Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль-2023

 Иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх даваа гаргаас зогсооно

 УИХ-ын ээлжит сонгуулийн ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 29-нөөс буюу ирэх даваа гаргаас зогсоох нь. УИХ-ын сонгуулийн тухай хуульд эл шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоохоор заасан байдаг. Улмаар санал хураалтын өдрийн маргааш буюу зургаадугаар сарын 29-нөөс сэргээх юм. 
Уржигдар 08 цаг 59 мин

 “Сайн дурынхан”-ы хандыг сонгогчид л дарна

Тэмцэгч, дуучин, сэтгүүлч тэргүүтэй, УИХ-ын гишүүний сэнтийг зорих хүмүүсийн жагсаалт үргэлжилж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай хэн боловч сонгуульд нэр дэвших эрхтэй байхаар заасан. Тиймээс хүсэл нь байгаад санхүү нь хүрч буй хэн ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой. Гэвч сонгуульд нэрээ дэвшүүлж, оролцсон болгон ялдаггүйг санах хэрэгтэй. Хэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээ сонгогчид шийддэг юм.
2024-04-22

 “Сейфтэй юань”-ийн эзэн Н.Хүрэлбаатар УИХ-д тухлах учиргүй

Үүнээс улбаалаад Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг бусдаасих хэмжээний мөнгө хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн тухайн үеийн УМБГ-т шалгаж эхэлсэн юм. Энэ үеэр Н.Хүрэлбаатар хилээр гарч яваад хэсэг хугацааны дараа эх орондоо ирмэгц нь цагдаагийнхан баривчилж цагдан хорьж байлаа. Түүнээс хойш УМБГ-аас хэргийг АТГ-т шилжүүлж, дараа нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болсон юм даг. 
2024-04-22

 2196 хэсэг ажиллуулна

Мөн иргэдийн сонгох эрхийг хангах, санал авах, тоолох үйл ажиллагааг хүндрэл үүсгэхгүйгээр зохион байгуулах үүднээс зарим сонгуулийн хэсгийг нэгтгэн, шинээр байгуулах хүсэлтийг хэлэлцэж, холбогдох сум, дүүргийн ИТХ-д зөвшөөрөл олгосон байна. Тодруулбал, сонгуулийн 12 хэсгийг шинээр байгуулж, гурвыг нь нэгтгэжээ. Ингэснээр нийт сонгуулийн 2196 хэсэг ажиллах нь. Үүнээс өмнө 2180 орчим хэсэг байгуулахаар төлөвлөж буй талаар мэдээлж байсан юм. Харин УИХ-ын өнгөрсөн сонгуулиар 2070 хэсэг байгуулж байж. 
2024-04-18

Сонгууль угтсан элийрэл

Малчидтай ярилцаж, инээд хөөр болж, ишиг, хургаа тэвэрнэ, үнсэнэ. Нийслэл, төв суурин газарт горилогчдын хувьд ажил хэрэгч, эсвэл спортлог, эрүүл чийрэг гэсэн дүр төрх бүрдүүлнэ. Хурал цуглааны дүрс өгнө, завгүй, хөдөлмөрчийг нь харуулна. Эсвэл гүйж харайн, төмөр өргөнө. Үнэндээ сурталчилгааны чинь хэлбэр хэтэрхий улиг болжээ, улс төрчид өө. Хүмүүс үзээд гайхаж бишрэх биш, залхаж, шоолоод байна. Өөрийгөө бодит байдлаас хэт алсруулан дөвийлгөж буйг нь харахад хөх инээд хүрнэ. Шинэ үеийн залуус нь арай өөрөөр сэтгэх болов уу гэтэл яг л ах, эгч нарынхаа энэ арга барилыг хуулаад байгаа нь бүр ч өрөвдмөөр.
2024-04-18

Говийн бүсийн прогноз: Бийлэг эрхмүүдийн “тулаан” болно

Сонгууль болоход хоёр сар гаруйхны хугацаа үлдэж, горилогчид сонгуульдаа бэлдээд, ард иргэддээ хайр зарлаад тун завгүй. Жагсаалт болон тойргоос дэвших эрхээ авах гээд намууд дотроо хөнжил дотроо ч жийлцээд эхэлсэн гэх.
2024-04-17

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
2024-04-17

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг баталлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
2024-04-16

Ш.Раднаасэд сонгуулиас татгалзсаны учир

Ш.Раднаасэд эрүүл мэндийн шалтгаанаар сонгуульд оролцох боломжгүй болсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан энэ сарын 12-ны өдөр олон нийтэд түгээжээ.
2024-04-14

 Зүүнийхний тулгалт ба намуудынхны хэнэггүй хандлага

АН ч, ХҮН ч парламентад суудалтай нам. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх үед ч оролцоод л явж байсан. Тэр үедээ зүүний хүчний намын бодлогыг бусдад тулгах нь гэдгийг яагаад олж харсангүй вэ, яагаад өөрчлөх гэж оролдоогүй билээ. Тэдэнд хангалттай цаг хугацааны боломж байсан. Гэтэл хийгээгүй, нягтлаагүй атлаа одоо ҮАГ-аас хөтөлбөрийг нь буцаамагц хуулиа гэнэт уншив уу, яав. Улс төрийн хүчнийхэн өөрсдөө үнэхээр хайнга юм.
2024-04-12

Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан сурталчилгааны зурагт самбар, бэхэн тэмдэглэгээ, хяналтын тооллого зэрэг онцлох зохицуулалтын талаар мэдээлж, сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх, санал авах байр бэлтгэх чиглэлээр зааварчилгаа өглөө. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа болон www.e-election.mn цахим системд бүртгүүлж, сургалтад хамрагдан гэрчилгээ авсан албан хаагчдыг хүсэлтийг шийдвэрлэх талаар Мэдээллийн технологийн төвийн ахлах референт Б.Ууганцэцэг мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахад тул гардаг асуудлуудыг шийдвэрлэх талаар асууж, мэдээлэл солилцов.
2024-04-12

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2024 оны сонгуульд нэр дэвших гэж буйгаа зарлалаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2024 оны сонгуульд нэр дэвших гэж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан зарлалаа. Тодруулбал, тэрбээр "Би Хууль зүйн сайд Б.Энхбаярыг нь амалж аваад өрсөлдмөөр байна.
2024-04-11

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Сонгогчдын нэрийн жагсаалтаас юу мэдэж болох вэ?

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг.
2024-04-11

Улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хянаж урьдчилсан дүгнэлт гаргаад байна.
2024-04-10

Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталлаа

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь"-ийг баталлаа
2024-04-09

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан саналаа өгч чадахгүй байна

УИХ болон орон нутгийн өнгөрсөн долоон удаагийн сонгуульд нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй найман хүн нэр дэвшиж, өрсөлджээ. Тэдний долоо нь хөдөлгөөний, нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд хүйсийн хувьд долоо нь эрэгтэй, нэг нь эмэгтэй аж. Нам, эвслээр нь харвал АН хоёр, ИЗНН, Шинэ болон Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам тус бүр хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг УИХ-ын сонгуулиар нэр дэвшүүлсэн бол хоёр хүн бие даан өрсөлдсөн байна. Гэхдээ тэдний хэн нь ч УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй. Харин нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2016, 2020 оны сонгуульд оролцон, төлөөлөгч болсон нэг хүн бий аж. 
2024-04-09

Г.Сайханбаярын УИХ-д сонгогдох “шат” нь цэргийн алба хаагчид

Түүнээс хойш сонгуулийн хууль өөрчлөгдөж, томсгосон буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайг нэгтгэн I тойрог болгосон. Ингэснээр нэр дэвшигчид зэргэлдээх аймгуудын сонгогчдод танигдахын тулд хичээл зүтгэл гаргаж байгаа. Г.Сайханбаяр ч мөн л томсгосон тойрогтоо танигдахын тулд зудыг далимдуулан Архангайгаар тогтохгүй Баянхонгор, Өвөрхангайд Засгийн газрын шийдвэрээр орон нутагт олгохоор болсон туулах чадвар сайтай тээврийн хэрэгслүүдийг өөрийн хөрөнгөөс өгч байгаа юм шиг л гардуулж явав. 
2024-04-08

 “Мөрөөдлийн жагсаалт” биш, бодлого нэхье

МАН-ынхан ирэх дөрвөн жилд ч үргэлжлүүлэн төрийн эрхийг барьж, эхэлсэн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлнэ хэмээн өөдрөгөөр төсөөлж, ингэхдээ хуулийн хүрээнд “цэвэрхэн” амлалтууд өгчээ. Харин сөрөг хүчин АН-д ингэж “томрох” боломж үгүй. Тиймээс тэд эрх баригчдын алдаа, хэрэгжүүлээгүй амлалт, хийгээгүй ажлыг шүүмжилж, өнгөрсөн хугацаанд буруудсан бүхнийг засаж, залруулах төлөвлөгөөн дээр төвлөрч байна.
2024-04-04