгай сан аялал жуулчлалд хэрэггүй

...Засгийн газрын тусгай сангийн заримынх нь мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоод буй. Бүгдийг нь ил тод болгож, холбогдох хүмүүст хариуцлага тооцох юм гэсэн. Түүнчлэн ЭЗБХ-ноос Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад удаагүй юм билээ. Тэгэхээр энэ мэт эхлүүлсэн ажлынхаа ард гарч, сайн, муугаа дүгнэж, алдаа дутагдлаа засаж залруулсныхаа дараа л шинэ сан байгуулах асуудлыг сөхөх хэрэгтэй болов уу...
2023-04-28

Намуудад найдах л үлдлээ

...УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг парламент өнөөдрөөс хэлэлцэнэ. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлэх юм. Хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатрын хэлсэнчлэн эл хоёр төсөл бол“ нэг зоосны хоёр тал” шиг багц хууль болох учиртай...
2023-04-12

Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд ахиц бий юү

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах ажил өдгөө үргэлжилж буй. Сүүлийн 30 жилд гурванудаа шинэчлэн найруулж, 300 гаруй зүйл заалтыг нь өөрчилсөн уул уурхайн салбарын “малгай” хуульд ийнхүү дөрөв дэх удаагаа “гар хүрэх” нь.
2023-04-04

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ

Хэдийгээр ээдрээтэй замыг туулж ирсэн ч Монголын хөрөнгийн зах зээл гараанаас гарч, сэргэлтийн үедээ иржээ. Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт Ulzii & Co хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэхээр боллоо. Гараа сайн бол бариа амжилттай гэдэг. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ гэдгийг хамтдаа сонирхоё.
2023-04-03

Томилолт: Эрдэнэтийн уурхай урагшлах, уруудахын эгзэгтэй үедээ иржээ

Монголын эдийн засаг  өнөөдөр үндсэндээ Эрдэнэтийн Овоо, Оюу толгой, Тавантолгойн уурхай дээр тогтож буй. Энэ утгаар нь Монголын эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээр “овоглосон” төвийн хэвлэл мэдээллийн газар газрын 20 гаруй сэтгүүлч, сурвалжлагч олборлолт нь оргил үедээ ирээд буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа. Улсын төсөв, эдийн засаг, уул уурхай бичих, ярих тоолонд эдгээр орд газрууд зүй ёсоор хөндөгдөж байдаг.
2023-03-21

 Ам, ажил хоёр зөрөх вий

Газар тариалангийн голлох бүтээгдэхүүн болох улаан буудай, тос, тэжээлийн ургамлын тариалалтыг өсгөн, экспортлогч болох зорилт тавьсан
2023-03-17

Цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж ихсэв

Манай орны говийн болон төвийн аймгуудын нутагт энэ сарын 9-нд цаг агаарын аюулт үзэгдэл боллоо. Дундговь аймгийн Өлзийт сумын II багийн нэгэн малчны 160 орчим бог мал хүчтэй салхины үеэр элсэнд дарагдаж, хорогдов. Гурвансайхан сумын нутагт оторлож явсан тэрбээр аймаг, сумынхаа холбогдох байгууллагынханд мэ¬¬дээлж, тусламж эрсэн ч оройтжээ.
2023-03-16