Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Сурагчид бага ангиасаа компьютер, СТЕМ сургалтад хамрагдана

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд компьютерийн ухаан, СТЕМ боловсролын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, хөгжүүлэхээр салбар яамнаас зорьж буй. Дээрх хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр ирээдүйн Монгол иргэдэд олон улсад өрсөлдөхүйц компьютерийн ухаан, СТЕМ боловсролын мэдлэг, чадвар эзэмшүүлэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.
2024-04-05

Их дээд сургуульд элсэн суралцах оюутнууд маргааш монгол хэл бичгийн шалгалт өгнө

Монгол Улсын Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Их дээд сургуульд элсэн суралцах оюутнууд “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
2024-04-05

28 дугаар сургуулийн сурагчид РОМАН бичжээ

“Ган зам” паласт болсон энэхүү өдөрлөгийг хүүхдүүд бие дааж зохион байгуулсан. Тодорхой хэлбэл, сурагчид өдөрлөгийг хөтөлж, гэрэл техникээ тохируулж, дууны фонограммаа сольж бүгдийг гардаж хариуцсан юм.
2024-04-04

А.Төгөлдөр тэргүүний уншигч Д.Нацагдоржийн тэмдэгтэн боллоо

Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, уншдаг сурагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит тэмдэг олгодог. Тэгвэл гэртээ, сургууль дээрээ, тэр ч бүү хэл худгаас ус авахдаа ном уншдаг А.Төгөлдөр хүү өнөөдөр тэргүүний уншигч буюу Д.Нацагдоржийн тэмдэгтэн боллоо.
2024-04-04

“Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг нийтээрээ тэмдэглэлээ

“Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг 1967 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тэмдэглэсээр ирсэн. Энэхүү өдрийг 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотод төрсөн Ханс Кристиан Андерсены мэндэлсэн өдрөөр тэмдэглэдэг. Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, Бяцхан лусын дагина”, “Ямх охин” “Чүдэнз зардаг бяцхан охин”, “Цасан хатан” зэрэг зохиолыг дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд уншдаг. 
2024-04-02

Салбар бүрийн 30 залуу судлаач “Бүүткамп” эрчимт сургалтад хамрагдаж эхэллээ

Дэлхий даяар дэлгэрч буй “Бүүткамп” эрчимт сургалтад хими, биологи, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, материал судлал, нанотехнологи, ойн аж ахуй, ургамал хамгаалал, бизнес, нийгмийн инновац, санхүү хүний нөөц, чанарын менежментийн салбарын 30 залуу энтерпрёнершип судлаачид хамрагдаж эхэллээ.
2024-04-02

Боловсролын сургалтын хөтөлбөрт тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Багш мэргэжлийн тасралтгүй хөгжил, Багш бэлтгэх тогтолцооны шинэчлэлийг үндэсний манлайлагч багш, мэргэжилтнүүд хэлэлцэж эхэллээ.
2024-04-02

Филиппин Улсын англи хэлний сургуулиудтай хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, БШУЯ-ы төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар Филиппин Улсын Себу хотын англи хэлний сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2024-04-02

Эстони улсын боловсролын салбараас туршлага судлав

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Эстони улсын парламентын гишүүн Вадим Велоброцевтой уулзав
2024-03-30

Финланд Улсын боловсролын тогтолцооны туршлагыг нэвтрүүлнэ

Финланд Улсын Турку их сургууль нь 1920 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа Боловсрол судлалын чиглэлээр олон улсад тэргүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэгч тус улсын ууган сургууль юм.
2024-03-28

Ойн мэргэжлээр 628 хүн суралцаж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарын хүний нөөц, чадавхыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж буйгаа мэдээлэв. 2022- 2023 оны хичээлийн жилд 77 оюутан ойн мэргэжил эзэмшихээр их, дээд сургуульд элссэн бол өнгөрсөн оны байдлаар нийт 266 хүн энэ чиглэлээр суралцаж байжээ. Харин өдгөө МСҮТ болон сургалтын бусад байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 528, аж ахуйн чиглэлээр 37, нөхөрлөлийн мэргэжилтнээр 52, техникчээр 11, нийт 628 хүн суралцаж буй аж. Элсэгчийнх нь тоо сүүлийн жилүүдэд буураад байсан ойн техникч, ойжуулагчаар суралцах залуусын тоо аажмаар нэмэгдэж буйг мэргэжилтнүүд дурдлаа. 2022-2023 оны хичээлийн жилд техникчээр суралцахаар 32 хүн элссэн бол ойжуулагчаар 20 мэргэжилтэн төгсжээ. 
2024-03-27

Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боломж байна

Гаалийн байгууллага МУИС-ийн Бизнесийн сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан тухай тус сургуулийн захирал, доктор профессор Н.Батнасантай ярилцлаа.
2024-03-26

12 дугаар сургуулийн барилгыг ирэх сард ашиглалтад оруулна

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрладаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус сургуулийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм. Гэсэн ч төсөв хангалтгүйн улмаас барих хугацаа нь хойшилсоор 2022 онд эхлүүлсэн байна
2024-03-26

Багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Финланд улстай хамтарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан Финланд Улсад албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр тус улсын Боловсрол, соёлын яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга (дэд сайд) Анита Лехикойнентэй уулзаж, Финланд болон Монгол Улсын боловсролын шинэчлэлийн асуудлаар харилцан санал солилцлоо.
2024-03-26

Эртний Түрэгийн үеийн дурсгалуудтай виртуал орчинд танилцана

Түрэгийн өв соёлтой танилцах виртуал арга хэмжээ энэ сарын 27-28-нд болох ажээ. Үүний хүрээнд “Түрэгийг хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын тэмцээн болох юм байна. Тус арга хэмжээ нь виртуал орчинд эртний нүүдэлчдийн бичиг үсэг төдийгүй Төв Азийн улсуудын археологийн судалгаанд онцгой хувь нэмэр оруулсан Хөшөө цайдмын бүлэг дурсгал, Билгэ хааны тахилын онгон, тэндээс олдсон үнэт олдворуудтай танилцах боломж бүрдүүлснээрээ онцлогтой
2024-03-25

Сурагчид ирэх долоо хоногоос амарна

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ээлж хичээллэж байна. Сурагчид энэ долоо хоногт хичээллээд ирэх даваа гаргаас хаврын буюу гуравдугаар ээлжийн амралт эхэлнэ. Амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжилнэ.
2024-03-25

Химийн шинжлэх ухааны гайхамшгийг гэрэл зургаар таниулах нь

“Chemistry photo 2024” улсын хоёрдугаар уралдааныг зарлажээ. Энэ нь химийн урвалын сонирхолтой агшныг гэрэл зурагт буулгах замаар олон нийтэд уг шинжлэх ухааны гайхамшгийг таниулах зорилготой юм. Энэхүү уралдаанд 6-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой аж. 
2024-03-25

Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийсэн судалгаанд хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, хүнс, нарны гэрлээс авах Д амин дэм дутмаг байгаагаас ясны сийрэгжилт үүссэн тухай дурджээ. 
2024-03-25