Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2-оор нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
2023-12-28

Игавахара Масарү: Японоос хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл, хөтөлбөрийг урагшлуулах чиглэлээр идэвхтэй ажиллана

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2023-12-12

"Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэнд шилжүүлж болохгүй"

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон.  Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.
2023-12-07

"Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэнд шилжүүлж болохгүй"

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон.  Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.
2023-12-07

Мал эмнэлэг, үржлийн салбарынхан төрийн дээд цол, одон, медалиар энгэрээ МЯЛААВ

Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2023-12-06

“Дэ Нэйче Консерванси” байгууллага Монгол Улсын газар нутгийн 30 орчим хувийг 2030 он хүртэл хамгаалахаар ажиллаж байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг хүлээн авч уулзав.
2023-12-03

"Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг юм"

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ.
2023-12-03

Унгар улстай цөлжилт, хөрсний доройтол зэрэг асуудлаар хамтарч ажиллана

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов.
2023-12-02

У.Хүрэлсүх: Дэлхийн цэрэг, армийн зардал 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь харамсалтай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ.
2023-12-02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2023 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо эхэллээ.
2023-12-01

Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд долоон төрлийн санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянтай хийсэн хоёр талт уулзалтын хүрээнд долоон төрлийн Санамж бичгийг байгууллаа.
2023-12-01

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд оролцож байна. Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа. Талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
2023-11-29

Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй төр засгийн тэргүүн оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно.
2023-11-27

“Шилдэг залуу эмч” шагналын эзэд шагналаа гардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” шагналын эзэд Төрийн тэргүүнээс шагналаа гардлаа.
2023-11-21

Ерөнхийлөгчийн бичлэгийг эвлүүлсэн хоёр иргэнийг шалгаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хятадаар ярьж буй мэт эвлүүлсэн бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан байна. Энэ нь улсын үндэсний аюулгүй байдал, нэр хүнд, хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл гэдгийг тус мэдэгдэлд онцолжээ. Тиймээс олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандаж буйг мэдэгдсэн байна. 
2023-11-21

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан 2 хүнийг олж тогтоосон

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мэдээ мэдээлэл гарах боллоо. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасныг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.
2023-11-20

Ө.Золбаяр: Ерөнхийлөгч хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй

Олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Хятад хэлээр маш сайн ярьж байна" гэх утга агуулга бүхий пост тархсан. Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Олон нийтийн сүлжээ, цахим орчинд программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ.
2023-11-20

Я.Содбаатар: Сайд Г.Сайханбаяр Ерөнхийлөгчийн найз байх нь хамаагүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэвлэлийхэнд мэдээлэл өглөө.
2023-11-16