Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлц 114 гишүүн оролцож 84 нь дэмжсэнээр С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдлоо.
2026-04-03

Оюутан дадлагажуулах “Нээлттэй парламент-2026” хөтөлбөрийн хаалт боллоо

Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол өнөөдөр (2026.04.03) боллоо.
2026-04-03

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Дээд, өндөр түвшний харилцан айлчлал болж, яриа хэлэлцээ идэвхжсэн нь харилцааг гүнзгийрүүлэн, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгааг тэмдэглэлээ. Мөн Монгол, Киргизийн “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг хэллээ.
2026-04-03

С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэв

Шинэ Засгийн газрыг байгуулахын өмнө эхлээд УИХ-ын даргаа тохирох шаардлага МАН-д үүсээд байв. Тиймээс тус намын дарга Н.Учрал спикерт горилогчдыг бүгдийг нь хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонссон аж. Улмаар дотроо хоёр хуваагдаад буй УИХ дахь бүлгээс нь тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэхээр тунаж үлд­жээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бүлэглэлээс С.Амарсайхан, олонхын та­лаас С.Бямбацогтыг өрсөлдүүлж, санал ху­раа­хаар болсон гэнэ.
2026-04-03

С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

МАН-ын бүлгээс УИХ-ын даргад дэмжигдсэн С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр "Би 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажилласан. Тав дахь удаа парламентад ажиллаж байна. Парламентын туршлагыг үндэслэн УИХ-ын даргад намайг нэр дэвшүүллээ гэж намын дарга Н.Учрал хэлсэн. Дэлхий нийт дайны байдалд байна.
2026-04-02

П.ГАНЗОРИГ: Хотынхон шантаажилдаг улс төрчдөдөө л тэгж ханд

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн талаар хэлэлцэж, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, орлогч Т.Даваадалай нараас тайлбар авав. Уг төслийн эдийн засгийн үр өгөөж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад оруулах бодит хувь нэмэр, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ямар байгааг УИХ-ын гишүүд асууж тодруулахыг хүссэн.
2026-04-02

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй

УИХ-ын гишүүн С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Аливаа асуудалд бодиттой байх ёстой. Би УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй. Тиймээс нэрээ татсан гэх асуудал яригдаагүй. 
2026-04-02

УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлжээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар шинэ УИХ-ын даргын нэрийг тодруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон С.Амарсайхан нарыг нэр дэвшүүлжээ. Харин С.Амарсайхан нэрээ татаж, С.Бямбацогт Удирдах зөвлөл дэмжлээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Улмаар ТББХ хуралдаж, УИХ-ын чуулганаар эцэслэнэ.
2026-04-02

Өөрсдийгөө судлаач гэх хүмүүс Туулын хурдны зам төслийг зогсоох гацаах үйлдэл гаргах нь хууль ёсонд нийцэхгүй гэв

НИТХ-ын гаргасан шийдвэрийг зогсоох, тасалдуулах үйлдлийн эсрэг миний бие жагсах, цуглах, үгээ хэлэх нь миний эрхийн асуудал юм. Хан-Уул дүүргээс зөвшөөрлөө аваад би жагссан. Хэрэв өөрийгөө судлаач гэх нэрийдлээр цахим орчинд нийгэм мэдээлэл түгээж, төсөл хөтөлбөрийг зогсоох, гацаах үзэгдэл гаргах нь хууль ёсонд нийцэхгүй.
2026-04-01

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд НЗД-ын орлогч Т.Даваадалайд гар хүрэв

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд НЗД-ын орлогч Т.Даваадалайд гар хүрлээ. Энэ талаар  НЗД-ын орлогч Т.Даваадалай  "Санал хураалтын дүн 0 гарахаар нь би "нойл орчихлоо" гэж хэлсэн. Гэтэл үүнийг маань "томорлоо" гэж хүлээж аваад, уурлаж бухимдан, улмаар биед халдах үйлдэл гаргалаа.
2026-04-01

Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт дунджаар 58.1 хувьтай биелэжээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ. Аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
2026-04-01

Н.Учралын танхимд хуучин, шинэ сайд нь 60:40 харьцаатай байх уу

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралыг УИХ цаг сунган хуралдаж, уржигдар 22.40 цагт томилов. Залгуулаад шууд Г.Занданшатараас тамгаа хүлээж авсан юм. Үндсэн хуулийн 39.3-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн заасан.
2026-04-01

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31

Омог ихтэй, том санаатай Б.Найдалаа

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түү­­­­­­хэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2026-03-30

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
2026-03-30

ТББХ: Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр хуралдалаа. Хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Санал хураалтад Төрийн байгуулалтын байнгын хорооны 20 гишүүн оролцож 85 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтаар эцэслэх юм.
2026-03-30

Г.Занданшатарыг чөлөөлж, Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН доторх Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН, Үндэсний эвсэлтэй хамтран Засгийн газрыг огцруулав. Тэд “Эрх баригч намын дарга парламентын спикер байж болохгүй, Ерөнхий сайдаа хий” хэмээх шаардлага тавьж, нэгдсэн чуулганыг ирцээр бойкотолсон юм. 68 суудалтай МАН дотроо хуваагдаж, нөгөө тал нь сөрөг хүчний дэмжлэгийг авсан учраас өөрсдөө ирцээ бүрдүүлж чадаагүй.
2026-03-30

ТББХ: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайдыг үүрэгт албанаас нь чөлөөлөх тухай саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Г.Занданшатараас гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалаа. Байнгын хорооны хуралдаанд нийт 19 гишүүн оролцсоноос 16 гишүүн  буюу 84.2 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дэмжлээ. Ингэхдээ шинээр Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг тогтоолоор даалгалаа. 
2026-03-27