Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Цөөнхийн бүлэг байгуулах босгыг 10 хувь болгож нэмжээ

Улсын их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эдүгээ парламентаар хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд нам, эвсэл нь парламентад 12-оос дээш төлөөлөлтэй болсон нөхцөлд бүлэг байгуулах эрхтэй байхаар тусгажээ. Энэ нь шинээр бүрдэх 126 гишүүнтэй парламентын бүрэлдэхүүний 10 хувьтай тэнцэж буй юм. Одоогийн 76 гишүүнтэй УИХ-д нам, эвсэл найман гишүүнтэй бол бүлэг байгуулах эрхтэй байв
2024-04-17

12 нам жендерийн өөрийн үнэлгээг хийлгэв

Монгол Улсад 2022 оны тавдугаар сард улс төрийн 12 нам анх жендерийн өөрийн үнэлгээг хийлгэж байж. Тодруулбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН намаас гадна парламентад суудалгүй есөн нам уг үнэлгээг хийлгүүлсэн аж. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу УИХ-ын ээлжит сонгуулийн жил гарахаас өмнө дээрх үнэлгээг дахин хийхэд парламентад суудалтай гурван нам л хамрагджээ. Бусад намаас үнэлгээнд оролцох хүсэлт гаргаагүй гэнэ. Энэ удаа тэдгээр намын үнэлгээ зарим талаар дээшилсэн аж.
2024-04-17

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.16) хуралдаан 12 цаг 01 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхлэв
2024-04-16

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь өдөр 30 гэрчийг сонсоно

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
2024-04-16

Ашиг сонирхлоо “ангилж” сураагүй Д.Оюунхорол

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргын албаа оны өмнө өгсөн Д.Оюунхорол өдгөө тойрогтой болчих гээд намын удирдлагаа тойлж явна. 2000 оноос хойш УИХ-д дөрвөн удаа сонгогдож, байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаар хоёронтоо томилогдсон тэрбээр өөрөө л улс төрийн амьдралаа санагалзаад буйгаас бус, түүнийг хууль тогтоогч, сайдын хувиар хийсэн сайн зүйлийг нь үгүйлсэнгүй
2024-04-15

Цахилгаан үйлдвэрлэлийн 8.8 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байна

“Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх”, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонноор, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбар 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулах зорилтыг тавьсан” тухай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн чуулганы үеэр мэдээллээ.
2024-04-13

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав

2023 оноос “D-petition” буюу өргөдлийн систем хэрэгжиж эхэлснээр иргэд талбай дээр жагсаж цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэх
2024-04-12

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар өнөөдөр (2024.04.11) Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-04-11

Оёмол бүтээгдэхүүний түүхий эд, материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл барив

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Б.Бейсен, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.04.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-04-11

Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тоот захирамжаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа эсэхийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан билээ.
2024-04-10

Хараат бус ажиглагчдыг дэмжих хандивын аян зарлажээ

Шат шатны сонгуульд хараат бус, иргэний нийгмийн байгууллагын ажиглагч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас аль нэг нам, эвслээс хараат бусаар ажиллаж, сонгуулийн үйл явцыг ажиглах залуусыг сургалтад хамруулж, ардчиллын талаарх ойлголт, мэдлэг олгодог юм байна. Мөн нэг хэсгийн хороонд өдөр, оройн ээлжээр ажиглагч ажиллуулахад 270 мянган төгрөгийн зардал гарах тооцоог тус ТББ-ынхан хийжээ. Тиймээс энэ бүхэнд зориулж хараат бус ажиглагчдыг дэмжих хандивын аян зарласан аж. Хандив цуглуулах зорилгоор жазз хөгжмийн тоглолт, мерч бүтээгдэхүүн зэргийг ч мөн борлуулж буй гэнэ. 
2024-04-09

Бүх нийтээр амрах өдрийн тоог нэгээр нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барив

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 
2024-04-08

Л.Энх-Амгалан: Боловсролд зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь боловсролын чанарт шууд нөлөөлдөг

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар хэлэлцсэн.
2024-04-08

“PISA-2022” үнэлгээний дүнг УИХ-д танилцуулав

Түүнчлэн гишүүн Ж.Батсуурь “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан төсөв, тендерийн хөрөнгө оруулалт, гүйцэтгэл дандаа чанаргүй, хойшилсон, өртөг нь нэмэгдэж байгааг анхааралдаа авах ёстой” гэхэд сайд Л.Энх-Амгалан “Эл үнэлгээнд оролцсон хүүхдүүд сургуульд элсэхээсээ авхуулаад суурь боловсролын цөм хөтөлбөрт хамрагдсан. Уг хөтөлбөрийг 10 гаруй удаа шинэчлэхдээ санхүүжилт, боловсон хүчний нөөц зэргийг нь тооцож төлөвлөөгүй, хуумгай хандаж иржээ. Улмаар сургалтын хөтөлбөрийн агуулга, ачаалал хүндэдсэн тул анги ахих тусам хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэл суларсан. Найман настай хүүхдэд зааж байсан хичээлүүдийг зургаан настнуудаар судлуулж байна. Уран зохиол, унших бичгийн хичээлийг хассантай ч холбоотой.
2024-04-08

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
2024-04-05

Нам, эвслүүд хандивын тайлангаа энэ долоо хоногт хүргүүлнэ

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид энэ долоо хоногт багтан хандивын тайлангаа Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлж, дүгнэлт гаргуулах нь. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан тэд эл тайлангаа явуулах хуультай юм. Өнгөрсөн долоо хоногт 27 нам, хоёр эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дээрх байгууллагад өгсөн билээ. Харин бие даан нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-наас өмнө хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бие даагчдад мөрийн хөтөлбөрөө боловсруулахад нам, эвслээс нэг сараар илүү хугацаа олгосон юм байна.
2024-04-05

 УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг ил болгохыг шаардлаа

Тэдний шаардлагад “Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд бий. Гэвч хуулийн төсөл боловсруулах, УИХ-аар хэлэлцэн батлахдаа иргэдийн санал, оролцоо, ил тод байдлыг бодитоор хангахгүй байна. Үүний нэг жишээ нь эдгээр хуулийн төслийг нээлттэй байршуулахгүй байгаа явдал юм. 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулах, 126 гишүүнтэй анхны парламент ямар зохион байгуулалт, дэг зарчмаар ажиллахыг эдгээр хуулиар зохицуулна. Гэвч хуулийн төслүүдийг иргэд, олон нийт, төрийн бус байгууллагынхан, судлаачдад нээлттэй болгохгүй, саналыг нь авахгүйгээр боловсруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно” хэмээжээ. 
2024-04-04

 Үнэмлэхүй олонх үргэлжлүүлэн эрх барина гэж тооцов уу

Баталсан хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ АТГ, цагдаа, тагнуул гээд эрх бүхий байгууллага нь хэрэг үүсгэхээс авхуулаад мөрдөн байцаах ажиллагаа явуулан, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх хүртэл хууль тогтоогчид бас шалгалт явуулна гэдгээ ийнхүү бататгаж, тодорхой болгох нь.
2024-04-03