Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

БНЭУ-ын парламент хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа танилцуулав

Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав
2024-03-02

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн нартай уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2024.03.01) Улсын дээд шүүхийн Эрүүгийн болон Захиргааны хэргийн танхимын тэргүүн нартай уулзаж, эрх зүйн реформын хүрээнд хууль тогтоомжуудын хэрэгжилт, процессын хуулиудын шинэчлэлийн талаар харилцан санал солилцлоо.
2024-03-01

УИХ-ын дарга Г.Занданшатар Киргизийн Ерөнхийлөгчид бараалхлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхжээ. Тэрбээр хоёр орны Төрийн тэргүүний үзэглэсэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаров хоёр улсын уул уурхай, хөдөө аж ахуй, зам, тээвэр, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв
2024-03-01

БНЭУ-ын парламентаас туршлага судалж байна

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсад ажиллаж буй аж. Манай улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламент 126 гишүүнтэй байхаар хуульчилсан. Удахгүй болох сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, тойргоос 78, намын жагсаалаар 48 гишүүн сонгоно. Түүхэнд анх удаа ийм өөрчлөлт хийж буй тул 126 гишүүний суух өрөө тасалгааг бэлдэхээс эхлээд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг бэлтгэл хангахаар Тамгын газрынхан ажиллаж байгаа юм. Улмаар тэд энэ талаар олон улсаас туршлага судалж буй бөгөөд ээлжит улс нь Энэтхэг болжээ
2024-02-28

БНЭУ парламентын номын сангаа цахимжуулжээ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабха (Доод танхим)-ын бүтэц, зохион байгуулалт,  хуулийн төсөл боловсруулах, хуралдааны дэг, хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах тогтолцоо, парламентын боловсрол хэрхэн олгож буй талаар туршлага судлахаар тус улсад ажиллаж байна.
2024-02-27

УИХ-ын дарга Г.Занданшатар Киргиз Улсад айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиевийн урилгаар энэ сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-02-27

Элчин сайдын яамдгүй байгааг онцолжээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Румынд айлчилжээ. Энэ үеэр гишүүд тус улсын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Николае-Ионел Чукад бараалхан, улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа хууль тогтоох байгууллагын хоорондох харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох бөгөөд үүнийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яамд болон парламентын бүлгүүдийн түвшинд ажиллуулах саналыг Сенатын танхимын ерөнхийлөгч дэмжихээ илэрхийлжээ. Үүний сацуу хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхгүйгээр найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж хязгаарлагдмал болохыг онцолсон байна
2024-02-27

Мөрийн хөтөлбөрт аудит хийх ажлын хэсгийг байгуулжээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогоос гажих ёсгүй. Мөн санхүүгийн эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бол зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад нийцэж байхаар хуульчилсан. Эдгээрийг төрийн аудитын байгууллага хянаж, дүгнэлт гаргах үүрэгтэй. Үүнийг гүйцэтгэхээр Үндэсний аудитын газраас ажлын хэсэг байгуулжээ
2024-02-27

Монголын түүхийг бичсэн "Monumenta mongoliae historica" цувралын эхний 10 боть номыг хүлээн авлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад албан айлчлал хийв.
2024-02-27

Румын Улстай харилцан, Элчин сайдын яамдуудаа дахин нээхээр боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд албан айлчлал хийв.
2024-02-26

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгагдав уу

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-02-26

Дэлхийн хэмжээнд 20-29 насны залуучууд парламентад 2.8 хувь эзэлж байна

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын (ICAPP) Залуучуудын VII хурал бямба гарагт Төрийн ордонд эхлэв. Уг хуралд ОХУ, Азербайжан, Индонез, БНСУ, Камбож, Иран, Лаос, Казахстан, Узбекистан, Малайз, Вьетнам, Турк улсын 17 намын залуучуудын төлөөлөл оролцож байгаа аж. Тэд дуу хоолойгоо нэгтгэн, бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцон, энх тайван, хөгжлийн талаар ярилцаж байна. МАН болон тус намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооноос уг хурлыг зохион байгуулж буй аж
2024-02-26

Г.Занданшатар: Залуучууд УИХ-д сонгогдохоос гадна өөр олон хэлбэрээр улс төрд оролцох боломжтой

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал Төрийн ордонд болсон. Энэхүү VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниулах зорилготой юм.
2024-02-26

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр батална

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлж эхэлжээ. Уг төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсны сацуу тэдэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийнхэн ч бий аж. Хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, зургаан үндсэн зорилгын хүрээнд 14 зорилттой байхаар төсөлд тусгажээ
2024-02-26

Хууль, дүрмийг уландаа гишгэгч Б.Пүрэвдорж

УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй
2024-02-26

Гадаад улсад байгаа иргэд дөрвөн өдөр саналаа өгнө

УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр санал авахаар тогтоосон. Манай улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй
2024-02-23

Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
2024-02-22

Улсын хэмжээнд 1.5 сая толгой мал хорогджээ

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт мэдээлэл хийлээ. Өдөр бүрийн 11.00 цагт зудын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэхээр болжээ.
2024-02-22