Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тогтвортой хөгжлийн зорилт

Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ

Энэ онд Боомтын сэргэлтийн хүрээнд дөрвөн боомтод хэрэгжиж буй бүтээн байгуулалтыг үргэлжүүлж дуусгахаас гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 3-4 боомтод бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх юм.
2024-03-13

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэж байна

Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн XI чуулган “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг бататган, олон хямралын үед ядуурлыг арилгах нь: Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, шинэлэг шийдлүүдийг үр дүнтэй хүргэхүй” сэдвийн дор хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд  Бангкок хотноо болж байна.
2024-02-22

Геополитикийн сорил, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын талаар ярилцжээ

Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Зочны цаг” цуврал ярилцлагын “Элчин сайдын цаг” хөтөлбөрийн зочноор НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра уригдан оролцлоо. Тэрбээр Монгол Улсын геополитикийн сорил, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, хүний эрхийн болон бусад асуудлын талаар ярилцжээ. Мөн Тогтвортой хөгжлийн чиглэлээр НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.
2024-02-07

Democratic Transformation: Бид ингэж амьдарна гэж тохироогүй

“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб"-ээс зохион байгуулсан өглөөний уулзалтад Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн төлөөлөл болох Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат, М.Чимэддорж,  эдийн засагч Х.Номингэрэл нар оролцож, өөрсдийн өрнүүлж буй  Democratic Transformation хөдөлгөөнийхөө талаар мэдээлэл өглөө.  Тэдний байр суурийг та бүхэнд хүргэе.
2024-01-30

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулж хүндэтгэлийн хурал хийнэ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
2023-12-08

Хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чанартай туслах хэрэгсэл хүргэнэ

НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чанартай туслах хэрэгсэл хүргэх, Ажил олгогчдод Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтууд, түүн дотроо ажлын байрны тохируулгын талаарх ойлголт түгээх бүсчилсэн сургалт зохион байгуулах, Зарим алслагдмал аймаг, хүн ам ихтэй дүүргүүдэд хувийн туслахын үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албаныхан уламжиллаа.
2023-12-07

Монголд 50 хүн тутмын 1 нь сайн дурын ажил хийдэг

Дэлхий нийтээр сайн дурын ажилтны өдрийг 39 дэх жилдээ тэмдэглэж буй.
2023-12-05

“Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлнэ

Санамж бичигт БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, “Хөгжлийн Шийдэл”ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Гангис нар гарын үсэг зурлаа.
2023-11-29

“Аэро Монголиа” ХХК хоёр дахь Airbus 319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт "Хямд тийз хүртээмжтэй нислэг" зорилт тавин ажиллаж, дэлхийн 40 улсын 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг нээсэн.
2023-11-24

"Залуучуудын зохистой хөдөлмөрийн төлөө нэгдье" өдөрлөг зохион байгуулав

Энэхүү өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагууд, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын удирдах ажилтнуудад уг хакатоноос шалгарсан төслүүдийг танилцуулсан ба зарим төсөл хөтөлбөрүүдэд шууд болон техникийн дэмжлэг үзүүлэх анхны хэлцлүүд хийжээ.
2023-11-09

Элчин сайдын яамдад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө танилцуулжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээрх хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийж байна. Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Гэр бүлийн тухай хуулийг боловсруулсан бөгөөд хөгжлийн түнш байгууллагууд болон Элчин сайдын яамдад мэдээлэл өгөх танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.
2023-11-01

Элчин сайд Кобаяаши Хироюкиг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Х.Булгантуяа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяаши Хироюкийг хүлээн авч уулзлаа.
2023-10-26

“Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээж, хөөргөх санамж бичиг байгуулав

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Францын Талес Алейна Спейс компанийн гүйцэтгэх захирал, ноён Херве Деррей нар хиймэл дагуул үйлдвэрлэж, ашиглах гэрээ боловсруулж, бэлтгэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
2023-10-15

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн өдөр” тохиож байна

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Энэ зун дэлхийн хэмжээнд хамгийн халуун зун болж өнгөрлөө. Цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан гамшиг ослын тоо ч нэмэгдэж байна. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх болон бэлэн байдал маш чухал” хэмээн онцлон хэлсэн.
2023-10-13

Энхийг сахиулагчид ажиллагааны газар луу үндэсний агаарын тээврээр зорчино

Энэ мөчөөс Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч компаниар Энхийг сахиулагчдыг тээвэрлэх болох нь.
2023-10-12

НҮБ: Хүчирхийллийг нэн даруй устгах  цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт уриалж байна

Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц болон олон улсын хүний эрхийн бусад баримт бичгүүдэд нэгдэн орсноор  хүлээсэн үүргийнхээ дагуу охид, залуу эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нэн даруй устгах  цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт уриалж байна.
2023-10-12

“Хичээж ажиллавал 60 сая тонн нүүрс экспортлох боломжтой”

Ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалтын 500 гаруй нууц гэрээг ил болгон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон, уурхайн амны үнээр гэрээ байгуулдгийг зогсоож хилийн ханшаар тогтоосон байна.
2023-10-05

Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв, үйлчилгээнд мөрдөх стандарт баталлаа

“Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв, үйлчилгээний нийтлэг шаардлага” MNS 7012:2023” стандарт батлагдлаа
2023-10-04