Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Танилц

Монгол соёлоор дайлагч “ХҮ хамтлаг” сэдэвт марктай боллоо 

“Монгол шуудан” ХК-иас “ХҮ хамтлаг” сэдэвт марк гаргаснаа түгээж эхэллээ. Уг бүтээлийн талаар мэдээлэх, анхны өдрийн дугтуйг гүйлгээнд гаргах ёслолыг “Чингис хаан” музейн хүндэтгэлийн танхимд зохион байгуулсан юм. Уг марк 40х40 мм хэмжээтэй бөгөөд30 мянган ширхгийг хэвлэжээ. Зураач, дизайнер нь Б.Хишигсүрэн. 
2023-06-02

Дуучин Д.Оюунтүлхүүрийн амжилтыг маркийн сэдэв болгожээ 

“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсээс “Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт марк гаргав. Нээлтийн болон анхны өдрийн дугтуйг танилцуулах ёслол Япон Улсын ЭСЯ-нд өчигдөр боллоо. Уг маркийг Монгол Улсын Төрийн далбааны наана дуучин, ая зохиогч, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр 1989 онд Япон Улсын Нагоя хотод болсон Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын гран при шагнал гардан авсан үеийн зургийг усан будгаар зурсан хөрөг, мөн түүний дуулсан “Ээжийн бүүвэй” дууны дахилтыг ноотоор харуулан, дуучны нэрийг монгол бичгээр болон япон үсгээр бичиж зохиомжлон бүтээжээ. 
2023-05-30

Гадаад паспортууд яагаад өөр өөр өнгөтэй байдаг вэ

Үндсэндээ гадаад паспортыг улаан, цэнхэр, ногоон, хар гэсэн 4 үндсэн өнгөөр ​​үйлдвэрлэдэг гэж " Passport Index" мэдээллийн санг хөтөлдөг, “Arton Group”-ын дэд ерөнхийлөгч Hrant Boghossian тайлбарлажээ.
2023-05-18

“Mars-V” төсөлтэй холбоотой бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэхээр болжээ

Монголын говьд шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын судалгааны бааз байгуулах зорилгоор хэрэгжүүлж буй “Mars-V” төсөлтэй холбоотой нэгэн сонирхолтой үзэгэлэн өнөөдрөөс олны хүртээл болох нь.
2023-05-12

"Хурдан” цэгийг 40 гаруй улсад нээнэ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Нийслэл хариуцсан газрын дарга Г.Өнөрцэцэг “Энэ онд багтааж Улаанбаатарт 61 байршилд цэг нээнэ. Энэ сараас орон нутагт ч ажиллуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээний ажилтнуудыг хоёр сар дадлагажуулсан. Эхний ээлжид 21 аймгийн төвд, цаашид сумуудад үе шаттайгаар “Хурдан” цэг бий болгох юм. Мөн гадаадын 40 гаруй оронд ийм үйлчилгээг нэвтрүүлнэ” гэв.
2023-04-28

Н.Багабандийн оронд “Оюу Толгой“ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Ж.Тана томилогдлоо

Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж Зүүн хойд Ази судлал, хятад хэлээр мэргэшсэн
2023-04-19

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 35 байршилд зохион байгуулахаар болжээ

  Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нөө-цийн махны өргөтгөсөн худалдааг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Үүний хүрээнд дүүрэг бүрт өргөтгөсөн худалдааны хэд хэдэн цэг гаргах аж. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёр, 10, 19, 23, 26, 32, 34 хорооны нутаг дэвс гэрт мах борлуулах цэг байрлах нь.
2023-04-14

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна. Тодруулбал, 1981 оны гурав сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
2023-03-22

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

“Сэлнэн” үйлдвэрийн урчууд дөрвөн сарын хугацаанд урлаж, 12 хоногт барьж босгож байжээ.
2023-02-12

Шинэ замаар туршилтын галт тэрэг аялууллаа

Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замаар 5000 тонн жинтэй 1242 дугаар ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар аялж өнгөрчээ.
2023-01-19

Ц.Даваасүрэн тамгаа гардлаа

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яам болон харьяа байгууллагын удирдлагуудтай танилцаж, цаашид баримталж ажиллах бодлого, үйл ажиллагааны хүрээнд чиглэл өглөө.
2023-01-06

Хотын ерөнхий менежер М.Баяраа Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны даргаар М.Баярааг томиллоо.
2023-01-03

Томоохон зах, худалдааны төвүүд 18.00 хүртэл ажиллана

Арванхоёрдугаар сарын 31 буюу он солигдох баярын өдөр тохиож байна. Айл өрхүүд шинэ жилийн баярын ширээгээ засах, бэлгээ бэлдэхийн тулд томоохон зах, худалдааны төвүүдээр хэрж, энэ бүхнээ цуглуулдаг.  Тэгвэл баярын өдрийг тохиолдуулан томоохон зах, худалдааны төвүүд дараах богиносгосон цагийн хуваариар ажиллах юм байна.
2022-12-31

Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийг баталлаа

Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийг баталлаа
2022-12-07