Н.Учрал: МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.03.26/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхлэх байсан ч 12 цаг 50 минутад гишүүдийн ирц 45.2 хувьтай байлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэн, үг хэлэв.
2026-03-26
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулж болзошгүй үйлдлийн талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, тэдгээрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2026-03-25
АН-ын аймаг, дүүргийн намын хорооны дарга нар тодорлоо
АН-ын аймаг, дүүргийн намын хороод уржигдар хуралдаж, даргаа болон ҮБХ-нд илгээх гишүүдээ сонгосон. Зарим намын хорооны санал хураалт үүр цайтал үргэлжилсэн бол заримынх нь дүн өчигдөр ч гараагүй байлаа. Ямартай ч УИХ-ын гишүүдээс нь С.Эрдэнэбат Дархан-Уул, П.Батчимэг Өвөрхангай, Ж.Батсуурь Сүхбаатар, П.Мөнхтулга Архангай аймгийн, О.Амгаланбаатар Баянгол, А.Ганбаатар Баянзүрх, Ц.Баатархүү Чингэлтэй, Х.Болормаа Сүхбаатар, Б.Түвшин Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар сонгогджээ. Мөн Г.Цамбагарав Багануур, Н.Гансүх Налайх, Ц.Эрдэмбилэг Багахангай, П.Галиндэв Сонгинохайрханы намын хороог тэргүүлэхээр болсон байна.
2026-03-25
МАН нэгдсэн чуулганд ирцээ бүрдүүлнэ гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанд 40 гишүүн танхимаар, намын дарга Н.Учралын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан явсан 12 гишүүн нь онлайнаар оролцжээ. Пүрэв гарагт болох нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулахаар хуваарьт оруулсан байна. Тиймээс пүрэв гарагт МАН-ынхан ирцээ бүрдүүлж чадна хэмээн бүлгийн дарга нь уламжлав.
2026-03-24
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна.
2026-03-24
АН-ын ҮБХ-ны шинэ бүрэлдэхүүн өнөөдөр тодорно
АН-ын бүх шатанд дотоод сонгууль өрнөж буй. Өчигдөр тус намын аймаг, дүүргийн намын хороод тус бүрдээ хуралдаж, эдгээр нэгжийн дарга болон Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүнийг тодруулах сонгуулиа хийв. Аймаг, дүүргийн намын хорооны даргад нэрээ дэвшүүлэх хүмүүсийг энэ сарын 22-ны 12.00 цаг хүртэл бүртгэсэн байна. Мөн шинэчилсэн дүрмийн дагуу тус намын ҮБХ-нд нийт 378 гишүүн сонгох юм.
2026-03-24
Ерөнхийлөгч баруун аймгуудад ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ноос эхлэн баруун бүсэд ажиллаж буй аж. Баасан гарагт тэрбээр Завхан, бямба гарагт Ховд, өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзан, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ. Төрийн тэргүүн өөрийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөр нь баруун бүсэд хэрхэн хэрэгжиж буйг сонирхсон аж.
2026-03-23
Уяа сойлгодоо сайн ч улс төрд гавихгүй З.Мэндсайхан
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-03-23
Зөвлөлдөх зөвлөлд Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан тэргүүтэй есөн хүнийг томилов
Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдийн бодлыг сонсохын тулд “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх санал асуулга явуулахаар Засгийн газраас шийдвэрлэжээ. Санал асуулгын эхний шатыг энэ сарын 27-ноос ирэх сарын 3, дараагийнхыг дөрөвдүгээр сарын 11-12-нд зохион байгуулах нь.
2026-03-20
Нэгдсэн чуулганы ирц бүрдсэнгүй
УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганы ирц бүрдсэнгүй. Нэг намын дарга олон улс төрийн хүчний төлөөлөл бүхий хууль тогтоох байгууллагыг удирдах нь зарчмын хувьд буруу, тиймээс Н.Учрал спикерийн ажлаа өгөх хүртэл чуулганд суухгүй гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсэн. Тэд энэ үгэндээ хүрэв. Гэхдээ УИХ-ын дэд дарга нарын нэг нь хурал удирдвал оролцоод явна гэсэн юм
2026-03-20
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
"Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
2026-03-18
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалж яваа цэрэг эрс, улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн өвөг дээдэс, суут жанжид, ахмад дайчдын алдар гавьяа, үйл хэргийг дурсах, сурталчлан таниулах, алдаршуулан тэмдэглэх учиртай бахархал-хүндэтгэлийн өдөр гэдгийг хэллээ.
2026-03-18
М.Нарантуяа-Нара: Ёс зүйн алдаа гаргасан гэж үзэхгүй байна
УИХ-ын гишүүн бол бүх ард түмний төлөөлөл бөгөөд тэдний эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Тэд мөн ёс зүйн тусгай дүрэм дагаж, хуулиа мөрдөхөө тангараглаж, парламентын босго алхдаг. Үүнийг гэртээ эсвэл Төрийн ордонд байхаас үл хамааран бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн турш баримтлах учиртай юм. Гэвч ёс зүйн талаар ойлголтгүй, нийгмийн сүлжээгээр дамжуулан байнга иргэдтэй хэрэлдэж, элдвээр доромжилдог гишүүн бол М.Нарантуяа-Нара юм. Түүний талаар хэд хэдэн иргэн УИХ-ын ёс зүйн дэд хороонд гомдол гаргаад буй аж.
2026-03-17
Томилогдсон болон сонгогдсон 50 албан тушаалтанд хариуцлага тооцно
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийв. Төрийн нэр хүнд унаж, иргэдийн итгэлийг алдаж буй гэдэг Ерөнхийлөгчийн үгтэй тэрбээр санал нэг байгаа аж. Харин Төрийн тэргүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуу лийн төслийн хэрэгжүүлэх арга замыг дэмжихгүй гэнэ.
2026-03-17
Хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2026.03.16) эхэллээ. Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон. Мөн Улсын Их Хурлын чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог үйл явдал болсон юм.
2026-03-16