Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төрийн нууцын жагсаалтыг УИХ баталдаг болох нь

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан байна. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нууцад авах мэдээлэл өргөжсөн, ингэхдээ явцуу ашиг сонирхлын үүднээс ийм зэрэглэлд хамруулах нь нэмэгдсэн аж.
2025-11-13

Эмч нар өнөөдөр ажил хаяхгүй

Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол арваннэгдүгээр сарын 13-ны 08.00 цагт улс орон даяар ажил хаяхаа мэдэгдээд байв. Эмч, ажилтнууд тэмцлээ хурцатгаж, уржигдар Сүхбаатарын талбайд суулт зарлаж, хоносон юм. Тэд өчигдөр “Дахин тэвчихгүй” уриан дор нэгдэж, хугацаагүй суулт зарлаж буйгаа мэдэгдлээ. Талбайд байрлуулсан индэр дээр нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
2025-11-13

Ноолуур бэлтгэж буй стандартыг олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрчээ

Техникийн хорооны хуралдаанд оролцсон 36 орны 46 гишүүн санал нэгтэйгээр Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн өв соёл, ямаа маллах уламжлал, мал, амьтны тавлаг байдлыг хангах туршлагыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч баталсан байна.
2025-11-13

 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Н.Баасандамба “Хуулийн дагуу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох учиртай байтал шууд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн юм.
2025-11-13

Монгол Улсын 2026 оны төсвийг баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг баталлаа. Сүүлийн хоёр өдөр байнгын хороод, нэгдсэн чуулганаар төсөв, түүнтэй холбогдох хуулийн болон дагалдаж оруулж ирсэн төслүүдийн хэлэлцүүлгийг “машиндсан” юм
2025-11-13

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахад 21 улсын баг оролцов

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 нь шалгарсныг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Эдгээр багийн бүтээлийг өчигдрөөс энэ сарын 14-нийг дуустал олон нийтэд танилцуулж, шилдгүүдийг зарлах аж. Тодруулбал, Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулж, тогтвортой хөгжилд суурилсан, ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монголын түүхэн өв, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хот бүтээн байгуулах зорилгоор сонгон шалгаруулалт зохион байгуулжээ.
2025-11-12

“Туул” рестораныг соёлын өвд бүртгэх тогтоолыг ИТХ дахин хэлэлцэх нь

Монгол барилгачид дэлхийн II дайны дараах жилүүдэд буюу 1946-1948 онд барьж ашиглалтад оруулсан “Туул” рестораныг С.Болдхэтийн үүсгэн байгуулсан “Нарантрейд” ХХК-ийнхан буулгаж, оронд нь олон улсын франчайз зочид буудал барих гэж хөөцөлдөж байгаа. Энэ талаар манай сонин өнгөрсөн есдү¬ гээр сарын 1-ний дугаартаа “Туул” рестораныг үгүй болгож, оронд нь дөрвөн одтой зочид буудал барина гэв үү” гэсэн нийтлэлээрээ уншигчдад хүргэсэн билээ. Улаанбаатар хотын анхны нийтийн хоолны үйлчилгээний зориулалттай эл барилгыг 1997 онд дээрх компанийнхан хувьчилж авсан гэдэг. Улмаар 2023 оноос олон улсын сүлжээ зочид буудал байгуулахаар эрхээ авсан хэмээн өөрсдөө тайлбарлаж буй.
2025-11-12

Зам, тээврийн ослын улмаас 562 иргэн амиа алдаж, 2990 хүн бэртжээ

Зам, тээврийн ослын улмаас 562 иргэн амиа алдаж, 2990 хүн бэртжээ
2025-11-12

“Дуу хоолойг бичлэг болгон хадгалах нь эмзэг мэдээлэлд тооцогддог”

“Үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор таны дуу хоолойг бичлэг болгон хадгалж байна” гэх өгүүлбэр танд танил сонсогдож байгаа биз. Үйлчилгээний зарим байгууллагын гаргадаг энэ үйлдэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зарим тохиолдолд зөрчиж болзошгүйг хуульч Л.Галбаатар санууллаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүн дуу хоолойгоо бичлэг болгон өгөхийг хүсээгүй, зөвшөөрөх, эсэх сонголтгүйгээр шууд сануулаад хураан авч байгаа нь хуулийн практикт эрсдэл учруулж болзошгүй гэнэ. Дээрх хуулийн ерөнхий үзэл баримтлал нь хүний хувийн мэдээллийг хамгийн бага хэмжээнд цуглуулах, ингэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэгжүүлэх агуулгатай.
2025-11-12

Орхон дээр уулзъя

Дурдан шаргал харгуйг навчис үсэргэн туучиж явна. Намайг тэнд ер бусын нэгэн учрал хүлээж байгаа ч юм шиг... Сайхан гэх нэр айраг амтагдаж сонсогддог. Сайханыг зорих шалтгаан намар болохоор яагаад ч юм аман дотор хар аяндаа л орж ирээд байдаг...
2025-11-12

Д.Амарбаясгалангийн удирдсан Орчны бохирдлыг бууруулах ҮХ-ны хуралдааны протоколыг олсон, хуулийн байгуулагад өгнө гэв

Тэрбээр, "Би гурван асуудлаар мэдээлэл хийнэ. Миний бие 2025.09.24-ний өдөр NTV телевизэд ярилцлага өгөх үеэрээ УИХ дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах Б.Баатар нартай холбогдох тодорхой асуудлаар мэдээлэл ярьсан. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу нэр андуурч, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг мессеж бичсэн. Тухайн гэрчийг гэрчийн хамгаалалтад авах тухай асуудал ярьсан.
2025-11-12

Өвлийн элсэлтийн шалгалтад 4700 гаруй шалгуулагч бүртгүүлжээ

Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтыг ирэх сарын 4-7-нд орон даяар зохион байгуулах юм. Монгол хэл, бичиг, түүх, англи хэл, хими, газар зүй, нийгэм судлал, биологи, математик, орос хэл, физик гэсэн 11 хичээлээр шалгалт явуулах бөгөөд 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, одоо суралцаж буй 10, 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй юм.
2025-11-12

Дэгийн тухай хуулиар Цэцэд маргаан үүсгэлээ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын 32-оос дээш гишүүн гаргаж, үүнийг парламентаар хэлэлцэх үеэр уг асуудлыг шийдвэрлэх хоногтой холбоотой хуулийн зөрчил бийг зарим хүн хэлж байв. Тэгвэл уг асуудлаар нэр бүхий иргэн Цэцэд гомдол гаргажээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг долоо хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” хэмээн заасан.
2025-11-12

2026 оны төсвийг баталсны дараа тодотгол хийх үү

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
2025-11-12

Хүмүүжигч нь хянагчтайгаа архи ууж, зодолдож байг уу, Б.Энхбаяр сайд аа

Сэлэнгэ аймаг дахь хууль сахиулах байгууллагынхан үе үе таагүй зүйлд холбогддог болсон. Гэвч тэгсхийгээд дарагддаг нь нууц биш. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (ШШГГ)-ын харьяа Цагдан хорих байрнаас өнгөрсөн долоодугаар сард бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт ял шийтгүүлсэн нэг эр оргосон юм. Өмнө нь гурван удаа ял шийтгүүлсэн тэр хүнийг цагдаагийнхан маргааш нь олж саатуулсан билээ.
2025-11-12

Өгий нуурыг олон жилийн хогноос нь салгалаа

Өгий нуурыг сэргээн, хамгаалах ажил үргэлжилж байна. Уг цогц арга хэмжээний нэг нь нуурын ёроолыг цэвэрлэх байв. Тэгвэл БОУАӨЯ, Усны газрынхан Өгий нуурыг олон жилийн хур хогноос нь салгаж, цэвэрлэсэн талаараа өчигдөр мэдээллээ. Хэдийгээр олон хүний хөдөлмөр, техник хэрэгслийн хүчин чадлаар хогноос нь ангижруулсан ч долоон метрийн гүн тус нуур гар дүрэх төдийд харагдахгүй болтлоо бохирдсон хэвээр байгааг тэд хэлсэн. Иймд Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу нуурын бүх талын эргийг дахин шинээр төлөвлөж, сэргээж буй гэв.
2025-11-12

Эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг үе шаттай нэмнэ гэв

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн.
2025-11-12

“Ноорог”-ийн О.Уламсайхан юунаас болж хөршдөө хутгалуулав

“Ноорог креатив студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч О.Уламсайхан өчигдөр мэсний шархтай Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэн яаралтай мэс засал хийлгэсэн нь олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Тэрбээр өнгөрсөн мягмар гаргийн үүрийн 05.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь “Их Монгол” хороололд гэр рүүгээ орох гэж явахдаа байрныхаа гадна иргэн Д.Д-тэй маргалдсан аж. Улмаар 38 настай Д.Д түүнийг цээж болон гарт 2-3 удаа хутгалж шархдуулжээ. Хэргийг харсан гэрч тэр даруйд цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандсанаар Цэргийн төв эмнэлэгт хохирогчийг хүргэсэн бол хүний эрүүл мэндэд халдсан Д.Д-г цагдаагийнхан саатуулан шалгаж буй юм.
2025-11-12