Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сурвалжилга

Хөвсгөлийн органик бүтээгдэхүүний үзэсгэлэн иргэдийн халаасыг "хоослов"

Энд нэг зүйлийг онцлоход эл үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн бүх зүйл органик байлаа. Нутгийн малчид органик цагаан идээ, мал махаа борлуулж, үйлдвэрлэгчид нь ганд дэвтээж, гараар элдсэн арьс шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, эмээл хазаар, ногт, чөдөр, дээл хувцас арилжиж, ногоочид нь цэвэр хөрсөнд тариалсан, бордоогүй ногоо, дархчуул нь байгалиас авсан ургамал модоор хийсэн чамин ганган бүтээгдэхүүнээ дэлгэж, ждү-чид эсгий туурга, нэрийн бүтээгдэхүүнүүдээ авчирсан юм. Тиймээс хол, ойрын гийчид органик бүтээгдэхүүнд гар таталгүй, халаасаа хоосолж, нутгийн суурин газар суудаг иргэд ч багагүй худалдан авалт хийсэн. 
2023-09-13

Пап Францис дурсгалын дэвтэрт юу бичиж үлдээв

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсад албан айлчлал хийж байна. Пап Францис дурсгалын дэвтэрт ийн бичиж үлдээжээ.
2023-09-02

Шаолиний 32 хуврагаар дамжуулан Хятад оронтой илүү дотно танилцлаа

Монгол, Хятад хоёр орны соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хамтдаа хөгжих, хамтран ажиллах зорилготой “Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд наймдугаар сарын 30-нд Соёлын төв өргөөнд албан ёсоор нээлтээ хийлээ.
2023-08-31

Хөвсгөлийг хөгжилд хөтлөх бүтээн байгуулалтууд 

Бидний хэдэн цөөн сэтгүүлч Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хэд хэдэн төслийн үйл явцтай газар дээр нь танилцаж, тухайн ажлыг хариуцсан мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагуудтай уулзлаа. Энэ нь Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй Шэннон Коулины орон нутаг дахь анхны томилолт боллоо. Мөн тус банкны төв (Филиппиний Манилад байрладаг)-өөс ирсэн сэтгүүлчид энэ багт багтсанаараа онцлог байв. 
2023-08-28

Хэнтий аймаг ОХУ, БНХАУ-тай авто замаар холбогдлоо

Зам, тээврийн хөгжлийн яамныхан өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажиллаж, салбарын алба хаагчдын уулзалт зохион байгуулсныг мэдээллээ. Тус аймагт энэ онд томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж буй аж. Тухайлбал, “Өндөрхаан” олон улсын нисэх онгоцны буудлыг шинэчлэх барилга угсралтын ажил 44, аэродром барих нь одоогоор 99 хувьд хүрчээ. Хэнтийн төвд 1.2 км, төвөөс Норовлин сумын чиглэлд 168 км авто зам барьсан аж. Мөн Дуутын давааны замын их засварыг дуусгаснаар тус аймгийг ОХУ, БНХАУ-тай авто замаар бүрэн холбосныг орон нутгийнхан дурдлаа. 
2023-07-31

Наадмын өдрүүдэд 4796 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд иржээ

Нийт 4796 хүн тусламж үйлчилгээ авсны 2946 нь том хүн, 1850 0-18 насны хүүхэд байжээ.
2023-07-17

Төрийнхөө наадамд 15 дахь жилдээ оролцож буй ЗАГАЛ

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар төрийн хонжин хэмээх эрхэм үүрэг хүлээдэг бөгөөд хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, хурандаа М.Болдбаатар хоёр дахь жилдээ хүлээлгэсэн нь энэ.
2023-07-14

Цэргүүд “Бэсрэг наадам” хийжээ

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж буй дайчид Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Бэсрэг наадам”-аа хийлээ.
2023-07-14

Б.Наранбатын халтар даага түрүүнд хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар даага хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
2023-07-12

Г.Ариунболдын хээр соёолон түрүүллээ

Үндэсний их баяр наадмын соёолон насанд 205 хурдан буян бүртгүүлснээс 112 нь хэмжээст тэнцэж, ийнхүү шандасаа сорьж байна.. Хурдан соёолонгууд 22 километр зайд уралдсан юм.
2023-07-12

Хүй долоон худагийн дэнж СОЁОЛОН үзэх гэсэн наадамчин олны хөлд дарагджээ

Жил жилийн хамгийн олон үзэгчтэй уралдаан бол соёолонгийнх байдаг Тиймээс Хүй долоон худагийн дэнж наадамчин олны хөлд дарагдлаа. Хурдан соёолонгууд 22 километр зайд уралдана.
2023-07-12

Төв цэнгэлдэх хүрээлэнд 19 ариун цэврийн байгууламж ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас наадмын бэлтгэл ажлын хүрээнд нийт 19,500 ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Баяр наадмын өдрүүдэд хоёр цаг тутамд ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
2023-07-11

Ганц төсөл санхүүжүүлж хүчирдэггүй сан хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийх үү

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house” гэсэн таван багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Голч өнцөг” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна. 
2023-06-26

Суудал хуваарилалт тодорхойгүй буй нь наадам үзэх хүсэлтэй жуулчдыг “үргээж” байна 

Тэд “Аж ахуйн нэгжүүдийг суудал хуваарилалттай холбоотой мэдээ мэдээллээр хангах, захиалгынх нь хүсэлтийг хүлээн авч, нэгтгэх зэрэг ажлыг манай холбоо нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд хүсэлтээ хаана өгөх, ямар зохицуулалт хийх нь тодорхойгүй байгаагаас аялал жуулчлалын байгууллагууд болон бидний ажилд хүндрэл учирлаа. Иймдэл асуудлаар нэн яаралтай, тодорхой мэдээлэл өгнө үү” гэжээ. Өчигдрийн байдлаар лав үүнд хариу өгөөгүй байв. 
2023-06-16

МСНЭ-ээс улс төрчдөд шаардлага хүргүүллээ

МСНЭ-ээс шаардлага гаргалаа. Саяхан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс үүдэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дараах шаардлагыг гаргажээ. 
2023-06-13

Шуурганд “дарлуулсан” Монгол 

Цаг уурчид “Ойрд нийт нутгаар халж, зарим бүсэд агаарын температур 30 градус давна” хэмээн хэд хоногийн өмнөөс анхааруулсанчлан дулаан өдрүүд тохиож байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Увс аймгийн Улаангом, Тэс сумд агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн сумуудад ажиглалт хийж эхэлснээс хойших зургадугаар сарын 8-ны өдрүүдээс хамгийн дулаан нь энэ оных болжээ.
2023-06-13

 Сургуулийн орчим давхар зогсоол барих нь зөв үү 

Түүнчлэн давхар зогсоолд 1610 автомашин зогсох боломжтой төдийгүй авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Улмаар 2022-2026 онд давхар зогсоол 4620, газар доорх зогсоол 3755 байхаар төлөвлөснийг тухайн үед мэдээлж байсан билээ. 
2023-05-18

“Хашааны газрынхаа 10 хувьд ногоо тарихад л амьжиргаа дээшлээд ирнэ” 

Ц.Амарсанаагийнхашиглаж буй хүлэмжүүдээ өөрсдөө барьжээ. Хүлэмжийн бөмбөгөроройн төмрийгматийлгахбагажтай хүнээс тусламж авснаас бусдыг өөрсдөө барьж босгосон аж. Хүлэмжүүд нь бүгд зуныхбөгөөд ногоогоо гүний худгаас дуслын системээрусалдаг. Ийм усалгаа нь ус бага зарцуулахын зэрэгцээ ногоог шаардлагатай чийгээр тасралтгүй хангадгаараа давуу талтай. Ернь өрхийн тариалан эрхэлж нарийн ногоо, цэцэг тарьж буй айлууд газраас жилд хоёр, хүлэмжээс дөрвөн удаа ургац авах боломжтой гэнэ. Ногооны үрийн хувьд элбэг, бууц ашиглах нь хөрсөө тордоххямд бөгөөд үрдүнтэй арга гэдгийгмэдээд авбал илүүдэхгүй. 
2023-05-17