Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

Жанжин Сүхбаатарын талбайд маргааш 38 дахь удаагийн Үндэсний номын баяр эхэлнэ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх уг баяраар бид сүүлийн үеийн шинэ ном, олон мянган хувь зарагдсан бестселлер зохиолуудтай танилцахаас гадна алдарт зохиолчидтой уулзах боломж тохиодог билээ.
2025-09-19

Ирэх оны “Coachella”-г чимэх хамтлаг, дуучид тодорлоо

“Coachella” урлагийн наадмыг АНУ-ын Калифорни мужийн Индио хотноо ирэх дөрөвдүгээр сарын 10-12-нд зохион байгуулах юм. Эл наадмыг поп, панк-рок, k-pop зэрэг олон төрлөөр бүтээлээ туурвидаг 150 гаруй хамтлаг, дуучин өнгөлөхөөр болжээ. Тухайлбал, АНУ-ын дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од Жастин Бибер, Колумбийн уран бүтээлч Кароль Жи тэргүүтэй уран бүтээлчид ирэх оны “Coachella”-г чимэх аж.
2025-09-19

“Green iris” компанийнхан модны живхийг хэрэглээнд нэвтрүүлэв

“Green iris” компанийнхан модны живхийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ нь модны үндсэнд ус хадгалагдах хугацааг уртасгаж, ургамлыг хангалттай хэмжээнд чийгтэй байхад нь тусалдгаараа онцлогтой бөгөөд элсэрхэг, эсвэл хад, чулуутай газар илүү үр дүнтэй аж.
2025-09-19

Эрчим хүчний гудамжны авто замыг бямба гарагт хаана

Баянгол дүүргийн XX хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж буй юм. Үүний хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замын уулзвараас “Хөсөг трейд”-ийн баруун урд талын уулзвар хүртэл энэ бямба гарагт хаах юм байна.
2025-09-19

Цахилгаан хэрэгсэл, яндан, пийшин, зуухны аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газар, “Тавантолгой түлш” ХХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГаас анхааруулж, өчигдөр мэдээлэл өглөө.
2025-09-19

Бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлэгч

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ыг 1960 онд Сирийн нийслэл Багдадад болсон бага хурлаар үүсгэн байгуулжээ. Өнгөрсөн 65 жилд тус байгууллагын гишүүн орнууд манай гаргийн нефтийн нөө¬цийн 80, олборлосон нефтийн 64 хувийг хянаж байдаг дэлхийн томоохон нэгдэл болоод байна.
2025-09-18

Статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлснийг мэдээллээ. Манай улс “Парис 21” байгууллагад хамтран ажиллах хүсэлт илгээсний дүнд уг төслийг хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэх таван орны нэгээр сонгогдсон байна.
2025-09-18

Виртуал бүсэд бүртгүүлсэн компаниуд татварын хөнгөлөлт эдэлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах болон Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай хоёр журмыг баталсан байна.
2025-09-18

Төрийн албаны ерөнхий шалгалтад 4043 иргэн бүртгүүлжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир өчигдөр нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд ажиллаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын үйл явцтай танилцсан байна. Жилд нэг удаа авдаг байсан төрийн албаны шалгалтыг улирал болгон явуулдаг болгон өөрчилсөн. Үүний дагуу энэ оны гуравдугаар улирлын ерөнхий шалгалтыг өчигдөр явуулсан аж.
2025-09-18

Сарын цалин 105.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч хүнсний ногооны үнэ “тэнгэрт хаджээ”

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны эхний найман сард өмнөх оны мөн үеийнхнээс 8.8, өмнөх сарынхаас 1.6 хувиар тус тус өссөн байна. Үүнд хүнс, орон сууц, боловсрол, зочид буудал нийтийн хоолны үнэ голлох нөлөө үзүүлжээ. Хүнсний бүтээгдэхүүн дундаа махны үнэ 14.3, хүнсний ногоо 24.2 хувь өссөн байна. Мөн орон сууцын түрээсний үнэ 37 орчим хувиар өссөн нь оюутан, сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотой аж.
2025-09-18

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Агаарын харилцааны тухай Монгол Улсын болон Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан байна. Уг хэлэлцээрт талууд энэ сарын 16-нд гарын үсэг зурсан аж.
2025-09-18

Хүүхдийнхээ аюулгүй байдалд төрсөн цагаас нь анхааръя

Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр өнөөдөр тохиож байна. ДЭМБ-аас эл өдрийг 2019 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 17- нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
2025-09-17

Blitz: Дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэнээ харахад таатай байна

Цахим спортын “Counter strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground-2 тэмцээн Серби улсын Белград хотын “Belgrade Arena”-д энэ сарын 12-21 хүртэл зохион байгуулагдана. Уг тэмцээний үеэр манай улсын “MongolZ” багийнхан Хятадын “Lynn vision”, “TYLOO” багийг буулган авч, Valve дэлхийн чансааг тэргүүлэх болов.
2025-09-17

Аюулт үзэгдэл, ослын улмаас 222 хүн нас барж, 44.7 тэрбумын хохирол учирчээ

Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний найман сарын байдлаар 3828 бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 155 буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Аюулт үзэгдэл, осолд нийт 4018 хүн нэрвэгдсэнээс 222 нь амиа алдаж, 44.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
2025-09-17

Б.БАЯРБААТАР: Ерөнхий сайд намын дарга болно гэсэн ямар ч дүрэм, заалт байхгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тус ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.
2025-09-16

Монголд 617 мянган жуулчин ирээд байна

Манай улсад 2025 оны эхний найман сарын байдлаар 600 мянган жуулчин ирснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэгвэл энэ сарын эхний хагаст 16 мянга гаруй хүн нэмж зочилсноор жуулчдын тоо өдгөө 617 мянгад хүрээд байгаа аж.
2025-09-16

Элэгний хавдрын 10 гаруй тохиолдолд туяа эмчилгээ хийсэн нь амжилттай болжээ

Хавдар судлаач эмч нарын эрдэм шинжилгээний таван салбар хурлыг ирэх сарын 16-17-нд зохион байгуулах юм. Үү¬ний хүрээнд эхний салбар хурлыг “Элэг ба түрүү булчирхайн хорт хавдрын туяа эмчилгээ” сэдвээр өрнүүлсэн. Хавдар судлалын салбарын хөгжил дэвшил нь цөмийн технологийн ололт, амжилттай салшгүй холбоотойг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Батболд хурлын эхэнд онцоллоо.
2025-09-16

1370 тн шахмал түлшийг 274 цэгээр худалдаж эхэллээ

Намрын сэрүүн өдрүүд үргэлжилж, гэр хорооллын айл өрхүүд галлахгүй бол жиндүү хонох болжээ. Хэдийгээр галлагаа нэмэгдсэн ч түлш борлуулах цэгүүд хоосон байв. Харин өчигдрөөс нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулж эхэллээ.
2025-09-16