Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана

“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.
2024-03-26

Хөнгөн үйлдвэрийн салбарыг татварын бодлого болон бусад хэлбэрээр дэмжинэ

Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноос ашигладаг. Цаашид хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тогтолцоо бүрдүүлэх ёстой гэж Ерөнхийлөгч үздэг.
2024-03-22

Манай улс жилд 170 сая ам.доллароор химийн бордоо гаднаас худалдаж авдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонины ноосон био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-д ажиллалаа
2024-03-21

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ.
2024-03-18

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
2024-03-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНБУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.
2024-03-15

У.Хүрэлсүх: Хүн төрөлхтний эе эв, хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо нэн чухал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
2024-03-08

У.Хүрэлсүх: Цэнхэр дуулгатан эмэгтэй алба хаагчдын ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийг олон улс өндрөөр үнэлдэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна.
2024-03-06

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 41.5 сая мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ой 9+” уриан дор ойн салбарын үндэсний II чуулганыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасны дагуу Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд есөн хувьд хүргэх, ойн салбар дахь ололт амжилтаа дүгнэх, цаашдын зорилт, бодлогоо тодотгох нь энэхүү чуулганы зорилго байжээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. Дээрх зорилтод хүрэхийн тулд ойн салбарын бодлого, эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн чадавхыг сайжруулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг тэрбээр онцлов
2024-03-06

Монгол, Тайландын хаант улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Тайландын Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын түвшинд баярын захидал солилцов.
2024-03-06

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын гуравдахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.
2024-03-05

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх нь ойн мэргэжилтнүүдийн үндсэн үүрэг байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ой 9+” уриан дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ.
2024-03-05

“Ойн салбарын үндэсний II чуулган” болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
2024-03-02

Прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг бүх талаар дэмжинэ гэв

“Бүтээмж, үр нөлөө” уриан дор болсон, прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн шинэтгэлийг нь гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг худалдахын эсрэг хатуу зогсож ажиллахыг анхаарууллаа. Иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах, эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг Төрийн тэргүүн сануулж, гагцхүү хуулийг чанд мөрдөж ажиллах ёстойг онцлов
2024-02-26

У.Хүрэлсүх: Прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов.
2024-02-23

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.
2024-02-10

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндчилгээ
2024-02-10

Доктор, академич Р.Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Доктор, академич Ринчений Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв
2024-02-09