Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, хөдөлгөөн

МАН: УИХ-ын тухай хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй

Тэрбээр “Сонгуулийн үр дүнгээр байгуулах парламентын үйл ажиллагаа Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой. Сонгуулиар 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг олонх болсонд тооцно. Байнгын хороодыг 19 гишүүнтэйгээр байгуулж буйг 25 болгон нэмэгдүүллээ. Нэг гишүүн гурваас илүүгүй байнгын хороонд ажиллаж байгааг нэгээр цөөлөхөөр заасан. Ингэснээр салбар салбараараа мэргэшин ажиллах нөхцөл бүрдэнэ. Нийт найман байнгын хороотой байна.
2024-04-02

АН: Эрх баригчдын авлигатай тэмцсэн ажилд ахиц гарсангүй

Эл индексийг илэрхийлдэг хоёр гол хэмжүүрийн нэг нь эдийн засгийн буюу цалин, орлогын хүрэлцээ, нөгөө нь нийгмийн тэгш бус байдал юм. Авлига ихсэх тусам иргэд эх орноосоо явах хүсэлтэй болж байна. Эрх баригчид найман жилийн турш авлигатай тэмцэж байна гэж суртал ухуулга хийсэн ч үр дүн гарсангүй, улам ухарсан. Залуучууд ажил хийгээд буй атлаа ядуу байна. Уг нь ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд ядуурал бий болдог шүү дээ. Гэтэл манайд ажилтай байх тусмаа ядуураад байна” гэв. 
2024-04-02

МАН: Малчдад 100 хувийн баталгаа гаргах сан байгуулна

УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга Н.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв. Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлт, тус намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, үзэл баримтлалыг нь өчигдөр бүлэгтээ танилцуулсан аж. Мөн Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй байгаль, цаг уурын нөхцөлийг даван туулах тухай нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд дэмжжээ.
2024-03-26

Зон олны нам нэрээ өөрчлөх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлжээ

Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн 27 нам, хоёр эвсэл энэ сарын 25-нд багтаан мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлэв. МНН, МҮАН-ын Үндэсний эвсэл нэг “хань”-тай болжээ. МУНН, Шинэ нам хамтран Шинэ нэгдсэн эвсэл байгуулсан аж. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацааг ирэх сарын 26-28-ны хооронд хэмээн заасан
2024-03-26

28 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлэв

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт хүлээн авч дууслаа. Төрийн аудитын, УИХ-ын сонгуулийн болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг өнгөрөгч 22-ноос авч эхэлсэн юм. Өчигдрийн 21.00 цагийн байдлаар улс төрийн 28 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байв
2024-03-25

МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ хуралдана

АН-ынхан ҮБХ-ны хурлаараа эдгээрээс гадна намын генсекийн томилгоогоо хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард болсон ҮБХ-ныхоо хурлаар тэд ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй, түр завсарласан юм. Улмаар арваннэгдүгээр сард Э.Одбаяр хэмээх залууг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Тэгвэл эцэслэлгүй орхисон уг асуудлаа тус намынхан долоон сарын дараа ийнхүү шийдэх гэж байна. Ингэхдээ түүнийг жинхлэх, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, генсекээ өөрчилж ч мэдэх нь.
2024-03-20

МАН: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярилцжээ. Энэ талаар мэдээлэл хийсэн тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах шаардлагатай. Баялгийн сангийн тухай хуулийг ойрын хугацаанд Засгийн газраас өргөн барина. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлага үүсэж байна. Үүнээс гадна хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн хуулийн төслүүд бий. Хаврын чуулган зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд эдгээр төслийг хэлэлцэн батална” гэв
2024-03-19

АН: Эрх баригчид ямар ч бэлтгэлгүй байна

АН-ын бүлгийн ээлжит хуралдааны талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын гишүүд мэдээлэл хийв. Цөөнхийн бүлгийн дарга “Өнгөрсөн найман жилд Монгол Улсын төсөв тав дахин өссөн ч иргэдийн амьдралын түвшин өөрчлөгдсөнгүй. Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээрээ байна” гэсэн бол гишүүн Ц.Туваан “Эрх баригчид хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна
2024-03-19

Намууд нэгдэхийн тулд Сонгуулийн хуульд оруулсан “занга”-ыг давах ёстой гэв

Иргэний зориг, ногоон нам үүсгэн байгуулагдсаны 24 жилийн ойн баярын хурал энэ сарын 9-нд болсон байна. Үүнд тус намын гишүүдээс гадна гуравдагч хүчний зарим намын дарга оролцжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн УИХ-ын найман сонгуулийн долоод нь оролцож, тавд нь парламентад төлөөлөлтэй байсан гуравдагч хүчний ганц нам нь ИЗНН. Тус намын дарга Б.Батбаатар “24 жилийн хугацаанд ИЗНН цөөнгүй ажил санаачилж хийжээ. Бид авлигагүй нийгэм бий болгохын тулд анхны “3А” хөтөлбөрийг санаачилж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг төрийн бодлогод тусган БОНХЯ байгуулахад түлхэц болж, улмаар манай намын анхны дарга С.Оюун салбарын сайдаар ажиллаж байлаа” гээд удахгүй болох сонгуульд гуравдагч хүчний 35 намыг нэгдэж орохыг уриалснаа сануулав
2024-03-11

"Ардчиллын эмэгтэйчүүд хаврын чуулган 2024" эхэллээ

"АРДЧИЛЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД ХАВРЫН ЧУУЛГАН 2024" ЭХЭЛЛЭЭ
2024-03-02

Зон олны намын даргаар Б.Цацралыг бүртгэв

Дээд шүүх Зон олны намын даргаар Б.Цацралыг бүртгэжээ. Тус намын дарга Э.Одбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд өдгөөгөөс нэг сарын өмнө болсон их хурлаараа түүнийг сонгосон байна. Тэрбээр намын даргаар сонгогдоод неоконсерватив болон баруун жигүүрийн үзэл баримтлалтай бүлгүүдтэй эвлэлдэн нэгдэх замаар улс төрийн хүчний хувьд бэхжүүлэхээ мэдэгдсэн аж
2024-02-27

Хөдөө аж ахуйн салбарт бодлогын өөрчлөлт хэрэгтэй гэв

АН-ын “4-11” мэдээллийн цаг өчигдөр болж, цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. Зудад нэрвэгдээд буй малчдад туслах зорилгоор тус намаас “Амь нэгтэй монголчууд” аян зарласан бөгөөд гишүүд нь орон нутагт ажиллаж буй аж. “Улсын 80 хувьд цагаан зуд нүүрлэсэн, зүүн гурван аймаг хамгийн их малын хорогдолтой байгаа. Улсын хэмжээнд хонин толгойд шилжүүлэхэд нийт найман сая мал хорогдсон” хэмээн тэд мэдээлэв
2024-02-23

МАН намын жагсаалтын эхний аравт эмч, багш нарыг багтаах уу

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль ирэх зургаадугаар сард болно. Үүнд хэдэн нам, эвсэл оролцох нь дөрөвдүгээр сарын сүүлчээр тодорхой болох юм. Бид парламентад тойргоос 78, намын жагсаалтаар 48, нийт 126 гишүүн сонгоно. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд жагсаалтаа хүйсээр сөөлжүүлж гаргах учиртай
2024-02-23

“Монгол Улс авлигаар тоталитар дэглэмтэй орнуудтай зэрэгцлээ”

АН-ын “4-11” мэдээллийн цаг өчигдөр болж, тус намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалан нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. Б.Жаргалан “Сар шинийн баяраар ширээ засах зардал 46 хувиар өссөн байна. Мөн хүн амын 27 хувь нь ядуугаас доод түвшинд амьдарч байгаа тухай судалгаа гарчээ. Өргөн хүрээнд судалгаа хийвэл энэ тоо 50 хувь хүрнэ. Орлого буурч, амьжиргааны өртгөө дийлэхээ больж буй учраас насанд хүрсэн хүн амын 87 хувь нь хэрэглээний зээл авч байна гэсэн судалгаа бий
2024-02-16

Үндэсний эвсэл: Нийслэл, аймгийн төвүүдийг шинэчлэх шийдэл боловсруулна

Монголын ногоон нам болон МҮАН-ын Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ХБНГУ-д ажиллаж, “Drees&Sommer” компанийн удирдлагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч тус компани эдийн засгийн үр ашигтай, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, инновац шингээсэн төслүүд хэрэгжүүлдгээрээ олон улсад танигдсан аж. Ингэснээр Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Дорнод зэрэг томоохон аймгийн төвийг бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан евро стандартыг баримтлан шинэчлэх шийдлийг хамтран боловсруулах гэнэ
2024-02-15

ИЗНН-аас дотоод нөхөн сонгууль явуулна

Иргэний зориг ногоон намаас Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, нийслэл, дүүргийн хороодынхоо сонгуульт гишүүний нөхөн сонгуулийг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Улмаар нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлсэн байна. Татвараа төлөөгүй гишүүдийн оронд нөхөн сонгууль явуулахаар тус намын дүрэмд заасан байдаг аж. ИЗНН-ын сонгуульт гишүүд шатлалаасаа хамаараад өөр татвар төлдөг гэнэ
2024-02-08

Л.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардав

АН-ын зарим гишүүн өчигдөр мэдээлэл хийж, намын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тавихыг хууль, хяналтын байгууллагынхнаас шаардав. Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат “АН-ын дарга Л.Гантөмөр Боловсролын зээлийн сангийн болон нүүрсний гэх тодотголтой хэрэгт нэр холбогдож, түүгээрээ эрх баригчдад барьцаалагдаж байна. Иймд түүнийг албан тушаалаас нь огцруулах ёстой” гээд түүнд хилийн хориг тавиулах шаардлагаа АТГ, Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж буйгаа дуулгалаа
2024-02-06

35 нам нэгдэж сонгуульд оролцохыг уриаллаа

ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөр мэдээлэл хийж, улс төрийн намуудыг нэгдэж сонгуульд оролцохыг уриалав. Тэрбээр “МАН, АН-аас бусад 35 намыг нэгдэхийг хүсэж байна. Намууд гурав гурваараа нэгдэн эвсэл болж явсан түүх бий. Гэхдээ үр дүн гараагүй. Өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхөөс өөр аргагүй
2024-02-06