Орон нутгийн ороо бусгаа томилгоо
Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт удирдлагын босоо тогтолцоо бий болгох үүднээс салбарын яамнаас нь сонгон шалгаруулалт хийж, тухайн албан тушаалтанд тавьж буй шалгуурыг хангасан хүнийг л томилдог байхаар хуульчилжээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг салбарын сайд, насан туршдаа суралцахуйн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг яамнаас нь томилох юм.
2023-09-05
Саудын Арабын Ханхүү Монголд айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-нөөс Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсоор айлчилна.
2023-09-04
“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
2023-09-01
Эрх баригчид баталсан өөрчлөлтөө “амилуулах” уу
Одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 15-ны дотор зөвлөлийг шинээр байгуулахаар төлөвлөчихөж. Нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төсвийн байнгын хороо 45-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх ёстой.
2023-09-01
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ
Түүнчлэн тус хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт өдөр бүр “Шүд угаах цаг” бий болгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, “Эрүүл шүд” (2024-2027) арга хэмжээний төлөвлөгөөг ирэх улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалган, суралцагчдын шүд угаах цэг, орчин бүрдүүлэхийг үүрэгдсэн байна.
2023-08-31
Эрх баригч болох “мөрөөдөл” нь биелэх үү
Зөв хүмүүсээ нэр дэвшүүлж чадвал, мөн хоорондоо сайн нэгдэж ажиллавал ирэх сонгуулиар эрх баригч болох АН-ынхны “мөрөөдөл” биелэх боломжтой. Залуус, эмэгтэйчүүд, туршлагатай улс төрчдийн төлөөллөөс бүрдсэн удирдах баг нь оройхон гараад ширүүхэн дайрч, дээрх зорилгоо хэрэгжүүлнэ хэмээн тэд төлөвлөсөн байна.
2023-08-31
МХҮХ-ноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв
Тухайлбал, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө болон холбогдох бусад албаныхан өнгөрсөн тавдугаар сард МХҮХ-нд очиж, тэдний ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг байрны гаднах талбайн асуудлыг бүрэн шийдвэрлэхээ амласан байна. Учир нь гаднах талбайд нь борооны ус байнга тогтож, тэнд ажиллаж байгаа хараагүй иргэдийн гутал нь өдөржин нойтон явах болжээ. Иймээс МХҮХ-ноос 10 сая төгрөг зарцуулан, гаднах тохижилтын зураг төслийг хийлгэсэн аж. Гэтэл төрийн холбогдох байгууллагынхан санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар уг ажлыг гүйцэтгэх боломжгүйгээ хэлсэн байна.
2023-08-30