Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

Зудад өртсөн хүүхдүүдэд туслах хандивын аян өрнүүлж эхэллээ

НҮБ-ын Хүүхдийн сан зудад өртсөн малчин айлуудын хүүхдэд туслах зорилготой хандивын аян өрнүүлж байна. Монгол орны газар нутгийн 90 орчим хувьд зуд нүүрлэж, зам, даваа хаагдсанаас малчдын хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээг авч чадахгүй байгааг тус байгууллагынхан хөндлөө. 
2024-02-28

ӨМНӨГОВЬ: Орон нутгийн төсвийн давсан орлогоос малчдадаа туслахаар болжээ

Өмнөговь аймгийн нийт малчин өрхөд өвөл хаврын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх асуудлыг аймгийн ИТХ-д өргөн барилаа. Тодруулбал, Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн давсан орлогын тодорхой хувийг малчдадаа туслах цогц арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж уг асуудлыг өнөөдөр аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-д хэлэлцүүлэн батлуулахаар болжээ.
2024-02-27

Т.Тунгалаг: 334 сумын 1141 цэгт малын сэгийг устгаж байна

Хорогдсон 2 сая гаруй малын сэг зэмийг стандартын дагуу устгах ажлыг 334 сумын 1141 цэгт хийж байна. Энэ хүрээнд 6000  гаруй мэргэжилтэн, туслах ажилтан ажиллана.
2024-02-27

М.Ганхүлэг: 2.1 сая толгой мал хорогдоод байна

Зудын нөхцөл байдлын мэдээллийг УОК-ийн Шуурхай штабаас өдөр бүрийн 11.00 цагт мэдээлж байна. Өнөөдрийн мэдээллээр ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох мэдээллийг өглөө.
2024-02-27

ӨМНӨГОВЬ: “Эрүүл шүд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачлан хэрэгжүүлж буй “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл шүд” аян үргэлжлэн эрчимтэй хэрэгжиж байна. Аяны хүрээнд "Говь дент" шүдний төвийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2023 онд орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ. Тус төв байгуулагдсанаас хойш 4569 иргэнд 154 сая төгрөгийн үнэ бүхий амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүйг үзүүлжээ. 
2024-02-26

Ховдод цэвэршүүлсэн усны төв ашиглалтад орууллаа

Ховд аймгийн Жаргалант сумд цэвэршүүлсэн усны төв ашиглалтад оруулсан байна. Уг ажлыг “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан хэрэгжүүлжээ. Иргэд цэвэршүүлсэн ус хэрэглэхийн тулд дээрх төвөөр үйлчлүүлэх картыг тус байгууллагаас худалдан авах нь. Уг төвд 20 литр цэвэршүүлсэн усыг 3500 төгрөгөөр худалдаж буй юм байна. Тус төвөөр 09.00-19.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой аж. Мөн Ховд аймагт хуурайшилт, тоосжилтоос урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийн хөрсийг усжуулах зорилгоор замын хашлагын хэсэгт мөс байршуулж эхэлжээ. Үүний хүрээнд 20 машин мөс буулгасан байна
2024-02-26

ӨМНӨГОВЬ: "Хүүхдэд ээлтэй орон нутаг" болох зорилт тавьжээ

Өмнөговь аймгийн “Хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жилийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, олон улсын “Найрамдал” цогцолбор, Урлаг, боловсролын академи зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
2024-02-26

Цасанд хаагдсан 10 009 км замыг нээж, 1 528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийлээ

Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр
2024-02-24

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Орон нутгийн онцгой комисст дэмжлэг үзүүлэх Улсын онцгой комиссын 6-р шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
2024-02-23

Тосонцэнгэл: Зам гаргах, далпуу татах, өвс тэжээл хүргэх ажил үргэлжилж байна

Завхан аймгийн хэмжээнд 45 мянган толгой мал хорогджээ
2024-02-23

С.Амарсайхан: Малчдын зээлийг тэглэх тухай огт яриагүй

Хаваржилт хүндэрсний улмаас малчид зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт удаа дараа тавьжээ. Тиймээс банкны удирдлагуудтай ярилцаж, зээлийн эргэн төлөлтийг зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар болсон. 
2024-02-22

Өмнөговь аймгаас 2024 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлалаа

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа.
2024-02-22

Сураггүй болоод тав хоносон иргэнийг хоёр дахь өдрөө хайв

Цаг агаарын хүндрэлийн улмаас иргэд төөрөх, осгох, осол аваарт өртөх, цасан нурангид дарагдах зэргээр амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёр малчин уулын цасан нурангид дарагдсанаас нэг нь нас барсан тохиолдол 12-нд болсон. Аврагчид түүний цогцсыг таван өдрийн дараа олсон юм. Үүнээс тав хоногийн дараа Ховд аймгийн Алтай сумд нэгэн малчин эмэгтэй цасан шуурганд төөрснөөс осгож амиа алдсан. Тэгвэл орон нутгийн онцгой байдлын алба хаагчид төөрч, сураггүй болсон нэгэн иргэнийг эрэх ажиллагааг өчигдөр дахин эхлүүлж, хоёр дахь өдрөө хайлаа
2024-02-22

2024 оны нэгдүгээр сард 453.9 мянган мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2010 онд 10.3 сая хүрч, улсын хэмжээнд хамгийн их хохирол амссан. 2023 онд 4.9 саяд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн болж байна. 2024 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 453.9 мянган том мал хорогдож, өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4%) мянгаар өсжээ.
2024-02-22

Нөмрөг-Сонгино-Улаангом чиглэлд зорчих хэсэгт цас хунгарлажээ

Хоёрдугаар сарын 21-ний өдрийн 14:50 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Замын нөхцөл байдлын мэдээллийг багцлан хүргэе.
2024-02-22

Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” аяныг эхлүүллээ

Зудад нэрвэгдээд буй Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” хандивын аяныг эхлүүлжээ. Аяныг тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачилсан байна. “Өнгөрсөн жилийн аравдугаар сараас цас ахиу орсон, байнга явган шуурснаас болж, малчдын амьдрал хүндэрсэн. Мөн автомашины зам цасанд дарагдсанаас орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүйд хүрлээ. Тиймээс дан ганц мөнгө хандивлах бус, туулах чадвар өндөртэй машинаараа зам гаргаж өгөхийг иргэдээс хүсье” хэмээн Нутгийн зөвлөлийнхөн нь мэдээлсэн юм
2024-02-21

ӨМНӨГОВЬ: Малчдад 220 тонн хивэг тэжээлийг хөнгөлөлтэй үнээр олгоно

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор УОК-оос шуурхай арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн 15 сумын малчдад дэмжлэг болгон 220 тонн хивэг тэжээл, 115 тн малын эрдэс тэжээлийг 50-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ.
2024-02-21

1.2 их наяд төгрөгийн малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна

Улсын Онцгой Комисс өнөөдөр Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй малчдын зээлийн асуудлаар хуралдлаа.  Нийт 140 000 гаруй малчны 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар зөвшилцөлд хүрчээ. 
2024-02-20