Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Монгол Улс Тайланд руу молибдений хүдэр, жонш экспортолдог

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-ы урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Уржигдар 11 цаг 52 мин

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийнхныг “Go Mongolia” элчээр өргөмжлөв

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламж гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд, хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийлэв. Тэдэнд Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. 
2024-04-18

АНУ-ын Миннесота мужийн их дээд сургуулиудтай харилцаа тогтооно

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг АНУ-ын Миннесота мужийн захирагч Тим Уолз-тай 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Сэйнт Пол хотноо уулзав.
2024-04-18

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2024-04-17

Тагнуулаас сайдад өгсөн хариу

Гадныханд газраа 100 жилээр ашиглуулахыг эсэргүүцсэн 100 000 иргэний цахим санал бодитой эсэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Тагнуулын газраар шалгуулах хүсэлт хүргүүлжээ. Тус газраас шалгаад хакердсан зүйл байхгүй, иргэд өөрсдөө саналаа өгсөн байна гэсэн хариу өглөө.
2024-04-15

Уул уурхайн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах ажлыг эрчимжүүлнэ

Элчин сайд А.М.Готсурве “Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, Монгол, Энэтхэгийн хамтарсан төслүүдийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах, Энэтхэгт боловсрол эзэмших монгол оюутан, залуусын тоог өсгөх чиглэлд онцгойлон анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах”-аа илэрхийлэв.
2024-04-13

Хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тэргүүлэх найман чиглэлийг тодорхойллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  
2024-04-10

Д.Амарбаясгалан: Зуданд малынхаа 70 хувийг алдсан малчдыг хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ

Засгийн газрын зүгээс хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр УИХ-д өргөн барина. Малчид амьжиргаагаа дээшлүүлэх, тогтвортой эх үүсвэртэй болох, малын чанарт анхаарах асуудлыг хөндсөн. Хууль батлагдсаны дараа тусгайлсан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2024-04-10

Монгол, Австралийн харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхээр зорьж байна

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байлаа. Мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, иргэд хоорондын харилцаа өргөжин бэхжиж буйг тэмдэглэв.
2024-04-10

Улаанбаатар хотын Засаг захиргааг 14 дүүрэгт хуваарилах санал боловсруулжээ

Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа.
2024-04-03

15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
2024-04-03

Хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг таслан зогсооно

Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх,  аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
2024-04-03

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс бүрдлээ

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслөөр хэлэлцээний Ажлын дэд хэсгийг Гадаад харилцааны яамнаас ахлан, хэлэлцэн тохиролцлоо.
2024-04-02

“Хүн төвтэй” харилцааг бэхжүүлэхэд анхаарна

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Япон Улсад ажиллах хүрээнд тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ё.Цүгэ-тэй энэ сарын 1-ний өдөр Токио хотноо уулзав.
2024-04-02

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нийгэм авлигыг үл тэвчих сэтгэл зүйтэй болсон нь гол үр дүн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцож, Соёлын гавьяат зүтгэлсэн, сэтгүүлч Б.Ганчимэгт өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар, авлигажсан тогтолцоо үүсэхэд хүрсэн хөшигний арын үйл явцаас ч ярив. Уг ярилцлагаас онцлох эшлэлүүдийг нь тоймлон хүргэж байна.
2024-04-01

“Хөх толботон” маршрут нээх санаачилга дэвшүүлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж, Сөүл хотод болсон “Go Mongo¬lia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэрбээр тус улсад албан ёсны айлчлал хийхдээ “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм. Засгийн газрын тэргүүн “2023 онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлсэн. Энэ нь зөвхөн уул уурхайн биш, аялал жуулчлалын салбарын өсөлт байсан юм
2024-04-01

“Эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувьд барих бодлого баримтална”

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн төлөв байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан бодлогын баримт бичгийг “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” хэмээн тодорхойлсон байдаг. Төсвийн тухай хуульд өнгөрсөн оны долоодугаар сард нэмэлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад олон нийтээс санал авахаар заасан юм. Эл хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Үүнд Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагууд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл оролцон, макро эдийн засгийн төлөв байдал, баримтлах бодлого, дунд хугацааны төсвийн төлөвлөлт, өрийн удирдлагын стратегийн талаар мэдээлэв. 
2024-04-01

Саудын Арабын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Эрхэм Дээд Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-03-29